| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/00488/И |
| Дугаар | 181/ШШ2024/00978 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/00978
2024 03 12 181/ШШ2024/00978
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-4, ДБЭТ хаягт байрлах, У д б э т /РД:9086811/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М х к у ш д т НҮТББ-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У д б э т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М х к у ш д т эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М х к у ш д т-тэй 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 20/09/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Ажил гүйцэтгэгч нь Бид эх орныхоо түүхийг бичилцэнэ 108 цуврал хөрөг баримтат кино-г хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээний төлбөр 30,000,000 төгрөгийн урьдчилгаа болох 24,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн. Гэрээнд заасан ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч хариуцагч тал гэрээнд заасан ажил үйлчилгээг хийж чадахгүй тухайгаа илэрхийлж талууд гэрээгээ цуцалж Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Талуудын үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд М х к ур ш д т НҮТББ нь 24,000,000 төгрөгийн өртэй гарсны батлав гэж заасан бөгөөд уг үлдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор буцаан төлөхөөр заасан боловч одоо хүртэл төлөөгүй байна. Уг Тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан юм. Дээрх нэхэмжлэлийг гаргахдаа М х к у ш д т-н хаягийг гэрээнд зааснаар тусгасан боловч уг хаягуудад оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно. 155-р зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэснийг баримтлан М х к у ш д т-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Д.М олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШЗ2023/19671 дугаар захирамжийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У д б э т нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М х к у ш д т-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч У д б э т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ М х к у ш д т ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. М х к у ш д т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор М х к у ш д т-ын оршин байгаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М х к у ш д т нь ажил гүйцэтгэх гэрээнд тусгасан хаягт байдаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШЗ2023/19671 дугаар захирамжаар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М х к у ш д тыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч У д б э т нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч М х к у ш д т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч У д б э т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, 80-23а тоот хаягт бүртгэлтэй, М х к у ш д т-ыг эрэн сурвалжилсугай.
2. М х к у ш д т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У д б э т улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. М х к у ш д т НҮТББ-ыг оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /утас: 88616222/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ