| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/02324/И |
| Дугаар | 182/ШШ2024/03044 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/03044
2024 07 16 182/ШШ2024/03044
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, ...-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...од оршин суух, ...-д холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт, завсар үйлчилгээний зардалд 578,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ...-ны ... хаягт оршин суух ... нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байна. ...-оос хийсэн ажлаа тогтмол Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, оршин суугчдад байнга танилцуулан, тайлангаа FB-н ......-ны группэд байршуулан, суугчидтайгаа байнга холбоотой, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаж байгаа юм.
...-оос удаа дараа төлбөрөө төлөхийг бичгээр, утсаар оршин суугчдад удаа дараа мэдэгдэж байсан юм.
...ын оршин суугч ...гээс ...-ны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд нийт 578,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 300,810 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,870 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 147,870 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт, завсар үйлчилгээний зардалд 578,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 300,810 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,870 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 147,870 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,661 төгрөгөөс 9,330.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 9,330.5 төгрөг болон хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжид 4,493.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт, завсар үйлчилгээний зардалд 578,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 300,810 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,870 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 147,870 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ...-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,661 төгрөгөөс 9,330.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 9,330.5 төгрөг болон хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжид 9,330.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ