Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01679

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.п.д групп ХХК, Геоканон төв ХХК-д холбогдох Мегасити хотхоны 109 дүгээр байрны 13 дугаар давхар, 0000 тоот, 58.3 метр квадрат талбайтай, 3 өрөө, F загварын орон сууц гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч О.п.д групп ХХК-аас татгалзаж, хариуцагч Г.төв ХХК-аас нэхэмжилснийг хариуцагч Геоканон төв ХХК нэхэмжлэгчийн 1306 тоот орон сууц баригдаагүй төлбөрт төлсөн 96.195.000 төгрөгт дүйцүүлж өөрсдийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Гео 39,40,41 төслөөс орон сууц захиалгын гэрээ байгуулах эсхүл 96.195.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.төв ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА