Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03036

 

 

 

 

 

 

 

2024 07 09 182/ШШ2024/03036

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ... ББСБ ХК ...-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,941,750.66 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ... нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай CIF-11042154 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, CIF-11042154 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...д хүсэлт илгээн 2,000,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.

...д тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 364,710.44 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өнөөдрийг хүртэл зөрчөөд байна. ... нь үндсэн зээлийн төлбөрт 300,498.68 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 865,001.32 төгрөг төлсөн.

2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 941,750.66 төгрөг бүюу нийт 2,941,750.66 төгрөгийг төлж барагдуулах ёстой байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.1.2-т заасныг үндэслэн ...гээс 2,941,750.66 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү гэжээ.

.

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,941,750.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. Дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 491,750.66 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ББСБ ХК нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,941,750.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,941,750.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 491,750.66 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,019 төгрөгөөс 31,009.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 31,009.5 төгрөг болон хариуцагч ...с улсын тэмдэгтийн хураамжид 31,009.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,941,750.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,941,750.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 490,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 490,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 491,750.66 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,019 төгрөгөөс 31,009.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 31,009.5 төгрөг болон хариуцагч ...с улсын тэмдэгтийн хураамжид 31,009.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ