Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 0707

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:Н.Номинчимэг

улсын яллагч: Б.Алтанцэцэг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706014740211 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Г, 1976  оны 6 дугаар сарын 06-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2,  нөхрийн хамт  Баянгол  дүүргийн   дугаар хороо  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЧЙ76060662

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Г нь С.А бүлэглэн  иргэн Б.З гээгдүүлсэн ХААН банкны виза картыг 2017 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах  хүнсний дэлгүүрээс  удаагийн үйлдлээр 682.035 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч хувьдаа завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.

        Шүүгдэгч Г.Г   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 100 айлын автозамын гүүрний доор бие засаж байхад З гэж хүний Хаан банкны карт газар хэвтэж байсан. Түүнийг нь аваад өөрийн орцны жижүүрээр ажилдаг байсан байр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 90Г байрандаа байж байхдаа хажуу байр буюу 90В байрны орцны жижүүр А эгчид ийм карт оллоо гэж хэлээд хоёулаа байрныхаа хажууд байдаг Хур дэлгүүр лүү орж уншуулж үзьё гэж ярилцаад дэргүүрт ороод 2000 төгрөгний тамхи аваад уншуулж үзэхэд болж байсан. Тэгэхээр нь түүнээс хойш тус дэлгүүрээр орж хоол хүнсний зүйл авч 2017 оны 06 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд А бид хоёр тус дэлгүүрээр нэлээд олон удаа орж карт уншуулсан. Дараа нь бодоод үзэхэд 670.000-680.000 орчим төгрөг болж байсан. А бид хоёр ярилцаад учруулсан хохирлыг хоёр хуваагаад төлөе гэж тохирсон. Ойрийн хугацаанд төлнө.

           Хохирогч Б.З  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 03 сарын үед миний хаан банкны карт надад байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хүмүүстэй хөдөө явж байгаад хаан банкны дансаа шалгаж үзэхэд олон давтамжаар мөнгө гарчихсан байхаар нь гайхаад гэр лүүгээ залгаад ээжээсээ миний нэрийн хуудасны саван дотор Хаан банкны карт байна уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандах болсон.  /хх-н 15-19/

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: З Б 9496181804276111 дугаартай саарал өнгийн ХААН банкны виза карт  ыг Г.Г хураан авсан байна./хх-н 13/, Б.З хүлээлгэн өгсөн байна/ хх-н 14/

         Гэрч С.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын эхээр яг хэдэн гэдгийг нь тартчихсан байна. Манай хажуу талын 2г байрны жижүүр Г над дээр эгчээ би нэг ийм карт олоод гээд хүрч ирсэн. Тэгээд эгчээ хоёулаа уншуулаад үзье гэхээр нь наадах чинь уншуулахаар код нэхнэ шүү дээ кодыг нь мэдэхгүй яаж уншуулах юм бэ гэсэн. Тэгээд ямар ч байсан уншуулж үзэхээр 90в байрны Хур дэлгүүрт ороод уншуулахаар болсон. Уншуулаад код нэхэхгүй бол уншуулая нэхвэл шууд орхиод гарна гэж тохирсон. Тэгээд уншуулахад карт нэхэхгүй уншчихаар нь би их гайхсан. Тэгэхээр нь дараа нь худалдагчид энэ картанд хэдэн төгрөг байна вэ гэхэд банкин дээр очиж мэднэ гэсэн. Тэгээд би Ганцэцэгт больё одоо болно эзэн нь гараад ирвэл бөөн өрөнд орно гэж зөндөө хэлсэн. Тэгээд надтай хамт нийт 7-8 удаа уншуулсан энэ нь 200.000 орчим төгрөг болсон байх гэж баримжаалж байна. /хх-н 20-22/

        Гэрч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 17,18-ны үед байхаа би 100 йалын гүүрэн доор бие засаж байхад З гэж хүний Хаан банкны карт газар хэвтэж байсан. Түүнийг нь аваад өөрийн орцны жижүүрээр ажилдаг байсан байр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 90Г байрандаа байж байхдаа хажуу байр буюу 90В байрны орцны жижүүр А эгчид ийм карт оллоо гэж хэлээд хоёулаа байрныхаа хажууд байдаг Хур дэлгүүр лүү орж уншуулж үзьё гэж ярилцаад дэргүүрт ороод 2000 төгрөгний тамхи аваад уншуулж үзэхэд болж байсан. Тэгэхээр нь түүнээс хойш тус дэлгүүрээр орж хоол хүнсний зүйл авч 2017 оны 06 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд А бид хоёр тус дэлгүүрээр нэлээд олон удаа орж карт уншуулсан. Дараа нь бодоод үзэхэд 680.000 орчим төгрөгөнд юм авсан байна лээ. Тэгээд удаагүй 5, 6 хоногийн дараа манай дарга чамайг Чингэлтэйн нэгдүгээр хэлтсээс цагдаа дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очоод картаа өгсөн.  /хх-ийн 23-25/    

    Г.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 77-81/,

    Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 49/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 82/ зэрэг болно.          

       Шүүгдэгч  Г.Г нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 100 айлын автозамын гүүрний доороос   Б.З гээгдүүлсэн ХААН банкны виза картыг  олоод 2017 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрийн хооронд ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Хур нэртэй хүнсний дэлгүүрээс 228 удаагийн үйлдлээр 682.035 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч хувьдаа завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Б.З  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ..2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хүмүүстэй хөдөө явж байгаад хаан банкны дансаа шалгаж үзэхэд олон давтамжаар мөнгө гарчихсан байхаар нь гайхаад гэр лүүгээ залгаад ээжээсээ миний нэрийн хуудасны саван дотор Хаан банкны карт байна уу гэж асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандах болсон гэсэн мэдүүлэг   /хх-н 15-19/

          Гэрч С.А мөрдөн байцаалтад  өгсөн …: Манай хажуу талын 2г байрны жижүүр Г над дээр эгчээ би нэг ийм карт олоод гээд хүрч ирсэн. Тэгээд эгчээ хоёулаа уншуулаад үзье гэхээр нь наадах чинь уншуулахаар код нэхнэ шүү дээ кодыг нь мэдэхгүй яаж уншуулах юм бэ гэсэн. Тэгээд ямар ч байсан уншуулж үзэхээр 90в байрны Хур дэлгүүрт ороод уншуулахаар болсон. Уншуулаад код нэхэхгүй бол уншуулая нэхвэл шууд орхиод гарна гэж тохирсон. Тэгээд надтай хамт нийт 7-8 удаа уншуулсан энэ нь 200.000 орчим төгрөг болсон байх гэж баримжаалж байна гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/

        Гэрч Г.Г мөрдөн байцаалтад  өгсөн: …би 100 айлын гүүрэн доор бие засаж байхад З гэж хүний Хаан банкны карт газар хэвтэж байсан. Түүнийг нь аваад өөрийн орцны жижүүрээр ажилдаг байсан байр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 90Г байрандаа байж байхдаа хажуу байр буюу 90В байрны орцны жижүүр А эгчид ийм карт оллоо гэж хэлээд хоёулаа байрныхаа хажууд байдаг Хур дэлгүүр лүү орж уншуулж үзьё гэж ярилцаад дэргүүрт ороод 2000 төгрөгний тамхи аваад уншуулж үзэхэд болж байсан. Тэгэхээр нь түүнээс хойш тус дэлгүүрээр орж хоол хүнсний зүйл авч 2017 оны 06 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Алтантуяа бид хоёр тус дэлгүүрээр нэлээд олон удаа орж карт уншуулсан. Дараа нь бодоод үзэхэд 680.000 орчим төгрөгөнд юм авсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүгдэгч Г.Г Х.З гэдэг хүний ХААН банкны виза карт олоод  хамт ажилладаг С.А үгсэн тохирч тус картыг дэлгүүрт өгч бараа аваад уншуулж үзэхэд ямар нэгэн код нэхээгүй учир олон удаагийн үйлдлээр тус дэлгүүрээс хүнсний бараа авч нийт 680.000 төгрөгийн хүнсний бараа өөртөө ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна. Иймд Г.Г гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Прокуророос Г.Г 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн боловч Г.Г нь өөрийн гэсэн орон гэргүй, ажил эрхэлдэггүй, тодорхой орлогогүй учир шүүх торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болно.

Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Г нэг сард 56.836 төгрөгийг гаргуулж  нийт 341.017 төгрөгийг 6 сарын дотор төлүүлж  Чингэлтэй дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух / РД: ЧВ85102338/ Б.З олгохоор шийдвэрлэв.

          Нийт учирсан хохирол болох 682.035  төгрөгийг С.А, Г.Г хоёрт тэнцүү хувааж нэг хүнээс 341.017 төгрөгийг төлүүлэхээр  прокуророос  ирүүлсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.6,36.7,36.8,36.12,36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Г Г  гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар   шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхууруулсугай.

 

4.Г.Г нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Г  нэг сард 56.836 төгрөгийг гаргуулж  нийт 341.017 төгрөгийг 6 сарын дотор төлүүлж  Чингэлтэй дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух /РД: ЧВ85102338/ Б.З олгосугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН