Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0815

 

 

 

 

 

       2023        11          07                                      128/ШШ2023/0815

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “Сарора” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сарора” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын “Захирамжийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/1044 дугаар захирамжийн “Сарора” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч “Сарора” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...тус шүүхэд хянагдаж байгаа “Сарора” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын “Захирамжийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/1044 дугаар захирамжийн “Сарора” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагчийг төлөөлөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь манай компанитай харилцаж байгаа бөгөөд цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэл гаргагч “Сарора” ХХК-аас ирүүлсэн, “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/585 дугаар захирамжийг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Захирамжийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/1044 дугаар захирамжийн “Сарора” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч “Сарора” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч “Сарора” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Сарора” ХХК нь “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Захирамжийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/1044 дугаар захирамжийн “Сарора” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Сарора” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2023/0057/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сарора” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН