| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01056/И |
| Дугаар | 155/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00312
| 2024 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00312 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Д.Б (Р**************),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, М.А (Р***************),
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 (таван сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин ес) төгрөг гаргуулах тухай 155/2023/01056/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б,
Хариуцагч М.А, түүний өмгөөлөгч Б.Г,
Гэрч Б.Д,
Иргэдийн төлөөлөгч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь М.А-д холбогдуулан автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 (таван сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин ес) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь манай дэлгүүрийн хүнсний талоныг шивэж өгдөг байсан учраас 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би хариуцагчийг дуудсан.
Ингээд хариуцагч ирээд 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явах гэж байгаа талаараа хэлээд “унаа байхгүй” гэж хэлэхээр нь би “чи явган явж байхаар миний машиныг унаад явахгүй юу” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай автомашиныхаа түлхүүрийг М.Ад өгсөн.
Түүнээс хойш 1 цагийн дараа цагдаагаас залгаад зам дээр миний автомашиныг осолдсон талаар хэлсэн. Тухайн үед М.А над руу ийм юм болсон гээд чат бичсэн.
Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас гэрчээр мэдүүлэг өгөх Б.Д эгчтэй хамт явж өөрийн осолдсон автомашинаа Мөрөн сум руу ачиж оруулан айлын хашаанд хучиж тавьсан.
Хариуцагч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Маргаашнаас нь бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Хариуцагч М.А нь 2023 оны 5 дугаар сард 6,111,111 төгрөгийг миний данс руу хийсэн.
Хэрэв би осолдсон автомашинаа 4,000,000-5,000,000 төгрөгөөр зарсан байсан бол хариуцагчаас мөнгө нэхээд зогсох шаардлага байхгүй. Би осолдсон автомашинаа Улаанбаатараас ирсэн ченжид үзүүлэхэд мотор нь цохисон, яндан нь хугарсан гэж хэлээд 2,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч надад 1,950,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө өгөөгүй.
Миний автомашин осолдож хохирлын үнэлгээ гаргуулахад автомашиныг 14,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан.
Осолдсон автомашиныг бусдад 1,950,000 төгрөгөөр худалдсан. Монгол даатгал компаниас даатгалын нөхөн төлбөр 2,190,250 төгрөг авсан. М.Аын надад өгсөн 6,111,111 төгрөг зэргийг 14,500,000 төгрөгөөс хасаж автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн өөрт учирсан хохирол болох осолдсон автомашиныг Тахилтын гүүр гэх газраас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу оруулж ирсэн ачилтын хөлс 498,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 290,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийн хураамж 192,000 төгрөг, гэрч Б.Дгийн автомашиныг хөлслөж ачилт хийлгэсэн хөлс 120,000 төгрөг, журмын хашаанд автомашиныг зогсоосон төлбөр 100,000 төгрөг, журмын хашааны сахиулд өгсөн 20,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сум руу ирж, буцсан замын зардал 200,000 төгрөг, торгууль 100,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөг, бүгд 5,768,639 төгрөгийг нэхэмжилнэ. Би журмын хашаанаас торгууль 100,000 төгрөг төлж байж автомашинаа авсан.
Миний автомашин Монгол Улсад 2018 онд орж ирсэн. Би унаад 2 жил болж байсан. Манай сумынхан миний автомашиныг өнгө, үзэмж сайтай гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр миний автомашиныг унагаагаад таг чиг болсон учраас шүүхэд хандсан.
Иймээс автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 (таван сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэв.
Хариуцагч М.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Д.Б-ын эзэмшлийн Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Тахилтын Улаан толгой гэх газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум хоёрын голд осол гаргасан. Би ганцаараа тухайн автомашиныг жолоодож явсан.
Нэхэмжлэгч өмнө нь нэг бус удаа автомашинаа 12,000,000 төгрөгт зарна гэж ярьж байсан учраас тухайн автомашиныг 10,000,000-12,000,000 төгрөгийн үнэтэй юм байна гэж бодсон.
Осол болсон үед автомашины эвдэрсэн хэсэгт үнэлгээ хийлгүүлсэн. Автомашины эвдрэлийн үнэлгээ 4,968,000 төгрөг гарсан байсан. Тэгэхээр автомашины эвдэрсэн эд ангийг 4,968,000 төгрөгөөр засуулах боломжтой атал би үүнийг давуулж 6,111,111 төгрөг нэхэмжлэгчид өгсөн тул автомашины үлдэгдэл төлбөр 4,248,639 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Б.Д нь осолдсон автомашиныг 4,500,000 төгрөгөөр худалдан авах саналыг Д.Бт тавьсан байхад Б.Д-д тухайн автомашинаа худалдаагүй байсан. Тиймээс Д.Б нь осолдсон автомашиныг бусдад 4,500,000 төгрөгөөс дээш худалдсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч торгуулийн 100,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч би торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн. Надад жолоодох эрхийн 5 оноо хасаж, 100,000 төгрөгийн торгууль тавьсан.
Иймд учирсан хохирол 1,520,000 төгрөгөөс өөрийн торгуульд төлсөн 100,000 төгрөгийг хасаж, учирсан хохирол болох 1,420,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Иргэдийн төлөөлөгч С.Б “Тухайн автомашинд ямар гэмтэл учирсныг хараагүй учир мэдэхгүй байна. Энэ хэрэг нь 2023 онд гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Нэхэмжлэгч автомашины эвдрэлийн улмаас шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна. Миний бодлоор хариуцагч М.Аын ярьж байгаа тайлбар үнэн байна. Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэл буруу байна. Д.Б-ын нэхэмжлэл бүгд буруу байна. Нэхэмжлэгч хэт буруу нэхэмжилж байна. Гэрчийн мэдүүлэг буруу байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчээс ЗТО (даатгалын тохиолдол)-ын тодорхойлолт, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0003635 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 5, 74 дүгээр тал)
Хариуцагчаас М.Аын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч Д.Бтой цахим сүлжээгээр харилцсан 15 хуудас баримтын хуулбар зэргийг гарган өгсөн. (хх-ийн 18, 87-101 дүгээр тал)
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-ийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/08 дугаартай Үнэлгээнээс татгалзах тухай албан бичиг, Монгол даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08/139 дугаартай албан бичиг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1560 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. (хх-ийн 31, 44, 51 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлээс 1,420,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,348,639 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь манай дэлгүүрийн хүнсний талоныг шивэж өгдөг байсан учраас 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би хариуцагчийг дуудсан.
Ингээд хариуцагч ирээд 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явах гэж байгаа талаараа хэлээд “унаа байхгүй” гэж хэлэхээр нь би “чи явган явж байхаар миний машиныг унаад явахгүй юу” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай автомашиныхаа түлхүүрийг М.Ад өгсөн.
Түүнээс хойш 1 цагийн дараа цагдаагаас залгаад зам дээр миний автомашиныг осолдсон талаар хэлсэн. Тухайн үед М.А над руу ийм юм болсон гээд чат бичсэн.
Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас гэрчээр мэдүүлэг өгөх Б.Д эгчтэй хамт явж өөрийн осолдсон автомашинаа Мөрөн сум руу ачиж оруулан айлын хашаанд хучиж тавьсан.
Хариуцагч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Маргаашнаас нь бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Хариуцагч М.А нь 2023 оны 5 дугаар сард 6,111,111 төгрөгийг миний данс руу хийсэн.
Хэрэв би осолдсон автомашинаа 4,000,000-5,000,000 төгрөгөөр зарсан байсан бол хариуцагчаас мөнгө нэхээд зогсох шаардлага байхгүй. Би осолдсон автомашинаа Улаанбаатараас ирсэн ченжид үзүүлэхэд мотор нь цохисон, яндан нь хугарсан гэж хэлээд 2,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч надад 1,950,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө өгөөгүй.
Миний автомашин осолдож хохирлын үнэлгээ гаргуулахад автомашиныг 14,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан.
Осолдсон автомашиныг бусдад 1,950,000 төгрөгөөр худалдсан. Монгол даатгал компаниас даатгалын нөхөн төлбөр 2,190,250 төгрөг авсан. М.А-ын надад өгсөн 6,111,111 төгрөг зэргийг 14,500,000 төгрөгөөс хасаж автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн өөрт учирсан хохирол болох осолдсон автомашиныг Тахилтын гүүр гэх газраас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу оруулж ирсэн ачилтын хөлс 498,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 290,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийн хураамж 192,000 төгрөг, гэрч Б.Дгийн автомашиныг хөлслөж ачилт хийлгэсэн хөлс 120,000 төгрөг, журмын хашаанд автомашиныг зогсоосон төлбөр 100,000 төгрөг, журмын хашааны сахиулд өгсөн 20,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сум руу ирж, буцсан замын зардал 200,000 төгрөг, торгууль 100,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөг, бүгд 5,768,639 төгрөгийг нэхэмжилнэ. Би журмын хашаанаас торгууль 100,000 төгрөг төлж байж автомашинаа авсан.
Миний автомашин Монгол Улсад 2018 онд орж ирсэн. Би унаад 2 жил болж байсан. Манай сумынхан миний автомашиныг өнгө, үзэмж сайтай гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр миний автомашиныг унагаагаад таг чиг болсон учраас шүүхэд хандсан.
Иймээс автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 (таван сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг хариуцагчаас гаргуулан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
3.Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Д.Бын эзэмшлийн Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Тахилтын Улаан толгой гэх газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум хоёрын голд осол гаргасан. Би ганцаараа тухайн автомашиныг жолоодож явсан.
Нэхэмжлэгч өмнө нь нэг бус удаа автомашинаа 12,000,000 төгрөгт зарна гэж ярьж байсан учраас тухайн автомашиныг 10,000,000-12,000,000 төгрөгийн үнэтэй юм байна гэж бодсон.
Осол болсон үед автомашины эвдэрсэн хэсэгт үнэлгээ хийлгүүлсэн. Автомашины эвдрэлийн үнэлгээ 4,968,000 төгрөг гарсан байсан. Тэгэхээр автомашины эвдэрсэн эд ангийг 4,968,000 төгрөгөөр засуулах боломжтой атал би үүнийг давуулж 6,111,111 төгрөг нэхэмжлэгчид өгсөн тул автомашины үлдэгдэл төлбөр 4,248,639 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Б.Д нь осолдсон автомашиныг 4,500,000 төгрөгөөр худалдан авах саналыг Д.Б-т тавьсан байхад Б.Д-д тухайн автомашинаа худалдаагүй байсан. Тиймээс Д.Б нь осолдсон автомашиныг бусдад 4,500,000 төгрөгөөс дээш худалдсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч торгуулийн 100,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч би торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн. Надад жолоодох эрхийн 5 оноо хасаж, 100,000 төгрөгийн торгууль тавьсан.
Иймд учирсан хохирол 1,520,000 төгрөгөөс өөрийн торгуульд төлсөн 100,000 төгрөгийг хасаж, учирсан хохирол болох 1,420,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Б нь М.А-д холбогдуулан машины үлдэгдэл үнэ болох 8,000,000 (найман сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 (таван сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Д.Б нь 03-17 ХӨҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эзэмшигч болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Мөн Авто Үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох www.autobox.mn сайтад 03-17 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл тусгагдсан байх ба энэхүү баримт нь нийтэд илэрхий баримт байна.
Хариуцагч М.А нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газар нэхэмжлэгч Д.Бын эзэмшлийн 03-17 ХӨҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа осол гаргасан болох нь ЗТО (даатгалын тохиолдол)-ын тодорхойлолт, нэхэмжлэгч Д.Б-ын “...Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ...өөрийн эзэмшлийн Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай автомашиныхаа түлхүүрийг М.Ад өгсөн. Түүнээс хойш 1 цагийн дараа цагдаагаас залгаад зам дээр миний автомашиныг осолдсон талаар хэлсэн...” гэх, хариуцагч М.Аын “...2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Тахилтын Улаан толгой гэх газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум хоёрын голд Цагаан өнгийн Приус-20 маркийн 03-17 ХӨҮ улсын дугаартай машин жолоодож яваад осол гаргасан....” гэх тайлбарууд зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 5 дугаар тал)
Нэхэмжлэгч Д.Бын эзэмшлийн 03-17 ХӨҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд 4,968,000 төгрөгийн эвдэрэл гэмтэл учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1560 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 51 дүгээр тал)
Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....Осолдсон автомашиныг бусдад 1,950,000 төгрөгөөр худалдсан. Монгол даатгал компаниас даатгалын нөхөн төлбөр 2,190,250 төгрөг авсан. М.А-ын надад өгсөн 6,111,111 төгрөг зэргийг 14,500,000 төгрөгөөс хасаж автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн өөрт учирсан хохирол болох осолдсон автомашиныг Тахилтын гүүр гэх газраас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу оруулж ирсэн ачилтын хөлс 498,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 290,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийн хураамж 192,000 төгрөг, гэрч Б.Д-гийн автомашиныг хөлслөж ачилт хийлгэсэн хөлс 120,000 төгрөг, журмын хашаанд автомашиныг зогсоосон төлбөр 100,000 төгрөг, журмын хашааны сахиулд өгсөн 20,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сум руу ирж, буцсан замын зардал 200,000 төгрөг, торгууль 100,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөг, бүгд 5,768,639 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарлав.
Хариуцагч М.А нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч өмнө нь нэг бус удаа автомашинаа 12,000,000 төгрөгт зарна гэж ярьж байсан учраас тухайн автомашиныг 10,000,000-12,000,000 төгрөгийн үнэтэй юм байна гэж бодсон.
Автомашины эвдрэлийн үнэлгээ 4,968,000 төгрөг гарсан. Тэгэхээр автомашины эвдэрсэн эд ангийг 4,968,000 төгрөгөөр засуулах боломжтой атал би үүнийг давуулж 6,111,111 төгрөг нэхэмжлэгчид өгсөн тул автомашины үлдэгдэл төлбөр 4,248,639 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Б.Д нь осолдсон автомашиныг 4,500,000 төгрөгөөр худалдан авах саналыг Д.Бт тавьсан байхад Б.Д-д тухайн автомашинаа худалдаагүй байсан. Тиймээс Д.Б нь осолдсон автомашиныг бусдад 4,500,000 төгрөгөөс дээш худалдсан байгаа.
Нэхэмжлэгч торгуулийн 100,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч би торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн тул учирсан хохирол 1,520,000 төгрөгөөс өөрийн торгуульд төлсөн 100,000 төгрөгийг хасаж, учирсан хохирол болох 1,420,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэж маргасан болно.
Харин осол болох үед автомашиныг хариуцагч жолоодож явсан болон автомашинд учирсан хохирлын талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч М.А-аас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Б нь автомашины үлдэгдэл үнэ 4,248,639 төгрөг, өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөг, нийт 5,768,639 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн автомашинаа 14,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Мөн нэхэмжлэгч нь осолдсон автомашиныг 1,950,000 төгрөгөөр бусдад худалдсан гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол 1,520,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт байхгүй.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0003635 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.А-аас 1,420,000 (нэг сая дөрвөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,348,639 (дөрвөн сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч С.Б-ийн “Тухайн автомашинд ямар гэмтэл учирсныг хараагүй учир мэдэхгүй байна. Энэ хэрэг нь 2023 онд гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Нэхэмжлэгч автомашины эвдрэлийн улмаас шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна. Миний бодлоор хариуцагч М.Аын ярьж байгаа тайлбар үнэн байна. Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэл буруу байна. Д.Бын нэхэмжлэл бүгд буруу байна. Нэхэмжлэгч хэт буруу нэхэмжилж байна. Гэрчийн мэдүүлэг буруу байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй нийцэж байх тул иргэдийн төлөөлөгчийг дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 (нэг зуун дөчин хоёр мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 1,420,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,670 (гучин долоон мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс гарган өгсөн хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0003635 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчаас гарган өгсөн хавтаст хэргийн 87-101 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын харилцсан гэх захиа (чат) нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.А-аас 1,420,000 (нэг сая дөрвөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,348,639 (дөрвөн сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 (зуун дөчин хоёр мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-аас улсын тэмдэгтийн хураамж 37,670 (гучин долоон мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА