Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/02644

 

 

 

 

 

 

 

 

2024 07 02 181/ШШ2024/02644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денвер гудамж, * оршин байх, С ТБАГУТҮГ /РД:-/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ж-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ж-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Т.Ж (*)-т Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын тавдугаар хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай, 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №3/9 гэрээ байгуулан олгосон.

Гэрээний дагуу Т.Ж-тэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2020 оноос хойш төлөлт хийгээгүй, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар иргэн Т.Ж нь Х санд 4,405,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Үүний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар хаяг тодруулахад улсын бүртгэлд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны * тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай 2024 оны 5 сарын 02-ны өдрийн 37 тоот албан бичгээр лавлагаа ирсэн, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй тул Т.Ж-ын - дугаарын утсаар 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр залгаж ярихад оршин суух хаягаа хэлж өгөхгүй байсан. 

Мөн Т.Ж нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо * тоотод оршин суухгүй байгаа тухай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 57 тоот албан бичгээр лавлагаа ирсэн. Одоо улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны * тоот, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, * тоотод оршин суухгүй байгаа тул Т.Ж-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: С-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Д-д олгосон итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №319 тоот Аж ахуйн, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Т.Ж-ын иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн /37 тоот тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ж-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь Т.Ж-тэй 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №319 тоот Аж ахуйн, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан санхүүгийн дэмжлэг олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Т.Ж-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ж нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, * тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 57 тоот албан бичгээр, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Т.Ж /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Т.Ж /РД:*/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Т.Ж /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

4. Б овогт Т.Ж /9109РД:*/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч С ТБАГУТҮГ  мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ