| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00390/И |
| Дугаар | 129/ШШ2024/00347 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 129/ШШ2024/00347
| 129/ШШ2024/00347 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . байрлах А аймгийн П газар
Хариуцагч: А аймгийн И сумын Б багт оршин суух Б овгийн Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,136,699 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Б.Баяртулгад холбогдуулан гэм хорын хохирол 2,136,699 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймаг дахь сум дундын Э хэргийн анхан шатны шүүх . оны . сарын .-ны өдрийн . тоот шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн. Б.Б нь 2020 оны 7 сарын 11-ний өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэрт . улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Н.Б-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч Н.Б нь гэмтэл согог судлалын үндэсний төв, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж оношлогоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 2,136,699 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Б.Б-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,136,699 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,136,699 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. А аймгийн П газрын нэхэмжилсэн нийт 2,136,699 төгрөгийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б-н гаргасан 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 2,136,699 төгрөг төлж барагдуулах тухай тайлбарыг зөвшөөрөв гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 2,136,699 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2,136,699 төгрөгийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор багтаан Эрүүл мэндийн даатгалын сангийн 1009000020080 тоот дансанд шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбартай маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А аймгийн П газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол нийт 2,136,699 төгрөгийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор багтаан Эрүүл мэндийн даатгалын санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Б-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА