Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/00986

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 12 181/ШШ2024/00986

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Монгол даатгал ХК-ийн өөрийн байранд байрлах, М д ХК /РД:2032317/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.А /РД:ХЙ88032834/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М д ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М д ХК-ийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Р.А холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 2,347,812.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 181/ШЗ2023/12468 дугаартай захирамжаар Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гаргасан хариуцагч Р.А оршин суух хаягийг Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангайн 8-329 тоот гэж тодорхойлсон байна. шүүх тухайн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч болох этгээд уг хаягт байхгүй тул шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх ба шуудангийн газрын магадалгаа, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт хариуцагчийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлд дээрх үндэслэл Иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр зохицуулсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү хариуцагч Р.А нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож М д ХК нь хариуцагчаас даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 2,347,812.54 төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу Р.Ариунжаргалыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Н томилсон 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/2037 тоот итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/12468 дугаар захирамж, нөхөн төлбөрийн хуудас, даатгуулагчийн нөхөн төлбөрийн түүх, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №т/х/21/007 дугаартай төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1005210044 дугаар Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ1005210044 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Хас үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Кассын орлогын ордер, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21/03/071 дугаар дүгнэлт, Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №а21/00006 дугаар Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, зам орчны байдал, жолооны үнэмлэхийн хуулбар, Р.Ариунжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, техникийн тодорхойлолт, техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл, бэлэн мөнгөнийн орлогийн баримт, Ж.Аманбекийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн салбарын захирал Д.Ганчимэгийн албан бичиг, даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, нөхөн төлбөрийн хуудас зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Д ХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн төлбөрийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч М д ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Р.А даатгалын нөхөн төлбөрийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Р.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №т/х/21/007 дугаартай төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл зэрэг хэргийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч М д ХК нь дээрх даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 2,347,812.54 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 181/ШЗ2023/12468 дугаартай захирамжаар хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах зорилгоор Р.А оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Аэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М д ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Р.А эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч М д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангайн 8-329 тоот хаягт бүртгэлтэй, Р А /РД:ХЙ88032834/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Р.А эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М д ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Р.А оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /утас: 94099413/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ