Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2023/01942/И |
Дугаар | 184/ШШ2024/02749 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02749
2024 оны өдөр | 5 сар 17 р 184/ШШ2024/02749 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* ************ **********. Хаяг: Ө************
Хариуцагч: Б******** ************* *************. Хаяг: ********* ************ *************
Гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* хариуцагч *************, хариуцагчийн өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ************* улсын дугаартай Тоёота акуа маркийн автомашины хууль ёсны эзэмшигч бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн аав ************* Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны замд тоёота акуа маркийн машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ ********** дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан бөгөөд Замын цагдаагийн газарт зохих журмын дагуу дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирэхийг хүлээж байх үед ********дугаартай Субару фростер маркийн автомашиныг ******* жолоодон явах үедээ нэхэмжлэгчийн Тоёота акуа машиныг замын хөдөлгөөнд оролцоогүй, зогсож байхад нь зүүн хойноос мөргөж зам тээврийн осол гаргасан. ********** Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан болохыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчил хариуцсан ахлах байцаагч ****нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн Тоёота акуа маркийн автомашинд учруулсан хохирлын үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хас үнэлгээний компаниар хийлгэхэд 1,460,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан бөгөөд үйлчилгээний хөлсөнд 102,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч********* 1,562,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт нь шийтгэлийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр байна. Шийтгэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас өгсөн хариуцлага, магадалгаа нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх агуулгатай шүүхийн шийдвэр гараагүй. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учирсан үйл баримт хэвээрээ байна. Энэ үйл баримтыг шийтгэлийн хуудас үгүйсгэж чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 9 цаг өнгөрөөд Моносын гэрэлтэй уулзвар нэвтэрч, хоёрдугаар эгнээнд явж байхад нэгдүгээр эгнээний Тоёота акуа маркийн машин урд талын Хьюндай портер машиныг огцом зогсох үед мөргөөд, хоёрдугаар эгнээ рүү огцом дарж орж ирэхэд би Тоёота акуа машины араас гулгаж очоод мөргөчихсөн. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Би эгнээгээрээ явж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн тухайн үед зөрчил гаргасан гэж надад ногдуулсан шийтгэлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Зам тээврийн осол гарахад миний буруу байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тээврийн цагдаагийн албаны үзлэгээр тогтоосон байдал, фото зургуудын хуулбар, Хас үнэлгээ төлбөрийн баримтын хуулбар, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээний хуулбар,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгээр тогтоосон байдал, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, шийтгэлийн хуудас,
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч миний эд хөрөнгөд хохирол учирсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ тухайн осол гарахад миний буруу байгаагүй гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэг***** улсын дугаартай Toyota Aqua маркийн автомашиныг жолоодож явсан ***** нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 8.55 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замаар зорчиж байхдаа ***** жолоодож явсан ***** улсын дугаартай, Subaru forester маркийн автомашиныг жолоодож явсан хариуцагч ****** мөргөсөн гэх зөрчилд холбогджээ.
Зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан хаагч нь хариуцагч***** Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дахь заалтыг зөрчсөн гэж 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 0007066 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 77/
Тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/75 тоот захирамжаар*****зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14,7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгожээ.
Шийтгэлийг хүчингүй болгохдоо эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр*****дугаар шийтгэлийн хуудсаар торгож шийдвэрлэсэн атлаа 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр магадалгаа гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан эхлээд шийтгэл ногдуулсныхаа дараа нь магадалгааг шийтгэлдээ тохируулан гаргасан, нотлох баримтыг хууль зөрчин цуглуулсан гэж үзэхээр байна.
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн магадалгаа, хэмжилтийн бүдүүвч, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаас /фото/ үзэхэд **** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан*****2 дугаар эгнээгээр харин нэхэмжлэгчийн эзэмшлийн******улсын дугаартай автомашиныг жолоодож явсан****жолоодож явсан ***** улсын дугаартай автомашиныг мөргөх үедээ зүүн тийшээ эргэх үйлдэл хийснээс уг осол гарсан байх үндэслэл тогтоогдож байна. /хх-ийн 64-77/
Хэдийгээр нэхэмжлэгч өмнөх машинаа мөргөөд зогсож байх үед араас ирж мөргөсөн гэж тайлбарлаж байгаа боловч ослын газрын зураг, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад уг осол нэг цаг хугацаанд болсон гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцсэн гэж дүгнэлээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч***** Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэх, мөн цагдаагийн байгууллагын эрх бүхийн албан тушаалтан зөрчлийг шалган тогтоосон гэх байдал нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирлоо ослоос шалтгаалсан автомашины эвдрэл, гэмтлийг тогтоосон Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ 1,460,000 төгрөг, үйлчилгээний хөлс 102,000 төгрөг, нийт 1,562,000 төгрөг гэж тодорхойлсон. /хх-ийн 72/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх боловч хариуцагчийн буруугаас болоогүй нь нотлогдож байх тул хариуцагч **** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болно.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч *******гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт ыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,942 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. И***