| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03770/И |
| Дугаар | 182/ШШ2024/03080 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03080
2024 07 19 182/ШШ2024/03080
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,726,199.30 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ... нь ...тай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/502820180622-46 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/502820180622-46 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 2,799,900 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч ... нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 890,263.69 төгрөг, зээлийн хүүнээс 360,382.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 58.8 төгрөг нийт 1,250,705.18 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зорчсон тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.
Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч ...д холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
- Үндсэн зээлийн үлдэгдэл 1,909,636.31 төгрөг,
- Зээлийн хүүгийн төлбөр 2,568,739.50 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 247,823.48 төгрөг нийт 4,726,199.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 4,726,199.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 726,199.30 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХК нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,726,199.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,726,199.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 726,199.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,560 төгрөгөөс 45,280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 45,280 төгрөг болон хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 45,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,726,199.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 726,199.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,560 төгрөгөөс 45,280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 45,280 төгрөг болон хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 45,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ