| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/05500/И |
| Дугаар | 184/ШШ2024/02936 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/02936
| 2024 оны өдөр | 5 сар 28 р 184/ШШ2024/02936 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ ************************************* Хаяг: ***************
Хариуцагч: *********************** Хаяг: С************************
Зээлийн гэрээний үүрэгт 388,702,570 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагчийн өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч *****ХХК болон захирлаар ажиллаж байсан *********** нар нь Төрийн банкны гадаад харилцааны яам салбараас 2020 оны 12-р сарын 24-ний өдөр 139 тоот зээлийн гэрээ байгуулан 460,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 482 хоногийн зөрчилтэй зээлийн ангилал муу ангилалд шилжсэн ба тус зээлийн хугацаа 2024 оны 4-р сарын 24-ний өдөр дуусна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг 12 удаа хүргүүлсэн, зээлийн гэрээний төлбөрийн хугацааг 6 сараар чөлөөлж байсан зэрэг хөнгөлөлтийг банкнаас олгосон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан барьцаа хөрөнгийн өмчлөгч болох ********** нарыг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан. Тухайн хүмүүсийн хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа, банктай байгуулсан нэр бүхий этгээдүүдийн барьцаалбар, барьцааны гэрээ хүчинтөгөлдөр, гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжтой байх тул шийдвэр гүйцэтгэл дээр барьцаалбартай холбоотой асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс Төрийн банкны Гадаад харилцааны яам салбар нь ************ХХК-д холбогдуулан 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн байдлаар эргэлтийн хөрөнгийн зээлээс төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 347,053,374 төгрөг, зээлийн хүү 40,472,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,935 төгрөг, зээлийн өр 388,669,779 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,101,300 төгрөг, нотариатын зардал 32,800 төгрөг, нийт 388,702,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ************** ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид өөрсдийн барааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 12-р сарын 24-ний өдөр эргэлтийн зээл болох 460,000,000 төгрөгийг ******* ХК-иас авсан. Ковид 19 цар тахлын улмаас манай борлуулалт буурч, хол хорио тогтоосны улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон. Цар тахалтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүг түр хойшлуулах хүсэлтийг Төрийн банканд удаа дараа өгч байсан боловч бидний нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөр болон хүүг нэхэмжилж байна. Манай компани өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэхээр тус зээлийг бизнесийн өргөтгөл, эргэлтийн хөрөнгөд зориулна гэж авсан. Төрийн банкны хувьд тус зээлийг олгосноор хүүгийн орлого олж байна. Төрийн банк давагдашгүй зүйлүүдийг үл харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн харилцагчийн зээлийн дансны хуулга гэх баримтаас харахад үндсэн зээлийн үлдэгдлийг 342,827,103 төгрөг, байхад нэхэмжлэлдээ үлдэгдлийг 347,053,373 төгрөг гэж бичсэн нь эргэлзээтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, барьцаалбар хуулбар, 2020 оны 11-р сарын 5-ны өдрийн 0728 дугаар итгэмжлэлийн хуулбар, ********* дугаар үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20, 2022 оны 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 30, 10 дугаар сарын 5, 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 12, 2023 оны 3 дугаар сарын 21, 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 27, 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 11-ний өдрүүдийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, **********ХХК-ийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, Зээлийн дансны харилцагчийн хуулга, ******** гар бичмэлийн хуулбар, ********ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/17 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 388,702,570 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч **********ХХК нь ************банктай 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 139 дугаартай, зээлийн гэрээ байгуулан 460,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ. /хх-ийн 6/
Мөн зээлийн гэрээний талууд 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгч тухайн гэрээнүүдтэй холбоотойгоор гаргасан шаардлагаасаа татгалзсан.
Дээр дурдсан зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хариуцагч********** гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд хариуцагч нь маргахгүй байна.
Харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн дансанд 342,827,103 төгрөг гэж дурдсан байхад нэхэмжлэлд 347,053,373 төгрөг гэсэн нь эргэлзээтэй гэж маргасан.
Нэхэмжлэгч банк нэхэмжлэлийнхээ үнийг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 347,053,373 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 40,472,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,934 төгрөг, нийт 388,669,778 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Төрийн банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан, хариуцагч төлөхөө илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /13 удаагийн/, хариуцагчаас банкинд хандаж гаргасан өргөдөл, хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч банк гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна. /хх-ийн 26-37, 121-125/
Хариуцагч ******** 2020.08.26-нд компанийн хувьцаа, эрхийг шилжүүлсэн авсан ба зээл төлөх мэдэгдлийг хүлээн авч, зээлийн төлбөрийг төлөх тухайгаа нэхэмжлэгч Төрийн банкинд илэрхийлж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 58, 127/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.
Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн зээлийн дансны харилцагчийн хуулга гэх баримтаас үзэхэд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 342,827,103 байсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрхэн 347,053,373 төгрөг гэж бичигдсэн талаар нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаагүй болно. /хх-ийн 117/
Нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн ч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй үндэслэлээр гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч гэрээ цуцлах үндэслэл бий болсон эсэх талаар маргаагүй.
Иймд хариуцагч******** ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны төлөгдөөгүй зээл 342,827,103, хүү 40,472,096 төгрөг, нотариатын зардал 32,800 төгрөг, нийт 383,331,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэлээс 5,370,204 /үндсэн зээлийн төлбөрөөс илүү тооцсон 4,226,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,934 төгрөг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, мөн зээлийг төлөх цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон, олон улсын тээвэрт доголдол үүссэн зэргээс шалтгаалан хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ барьцаа хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
115 115.1, 115.2.2, 116, 118 :
1. , 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч ********* ХХК-иас 383,331,199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **********ХК-д олгож, нэхэмжлэлээс 5,370,204 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХК нь нэхэмжлэлийнхээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
********г .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ