Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/02596

 

 

 

 

 

 

 

 

2024 оны өдөр

сар 10 р 184/ШШ2024/02596

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч В.Амартүвшин, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** *********** ***************. Хаяг: *************

Хариуцагч: *************** ************* ***************** Хаяг: ***********

********************

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****а, хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч **********, иргэдийн төлөөлөгч *-*******, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***** миний бие Сонгинохайрхан дүүрэг, ********* тоотод оршин суудаг. *****оотоос 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 3 цагт гал тогооны өрөөний угаалтуурын шугам хугарч их хэмжээний ус алдаж, 48 тоот руу ус алдаж эхэлсэн. Тус байрны 48 тоотын эзэн байраа зарахаар нүүсэн байсан тул дамжиж манайх руу ус алдаж эхэлсэн. Шөнөжин, өдөржин ус асгарч манай 3 өрөө байрны бүх өрөө рүү хана, тааз даган ус асгарч цахилгааны монтаж руу ус орон масслаж, тоггүй болсон. Өрөөнүүдийн тааз, обой, шал усанд дэвтэн хууларч, компьютер, принтер зэрэг ажиллахгүй болсон. Манай гэрийн бүх цахилгааны монтаж, засварын хөлс 25,000,000 төгрөг болсон тул хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт шаардлага хангахгүй, зарлагын баримтуудыг нэхэмжлэгч өөрийн гараар бичиж, хэт өндөр үнийн дүн зохиож бичсэн байна. Үнэлгээний компаниас материалын бодит зардлын үнэлгээ болон ажлын хөлсийг 4,560,420 төгрөгөөр тогтоосон. Уг 4,560,420 төгрөгийг Мандал даатгал ХХК-иас гаргуулж хохирлоо барагдуулсан. Мандал даатгалын компаниас гаргуулсан мөнгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч*********** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзлын агуулга: 2022 оны 12 дугаар сарын 10-ны ************** өмчлөлийн орон сууцны гал тогооноос ус алдсан бөгөөд ус алдсан даруй сантехник дуудахаар орон сууцны контор руу залгаад утсаа аваагүй, өөрөө очиж дуудсан боловч байхгүй байсан. Өөр байрнаас сантехникч дуудсан. Ус алдаж эхлээд 1 цаг орчим өнгөрч, усаа хааж чадахгүй сандарсан. Тухайн үед охин ***** ус арчиж байгаад гэнэт шокын байдалд орж, түргэн дуудаж Эх нялхсын эмнэлэг рүү хүргүүлсэн. Охин ******бөөрний усжилттай бөгөөд байнгын эмчийн хяналтад байдаг. Охин *****а сэхээнд орж, нөгөөдөр өглөө нь хагалгаанд орсон.

Ус алдсан байдлыг маш яаралтай арчиж дуусгасан бөгөөд нэхэмжлэгч талаас гэрч орж ирж нөхцөл байдалтай танилцсан. Маргааш нь нэхэмжлэгчийн гэрт орж ус алдсан хэсгийг үзээд цахилгаангүй болсон гэх шалтгааныг мэргэжлийн инженерт үзүүлэхэд өмнө нь цахилгаантай байсан эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өөрсдөө ч засах шаардлагагүй, мөнгөө авна гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал урдаас мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг далимдуулан үндэслэлгүй хөрөнгөжихөөр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хохирлын нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч даатгалын байгууллагаас хохирлоо барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт***** дугаар гэрчилгээний хуулбар, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт, зарлагын баримт, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Мандал даатгал ХК-иас хохирлын үнэлгээний тайлан, нөхөн төлбөр шилжүүлсэн баримт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 тайлбар,

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*****нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын өмчлөлийн орон сууцнаас ус алдсаны улмаас орон сууцны дээрээс ус орж, цахилгааны сүлжээ болон хана, таазны засал эвдэрч гэмтсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нар өөрийн өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөний сантехникийн /винтель/ холболт хугарч ус алдсан тухайд маргахгүй, харин хохирлын хэмжээ үндэслэлгүй, хэт их байна гэж маргаж байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү******нь түүний эхнэр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 4, 40/

Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар ******* Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15 аас ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааны тогтоох дүгнэлт, дуудлага хүлээн авсан тухай баримт, талуудын тайлбараас үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 10-ны 03.30 цагийн үед хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 хороолол, 24 дүгээр байр, 52 тоот орон сууцны гал тогооны Ф15 сосок хугарч улс алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны гал тогоо, коридор, хана, тааз, обой, банны өрөө, паркетан шал, цахилгаан монтаж гэмтсэн нь тогтоогдож байна./хх-ийн 5, 84, 88/

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо тогтоохдоо 3 өрөө орон сууцыг засварлах зах зээлийн жишиг үнэ, материалын зардал, ажиллах хүчийг оруулан 25,000,000 төгрөг гэж тооцсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирлыг тогтоолгохоор ***шинжээч томилсон, томилогдсон шинжээч нь холбогдох баримт бичиг, материалыг хангалттай гаргаж өгөөгүй тул шинжилгээ хийхээс татгалзсан тухайгаа 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 01/10 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-ийн 63/

Нэхэмжлэгчийн орон сууц нь**********ХК-ийн даатгалд хамрагдсан байсан бөгөөд тухайн орон сууцанд учирсан даатгалын хохирлын үнэлгээг **** ХХК-иар гүйцэтгүүлжээ.

Мастер үнэлгээ ХХК нь******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*****К-иас 2023 оны 4 дүгээр сарын 24-нд түүнд 4,560,420 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. /хх-ийн 72, 79/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд бусдын . . ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд орон сууц нь хариуцагч****өмчлөлд бүртгэлтэй, мөн нэхэмжлэгч гэм хорын хохирлыг хамтран хариуцуулахаар шаардсан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3.2.5 дахь хэсэгт сууц өмчлөгч .гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй байхаар заажээ.

Хариуцагч нар өөрийн эзэмшиж байгаа орон сууцныхаа дотоод /дундын өмчлөлийнхөөс бусад/ цахилгаан, сантехникийн холболт, галын аюулгүй байдлыг хариуцах бөгөөд орон сууцаа ашиглах явцад гал тогооны өрөөний сантехникийн холболтод гарсан гэмтлийн улмаас ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул учруулсан хохирлынхоо хэмжээгээр нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Хохирлын хэмжээг *****ХХК-ийн үнэлгээ 8,938,538 төгрөгөөс *****ХК-иас нөхөн төлбөр олгосон 4,560,420 төгрөгийг хасч, 4,378,118 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

Иймд хариуцагч нараас 4,378,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 20,621,882 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** нараас 4,378,118 /дөрвөн сая гурван зуун далан найман мянга нэг зуун арван найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** олгож, нэхэмжлэлээс 20,621,882 /хорин сая зургаан зуун хорин нэгэн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураАмжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 84,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.