| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00322/И |
| Дугаар | 129/ШШ2024/00349 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00349
129/ШШ2024/00349
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, . тоотод байрлах Г ХХК
Хариуцагч: А аймгийн Т сумын .багт оршин суух Г.У
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 369,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь Г ХХК-ийн гэрэл цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021 оны 12 сарын 19-ний өдөр 106180 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Г.У нь 2021 оны 12 сарын 19-ний өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 99921627 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Г.У-ын цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 сарын 19-ний өдрийн байдолаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 226,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,500 төгрөг, нийт 369,700 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. Г ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.У-с цахим зээлийн гэрээний үүрэгт 369,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г овогтой Унь Тус компаниас нэхэмжилсэн 369,700 төгрөгийг 2024 оны 7 сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Г.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 369,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У нь нэхэмжилсэн 369,700 төгрөгийг төлж барагдуулсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г ХХК зээлийн гэрээний үүрэг 369,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С-ын тайлбараар тгтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,742 төгрөгөөс 5871 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.У-с 5871 төгрөг, улсын орлогоос 5871 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.У-с зээлийн гэрээний үүрэг 369,700 (гурван зуун жаран есөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Г ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,742 төгрөгөөс 5871 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.У-с 5871 төгрөг, улсын орлогоос 5871 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА