Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0719

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: А.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт А Т холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706012660205  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А Т, 1985  оны 6 дугаар сарын 05-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, бизнесийн удирдлага, орчуулагч  мэргэжилтэй,  ХХК-д  ажилтай, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт  Хан-Уул  дүүргийн   дүгээр хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УС85060514

Холбогдсон хэргийн талаар:

          А.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шиджих шөнө 02.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 2 дугаар гудамжны эсрэг талд Г.Ч эмэгтэй хүн дээрэлхлэлээ түүний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч А.Т   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнийн 02.00 цагт Бэлхэд дүүгээ гэрт хүргэж өгчихөөд, Дарь-Эхийн замаар хотын төв рүү гэр рүүгээ явж байхад Дарь-Эхийн дунд гудамжинд замын баруун гар талд эмэгтэй хүнийг зодож цохиж байгаа хүнтэй таарсан. Би тэр байдлыг хараад бууж очиж салгасан. Би тэр хоёр хүнийг гэр бүлийн хүмүүс гэж мэдээгүй. Би очоод салгах гэж оролдоод Ч над руу агсарч дайрахад нь нүүр рүү нь мангасдаж түлхсэн. О гэдэг эгчийг би цагдаа дууд, цагдаад хандаа гэж 3 удаа хэлсэн. Оюунбилэг гэдэг хүн одоо явчихаа миний дүү, хэрвээ цагдаа дуудвал дараа нь намайг тамална гэж хэлж байсан. Би тэгж хэлэхэд нь эмэгтэй хүнийг өрөвдөөд тухайн газрыг орхиж явсан гэв.

         Шүүгдэгч  А.Т   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 8  дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд Дамбадаржаагийн эцсээс гэрлүүгээ харьж явах замд Дарь-Эхэд явж байхад машин замны хажуу талын явган зам дээр 1 эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зодож, хоолойг нь боож байгааг харсан. Хажуугаар нь өнгөрч байгаад машиныхаа цонхоо онгойлгоод болиоч ээ гэж хэлсэн боловч болихгүй болохоор нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад тэр 2 хүн дээр явж очиход 40-50 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Би анх харахад тэр эмэгтэйгийн цүнхийг булаах гээд байгаа юм шиг санагдсан гэвч буугаад очиход бие биенээ таньдаг болж таарсан. Тэр эрэгтэй над руу агсрах шинжтэй болохоор нь би 2-3 удаа болиулах гэж хий гараа савсан. Би тэр эрэгтэйг эмэгтэй хүнийг зодохоо болио гэж хэлээд тэр эрэгтэй эмэгтэй 2-г салгах гэж 2 тийш нь түлхсэн, мөн тэр эрэгтэйгийн хэвлийн хэсэг рүү хөлөөрөө түлхсэн.  Гэхдээ тэр эмэгтэйгээс салгах гэж нүүрэн тус газар нь гараараа 1 удаа түлхсэн. Би цагдаа дуудхыг санал болгосон боловч тэр эмэгтэй  энэ ингэж байгаад зүгээр болчихноо миний дүү яваа гэж хэлсэн. Тэгээд би Тоёота Харер маркийн 52-45 УБК улсын дугаартай машиндаа суугаад явсан. Тухайн үед би машинаа жолоодоод ганцаараа явж байсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би уг эрэгтэйн нүүрэн тус газар нэг л удаа түлхсэн гэжээ. /хх-ийн 26/

         Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 02.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 2-786А тоот гэрээс эхнэр О хамт гараад найз Ц гэр лүү явж байхад үл таних 30 орчим насны залуу ирээд яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд хамар луу 2 удаа цохичихоод яваад өгсөн. Тэр залуу явахдаа 52-45 УБК улсын дугаартай бараан өнгийн жийп машинд суугаад явсан. Миний хамар хугарсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг явсан болно. Тэр хүнтэй ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй гэжээ.  /хх-н 9-12,/

         Гэрч О.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхдийн чихэн дотор хатиг гарчихсан эмч тариа хийх бичиг хийж өгөөд оройн тариа 00 цагт байсан нөхөр бид 2 хийх гэж оролдсон боловч хүүхэд уйлаад хийлгэхгүй байсан. Тэгээд нөхөр бид 2 гэрээс гараад сувилагч дуудах гээд явж байгаад би эхлээд зам гарсан дараа нь манай нөхөр ардаас ирээд миний биенээс тэврээд авахаар нь би хүн цочоочихлоо гээд яриад цааш явж байтал нэг залуу машинаас орилж бууж ирээд эмэгтэй хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд манай нөхөрийн хамар руу нэг удаа цохисон. Манай нөхөр яаж байгаа юм бэ гээд асуухад тэр залуу эмэгтэй хүнийг дээрэлхээд гээд амандаа үглээд яваад өгсөн. Тэгээд ардаас нь машиных нь дугаарыг харсан. Бид 2  гайхаад учрыг нь олоогүй. Би бодохдоо тэр залууг согтуу байсан гэж бодож байна.  Тэгээд хамарнаас нь цус гарчихсан байхаар нь цагдаа дуудсан цагдаа ирэхгүй байхаар нь гэмтэлийн эмнэлэг ороод үзүүлчихээд цагдаад очиж өргөдөл гаргасан.  /хх-ийн 24/

          А.Т гэрчээр асуусан тэмдэглэл: 2017 оны 8 дугаар сарын 18-наас 19 шилжих шөнө 02 цагийн үед Дамбадаржаагийн эцсээс гэрлүүгээ явах замд Дарь эхэд явж байхад замын хажуу талын явган хүний зам дээр нэг эмэгтэй хүнийг нэг эрэгтэй хүн зодож, хоолойг нь боож байгааг харсан. Хажуугаар нь өнгөрч байхдаа болиоч ээ гэж хэлэхэд болихгүй байсан тэгээд би машинаасаа буугаад очиход 40-50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Анх бодохдоо тэр эмэгтэйн цүнхийг нь авах гээд байгаа юм шиг мөртлөө буугаад очиход бие биенээ таньдаг болж таарсан. Тэр эрэгтэй надруу агсрах гээд байхаар нь би болиулах гэж гараа 2-3 удаа савсан. Би тэр 2-ийг салгах гэж тэр залуугын нүүр лүү мангасдсан буюу түлхсэн. Би цагдаа дуудахыг санал болгосон боловч энэ ингэж байгаад боличино оо миний дүү яв гэсэн. тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй сүүлийн 12 жил хэрэглээгүй./ хх-н 26-27/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 13-15/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10610 тоот Дүгнэлтэд:

1.Г.Ч биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 16/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н  17/

      КТГ-т харуулсаны төлбөрийн баримт, гэмтсэн байдлаа харуулсан гэрэл зураг хоёр ширхэг  /хх-н 24/

          А.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

    А.Т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-33/,

   А.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 18/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 20/ , хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 36-56 /зэрэг болно.          

         А.Т нь 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шиджих шөнө 02.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-Эхийн 2 дугаар гудамжны эсрэг талд Г.Ч эмэгтэй хүнд хүчирхийлэл үйлдэж байна гэж хараад машинаас бууж очин салгах явцдаа Г.Ч  нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Г.Ч биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10610 тоот дүгнэлт /хх-ийн 16/

          Хохирогч Г.Ч  мөрдөн байцаалтад өгсөн ...:эхнэр О хамт гараад найз Г гэр лүү явж байхад үл таних 30 орчим насны залуу ирээд яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд хамар луу 2 удаа цохичихоод яваад өгсөн. Тэр залуу явахдаа 52-45 УБК улсын дугаартай бараан өнгийн жийп машинд суугаад явсан. Миний хамар хугарсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг явсан болно гэсэн мэдүүлэг хх-н 9-12,/

         Гэрч О.О  мөрдөн байцаалтад  өгсөн … би эхлээд зам гарсан дараа нь манай нөхөр ардаас ирээд миний биенээс тэврээд авахаар нь би хүн цочоочихлоо гээд яриад цааш явж байтал нэг залуу машинаас орилж бууж ирээд эмэгтэй хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд манай нөхөрийн хамар руу нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг/хх-ийн 24/

         Шүүгдэгч А.Т өгсөн …Дарь-Эхийн дунд гудамжинд замын баруун гар талд эмэгтэй хүнийг зодож цохиж байгаа хүнтэй таарсан. Би тэр байдлыг хараад бууж очиж салгасан. Би тэр хоёр хүнийг гэр бүлийн хүмүүс гэж мэдээгүй. Би очоод салгах гэж оролдоод Ч над руу агсарч дайрахад нь нүүр рүү нь мангасдаж түлхсэн. О гэдэг эгчийг би цагдаад дууд, цагдаад хандаа гэж 3 удаа хэлсэн. О гэдэг хүн одоо явчихаа миний дүү, хэрвээ цагдаа дуудвал дараа нь намайг тамална гэж хэлж байсан. Би тэгж хэлэхэд нь эмэгтэй хүнийг өрөвдөөд тухайн газрыг орхиж явсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          А.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 /дөрвөн зуун төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

  Хохирогч Г.Ч нь хэрэгт толгойн КТГ-д харуулсаны 120.000 төгрөгийн баримт гаргаж өгсөнийг шүүх шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

           А.Т   нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй  болно.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт А Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг 7 /долоо/  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Т  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Т 120.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд дарь-Эхийн  тоотод оршин суух /РД: НФ68112317/ Г.Чолгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах, гомдол,гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН