Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00250

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00250

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Д.Г (Р**********),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00143/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Г нь 1981 онд Хөвсгөл аймгийн Галт сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд тус оны 6 дугаар сард илгээлтээр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Зүрх бригадад малчнаар томилогдон ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 3 жилийн хугацаат цэргийн алба хаагаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдсан.

Цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 7 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Зүрх бригадад малчнаар ажилд орсон. Тэгээд 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн дэх Зураглалын экспедицэд жолоочоор ажиллаж байгаад 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийг удирдах газар жолоочоор ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийг удирдах газар нь сүүлд нэр нь өөрчлөгдөж Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны бааз нэртэй болсон.

1995 онд хавар үр тариа, будаанд тээвэрт явдаг байсан учраас тооцоогоо өгөхгүй 2, 3 сар болдог байсан учраас эдгээр хугацаанд ажиллаж байсан сарууд бөглөгдөөгүй байсан.

Одоо өндөр насны тэтгэвэр орох нас болсон тул ажиллаж байсан байдлаа баталгаажуулахаар шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Мөрөн дэх Зураглалын экспедицэд 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Цэргийн албан хааж байх хугацаандаа жолооч мэргэжил эзэмшсэн гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/14 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар Цалингийн тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий ...Овог: Дашдаваа. Нэр: Ганбаатар. Байгууллага: Идэрийн Ундрал нэгдэл Зүрх бригад... 1981 оны 9-12, 1982 оны 1-6 дугаар саруудад бичилттэй цалин хөлсний лавлагаа, мөн онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11/730 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Илгээлтийн хүүхдийг мал аж ахуйн ажилд ажил олгох тухай №41 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд өөрчлөн чөлөөлөх цалингүй чөлөө олгох тухай 99 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд авах, өөрчлөх, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай 89 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №757 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №9760 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №507132 дугаартай нээж олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Зураглалын экспедицээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, Д.Г 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Д.Г 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Зураглалын экспедицээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Н.Г-од Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажилд өөрчлөх, шинээр авах, ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай №89 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1989 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, өөрчлөн томилох, хавсран ажиллуулах, шагнаж урамшуулах тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1980 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажил түр орлуулах тухай №14 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1982 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Баридын даргын ажлыг түр орлуулах тухай №5 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай №88 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Комисс томилох тухай №07 дугаар захирамжийн архивын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 5-21, 53, 72-116 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Г, Д.Б, Л.Х нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 54-59 дүгээр тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11/170 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай Ажилд шинээр томилох, ажил өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологиийн яамны харьяа Мөрөн дэх зураглалын экспедицийн даргын 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай Ажлаас халах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Хэлтсүүдийг татан буулгаж ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралт тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 41-46 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/221 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг (хх-ийн 47-51 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 52 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03/79 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар Цалингийн тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий ...Овог: Д. Нэр: Г. Байгууллага: Идэрийн Ундрал нэгдэл Зүрх бригад... 1981 оны 9-12, 1982 оны 1-6 дугаар саруудад бичилттэй цалин хөлсний лавлагаа, мөн онуудын 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 52 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн албанд тэнцэгчдийн анкетийн хуулбарыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 70-71 дүгээр тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр насны тэтгэвэрт орох нас болсон учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Мөрөн дэх Зураглалын экспедицэд 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Г өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, Мөрөн дэх Зураглалын экспедицэд 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03/79 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар Цалингийн тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий “...Овог: Д. Нэр: Г. Байгууллага: Идэрийн Ундрал нэгдэл Зүрх бригад... 1981 оны 9-12, 1982 оны 1-6 дугаар саруудад” гэх бичилттэй цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 52 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...Тушаах нь: 6. ...Д.Г /хоньчноор/...” гэх бичилттэй Илгээлтийн хүүхдийг мал аж ахуйн ажилд ажил олгох тухай №41 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 10 дугаар тал),

БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “...Тушаах нь: Д.Г 1986 оны 9 дүгээр сарын 02-ноос эхлэн түр өрмийн 3 дугаар зэргийн ажилчнаар тус тус томилсугай...” гэх бичилттэй Ажилд авах, өөрчлөх, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай №89 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 12, 42 дугаар тал),

БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “...Тушаах нь: өрмийн түр ажилчин Д.Г усны ГАЗ 68-ын жолоочоор 1986 оны 9 дүгээр сарын 26-наас эхлэн тус тус түр өөрчлөн томилсугай...” гэх бичилттэй Ажилд өөрчлөн чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай №99 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 11 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11/170 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаах нь: ...Д.Г нарыг УАЗ 469 жолоочоор тус тус өөрчлөн ажиллуулсугай...” гэх бичилттэй Ажилд шинээр томилох, ажил өөрчлөн томилох тухай №59 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 43 дугаар тал),

БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологиийн яамны харьяа Мөрөн дэх зураглалын экспедицийн даргын 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “...Д.Г нарыг орон тооны илүүдлээр хөдөлмөрийн хуулийн 33 дуүгаар зүйлийн “А” заалтыг үндэслэн 1990 оны 02 сарын 01-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй Ажлаас халах тухай №07 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 44 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 1 сарын 05-ны өдрийн Хэлтсүүдийг татан буулгаж ажилчдыг шилжүүлэх тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, “1. Материал хангалтын газар шилжих ажиллагсад ...49. Д.Г ... жолооч...” гэх бичвэртэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 45, 46 дугаар тал),

Д.Г 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь  (хх-ийн 72-83 дугаар тал),

Д.Г 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон “01. 1982 оны 6 сарын 27. Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1982 оны 6 сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамж. 02. 1985 оны 06 сарын 18. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 сарын 08-ны өдрийн 186 дугаар тушаалаар. 05. 1986 оны 09 сарын 02. Аймгийн хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1986 оны 405 тоот шилжүүлгийн дагуу зураглалын экспедицид өрмийн ажилчнаар шилжүүлэн томилов. Зураглалын экспедицийн даргын 1986 оны 9 сарын 02-ны өдрийн 89 тоот тушаалаар. 06. 1986 оны 9 сарын 26. Өрмийн ажилчны үүрэгт ажлаас нь чөлөөлж авто машины зэргийн жолоочоор томилов. Зураглалын экспедицийн даргын 1986 оны 10 сарын 15-ны өдрийн 99 тоот тушаалаар. 07. 1990 оны 4 сарын 10. Орон тооны илүүдлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв. Зураглалын экспедицийн даргын 1990 оны 4 сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар. 8. 1990 оны 4 сарын 10. Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилга засварын тасагт жолоочоор томилон ажиллуулав. Газрын даргын 1990 оны 4 сарын 10-ны өдрийн 47 тоот тушаалаар. 9. 1990 оны 4 сарын 25. Худалдаа бэлтгэлийн удирдах газар татан буугдах болсон тул жолоочийн ажлаас чөлөөлж аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв. Газрын даргын 1990 оны 4 сарын 25-ны өдрийн 66 тоот тушаал. 10. 1990 оны 5 сарын 01. Автомашины жолоочоор үргэлжлүүлэн томилж ажиллуулав. Худалаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 4 сарын 29-ний өдрийн 02 тоот тушаалаар. 11. 1991 оны 01 сарын 10. Байгууллагын зохион байгуулалт өөрчлөлт орсон тул автомашины жолоочийн ажлаас чөлөөлөв. Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар. Тус газрын бөөний худалдаа баазад автомашины жолоочоор томилон ажиллуулав. Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 01 сарын 07-ны өдрийн 5 тоот тушаалаар. 12. 1992 оны 7 сарын 08. Аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 4 сарын 20-ны өдрийн 40 тоот тогтоолоор Бөөний худалдааны Баазыг худалдаа ХК болгон өөрчилсөн тул Худалдаа ХК-ийн мэдэлд шилжүүлэв. Бөөний худалдааны баазын даргын 1992 оны 7 сарын 08-ны өдрийн 59 тоот тушаалаар. 13. 1992 оны 7 сарын 08. Худалдаа ХК-д жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулав. Худалдаа ХК-ийн захирлын 1992 оны 7 сарын 08-ны өдрийн 60 тоот тушаалаар. 14. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг 1995 оны 01 сарын 01-нээр хааж нийгмийн даатгалын 176360 тоот дэвтэр олгов. Худалдаа ХК-ийн захирлын 1994 оны 12 сарын 30-ны өдрийн 49 тоот тогтоолоор” гэх бичилттэй №177334 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-ийн 84-108 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/221 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Д.Г “Ажилладаг гэх хэсэгт Зураглалын экспедици, Эрхэлдэг ажил гэх хэсэгт Жолооч, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1989.01.27” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт баримтын архивын хуулбар (хх-ийн 47, 48 дугаар тал),

гэрч Н.Г-ын “...Д.Г нь миний санаж байгаагаар намайг 1991 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад жолоочоор ажилд ороход Д.Г нь тус газарт жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед манай байгууллага нь 50, 60 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. Байгууллагын даргаар Г.Бөхсуурь дарга ажиллаж байсан. Д.Г хувьд ЗИЛ-53 маркийн авто машинтай байсан. Дараа нь ЗИЛ-130 маркийн авто машиныг авч байсан. Д.Г нь миний мэдэхийн 1998 оны 6 дугаар сар хүртэл буюу татан буугдах хүртэл хамт ажиллаж байсан. Д.Г нь Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад намайг ажилд орохоос өмнө 1 жил орчмын өмнө л ажилд орсон байсан санагдаж байна....” гэх мэдүүлэг,

гэрч Д.Б-ийн “...Д.Г нь 1985 онд надаас хойно Мөрөн дэх зураглалын экспедицэд жолоочоор ажилд орж байсан юм. Би яг сар, өдрийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Мөрөн дэх зураглалын экспедиц нь Говь-Алтай, Баянхонгор, Архангай гэсэн аймгуудад ажиллаж байсан юм. Мөрөн дэх зураглалын экспедицийн даргаар Гүрэлхажав, ерөнхий инженерээр Л.Цэрэнжав ажиллаж байсан. Д.Гын хувьд УАЗ-469 маркийн автомашин барьдаг байсан. Миний хувьд ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслийг жолооддог байлаа. Д.Г нь Мөрөн дэх зураглалын экспедицэд 1990, 1991 он үед ажлаасаа гарч, Худалдааны бөөний баазад ажилд орсон миний хувьд 1989 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Тээврийг удирдах баазын 19 дүгээр баазад жолоочоор ажилд орсон юм....” гэх мэдүүлэг,

гэрч Л.Х-ийн ... Д.Г нь 1981 оны 6 дугаар сард илгээлт авч Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдож байсан юм. Тухайн үед би бригадын даргаар ажиллаж байсан. Д.Гын эцгийг Дашдаваа, эхийг нь Долгоржав гэсэн хүмүүс байсан. Тухайн үед малчин ховор байсан учраас илгээлт авч байсан туслах малчдад шууд мал хүлээлгэн өгч байсан. Д.Гын хувьд бог мал хүлээлгэж өгч байлаа. Тухайн үед бригадын тоо бүртгэгчээр Замбалгарав, нэгдлийн даргаар Доржсүрэн дарга ажиллаж байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 54-59 дүгээр тал), 

гэрч Н.Г-ын ажиллаж байсан байдлыг нотолсон Н.Г Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

гэрч Д.Б-ийн ажиллаж байсан байдлыг нотолсон БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажилд өөрчлөх, шинээр авах, ажлаас чөлөөлөх, хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай №89 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1989 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, өөрчлөн томилох, хавсран ажиллуулах, шагнаж урамшуулах тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар,

гэрч Л.Х-ийн ажиллаж байсан байдлыг нотолсон Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1980 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажил түр орлуулах тухай №14 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1982 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Баридын даргын ажлыг түр орлуулах тухай №5 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай №88 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Комисс томилох тухай №07 дугаар захирамжийн архивын хуулбар (хх-ийн 109-116 дугаар талзэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Д.Г-ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, Мөрөн дэх Зураглалын экспедицэд 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд Д.Г-ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Д.Г-т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тус аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн даргын 1982 он, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2000 оны тушаал шүүж үзэхэд Д.Гыг малчнаас ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Бөөний худалдааны баазын баримт манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/730 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Тус аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.Гыг ажилд томилсон тушаал байхгүй, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Бөөний худалдааны бааз, Худалдаа ХК-ийн цалингийн баримт манай архивт тус тус шилжиж ирээгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/170 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 9, 41 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Г (Р*************)-ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, Мөрөн дэх Зураглалын экспедицэд 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл жолоочоор, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ