| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01253/И |
| Дугаар | 155/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2024/00383
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2024/00383 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн ******** оршин суух, Ц.Б (*********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** байрлах, *ХХК (*****),
Хариуцагч: Улаанбаатар хотын ********* оршин суух, Ч.Б (********),
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/01253/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б (цахим),
Хариуцагч *ХХК-ийн төлөөлөгч Д.Ч (цахим),
Хариуцагч Ч.Б (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь *ХХК, Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б Увс *****сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд арматурчин, мужааны ажлыг нэг өдрийн 100,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон. Ч.Б бид хоёрыг цалин хөлсөө ярилцаж байхад хажууд М.Б, н.У, Я.Н, М гэсэн дөрвөн хүн байсан. Намайг нутгийнхаа хүмүүсийг хариуцаад ажиллаарай. Чамайг туслахын цалингаар цалинжуулахгүй гэж Ч.Б хэлж байсан.
Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 57 өдөр ажилласан.
Ч.Б 1,400,000 төгрөгийг дансаар авсан. 57 хоногийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тооцвол 5,700,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,400,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 4,300,000 төгрөгийг *ХХК болон Ч.Б нараас гаргуулж өгнө үү...гэв.
Хариуцагч *ХХК-ийн төлөөлөгч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *ХХК-ийн захирлаар ажилладаг. Би хариу тайлбар өгөхгүй. Хариу тайлбарыг Ч.Б өгнө. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *****-тай *ХХК нь туслан гүйцэтгэгчээр Увс ******* барилгын карказын ажлыг хийхээр гэрээ хийсэн. Хариуцагч Ч.Б ажилд хүн авч ажиллуулах эрхийг олгосон. Нэхэмжлэгчид өдрийн 40,000 төгрөгөөр тооцон 34 хоног ажилласан 1,360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *ХХК нь *****-тай Увс *****сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. *ХХК-ийн захирал Д.Ч нь миний эхнэр юм. Би барилгын ажлыг хариуцан ажилласан.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Ц.Б Увс *****сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд арматурчин, мужаанаар өдрийн 60,000 төгрөг цалинжуулахаар амаар тохиролцсон. Би Ц.Б нийт 1,400,000 төгрөгийг өгсөн.
Ажил хийж байгаа хүмүүс хүний ярианд оролцох завгүй. Нэхэмжлэгчтэй ажлын хөлс ярилцах үед ямар, ямар хүн байсныг санахгүй байна.
Нэхэмжлэгч өмнө нь сумандаа багийн Засаг дарга хийж байсан болохоор сумынхаа хүмүүсийг удирдаад хийж болно гэж ярилцсан. Янз бүрийн ааштай олон залуучууд ажиллуулах хэцүү байдаг. Нутгийн хүмүүс болон гаднаас ирсэн хүмүүсийн хооронд асуудал үүсгэх гээд байдаг юм.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 94 хоног ажиллах байснаас 34 өдөр ажилласан байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 7 хоногт 2-3 удаа л ирж ажиллаж байсан. Ц.Б нь сум, аймаг хоёрын хооронд хүн тээвэрлэдэг юм. Тэр ажлаа хийгээд ажил таслаад байсан. Нэхэмжлэгч нь ажлын хариуцлагагүй байсан учир нэг өдрийн 40,000 төгрөг, 34 хоногоор тооцож 1,360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...гэв.
Нэхэмжлэгчээс Ц.Б ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч нар хариу тайлбарыг тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрч М.Б, Я.Н нарын мэдүүлэг (хх-ийн 42, 46-52 дугаар тал)-ийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б Увс *****сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд арматурчин, мужааны ажлыг нэг өдрийн 100,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон. Ч.Б бид хоёрыг цалин хөлсөө ярилцаж байхад хажууд М.Б, н.У, Я.Н, М гэсэн дөрвөн хүн байсан. Намайг нутгийнхаа хүмүүсийг хариуцаад ажиллаарай. Чамайг туслахын цалингаар цалинжуулахгүй гэж Ч.Б хэлж байсан.
Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 57 өдөр ажилласан.
Ч.Б 1,400,000 төгрөгийг дансаар авсан. 57 хоногийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тооцвол 5,700,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,400,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 4,300,000 төгрөгийг *ХХК болон Ч.Б нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч *ХХК-ийн төлөөлөгч Д.Ч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *ХХК-ийн захирлаар ажилладаг. Би хариу тайлбар өгөхгүй. Хариу тайлбарыг Ч.Б өгнө. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *****-тай *ХХК нь туслан гүйцэтгэгчээр Увс ******** карказын ажлыг хийхээр гэрээ хийсэн. Хариуцагч Ч.Болдбаярт ажилд хүн авч ажиллуулах эрхийг олгосон. Нэхэмжлэгчид өдрийн 40,000 төгрөгөөр тооцон 34 хоног ажилласан 1,360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
4.Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *ХХК нь *****-тай Увс *****сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. *ХХК-ийн захирал Д.Ч нь миний эхнэр юм. Би барилгын ажлыг хариуцан ажилласан.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Ц.Б Увс *****сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд арматурчин, мужаанаар өдрийн 60,000 төгрөг цалинжуулахаар амаар тохиролцсон. Би Ц.Б нийт 1,400,000 төгрөгийг өгсөн.
Ажил хийж байгаа хүмүүс хүний ярианд оролцох завгүй. Нэхэмжлэгчтэй ажлын хөлс ярилцах үед ямар, ямар хүн байсныг санахгүй байна.
Нэхэмжлэгч өмнө нь сумандаа багийн Засаг дарга хийж байсан болохоор сумынхаа хүмүүсийг удирдаад хийж болно гэж ярилцсан. Янз бүрийн ааштай олон залуучууд ажиллуулах хэцүү байдаг. Нутгийн хүмүүс болон гаднаас ирсэн хүмүүсийн хооронд асуудал үүсгэх гээд байдаг юм.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 94 хоног ажиллах байснаас 34 өдөр ажилласан байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 7 хоногт 2-3 удаа л ирж ажиллаж байсан. Ц.Б нь сум, аймаг хоёрын хооронд хүн тээвэрлэдэг юм. Тэр ажлаа хийгээд ажил таслаад байсан. Нэхэмжлэгч нь ажлын хариуцлагагүй байсан учир нэг өдрийн 40,000 төгрөг, 34 хоногоор тооцож 1,360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Б нь *ХХК, Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б Увс *****сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд арматурчин, мужааны ажлыг нэг өдрийн 100,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон. Намайг нутгийнхаа хүмүүсийг хариуцаад ажиллаарай гэж Ч.Б хэлж байсан. Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 57 өдөр ажилласан. Ч.Б 1,400,000 төгрөгийг дансаар авсан. 57 хоногийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тооцвол 5,700,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,400,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 4,300,000 төгрөгийг *ХХК болон Ч.Б нараас гаргуулна... гэж тайлбарлав.
Хариуцагч нар нь шүүх хуралдаанд ...Ц.Б арматурчин, мужааны ажлыг өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулахаар амаар тохиролцсон. Би Ц.Б нийт 1,400,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч өмнө нь сумандаа багийн Засаг дарга хийж байсан болохоор сумынхаа хүмүүсийг удирдаад хийж болно гэж ярилцсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 94 хоног ажиллах байснаас 34 өдөр ажилласан байна. Нэхэмжлэгч Ц.Б нь 7 хоногт 2-3 удаа л ирж ажиллаж байсан. Ц.Б нь сум, аймаг хоёрын хооронд хүн тээвэрлэдэг юм. Тэр ажлаа хийгээд ажил таслаад байсан. Нэхэмжлэгч нь ажлын хариуцлагагүй байсан учир нэг өдрийн 40,000 төгрөг, 34 хоногоор тооцож 1,360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... гэж маргасан болно.
Хариуцагч *ХХК нь *****-тай Увс ********* сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Ч.Б нь 2023 оны 6 дугаар сард Ц.Б Увс ***** объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд арматурчин, мужаанаар ажилуулахаар тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь барилгын арматурчин, мужаанаар ажилласан, хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчид 1,400,000 төгрөгийн бэлэн мөнгө өгсөн талаар талууд маргаагүй.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь ...Ч.Б нутгийн хүмүүсээ хариуцаад нэг өдрийн 100,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Нийт 57 хоног ажилласан... гэж, хариуцагч Ч.Б нь ...Ц.Б нэг өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Ц.Б нь нийт 34 хоног ажилласан. Ажлын хариуцлагагүй байсан учир нэг өдрийн 40,000 төгрөгөөр тооцно... гэж тус тус маргасан болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ц.Б нь гэрээгээр тохиролцсон барилгын арматурчин, мужааны ажлыг гүйцэтгэх, хариуцагч *ХХК, Ч.Б нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Мөн талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болдог.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Барилгын ажил 2023 оны 7 дугаар сараас эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх үргэлжилсэн болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч Ц.Б нь Увс *********** сургуулийн объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд барилгын арматурчин, мужаанаар ажилласан ажлын хөлсөө хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.
Ц.Б нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийт 57 хоног ажилласан болох нь гэрч Я.Н ...Бид ажлынхаа хөлс авах гээд ороход, Ч.Б мөнгө орж ирээгүй байна гэхэд бид ажлынхаа хоногийг тооцуудъя гэхэд Л ажилласан хоногоо тэмдэглэл дээрээс тооцуулаад гаргаад ир гэсэн. Нийт 21 хүн орж ажилласан хоногоо тооцуулсан. Тэгэхэд М.Б ажилласан хоног 57 хоног байсан... гэх мэдүүлгээр тогтоогдлоо. (хх-ийн 50-51 дүгээр тал)
Нэхэмжлэгч нь нэг өдрийн 100,000 төгрөгөөр ажиллахаар хариуцагч Ч.Б тохиролцсон болох нь гэрч М.Б ...Ч.Б нь Ц.Б чи туслахын цалингаар цалинжихгүй, чиний цалинг өдрийн 100,000 төгрөгөөр бодож цалинжуулна гэж хэлж байсан... гэх, гэрч Я.Н ...Хариуцагч Ч.Б, нэхэмжлэгч Ц.Б нар өдрийн 100,000 төгрөгөөр бодож цалинжуулна. Гэхдээ чи давхар хүмүүсээ хянаж хариуцаж ажиллаарай, би чамд итгэж байгаа шүү гэж ярилцаж байхыг нь би сонссон... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна. (хх-ийн 47-48, 50-51 дүгээр тал)
Иймээс нэхэмжлэгч М.Б нэг өдрийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр, түүний ажилласан 57 өдрөөр тооцоход 5,700,000 төгрөг байх ба үүнээс хариуцагч Ч.Б нэхэмжлэгчид өгсөн бэлэн мөнгө болох 1,400,000 төгрөгийг хасаад ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөгийг хариуцагч *ХХК, Ч.Б нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч нар нь нэг өдрийн ажлын хөлсийг 40,000 төгрөгөөр тооцон, ажлын хариуцлагагүй байсан гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч *ХХК, Ч.Б нараас 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батчулуунд олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,750 (наян гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 83,750 (наян гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудсанд авагдсан баримт бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч *ХХК, Ч.Б нараас 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,750 (наян гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 83,750 (наян гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ