| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04039/И |
| Дугаар | 182/ШШ2024/03033 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03033
2024 07 09 182/ШШ2024/03033
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК ...-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 314,824 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ББСБ ХХК нь ...тэй 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20231010-11326 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z0... тоот зээлийг ... дахь ... тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч ... нь шилжүүлэн авсан. Хариуцагч ... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар
1. z0... тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 230,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 156 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 126 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 82,524 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг нийт 314,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ... шүүх гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 314,824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 157,412 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 157,412 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч ...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 314,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 314,824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 157,412 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 157,412 төгрөгөөр нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,095 төгрөгөөс 5,047.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 5,047.5 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 5,047.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 314,824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 157,412 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 157,412 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,095 төгрөгөөс 5,047.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 5,047.5 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 5,047.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ