Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/01213

 

 

 

2024 03 26 181/ШШ2024/01213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 8-147 тоот хаяг оршин суух, С овогт А Б /РД:УЦ91122221/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 8-147 тоот хаягт оршин суух, М овогт О Б /РД:НУ89121619/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 8-147 тоот хаягт оршин суух, Б овогт Ц Б /РД: ХЙ58120308/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Б, А.Б нар нь Ц.Б холбогдуулан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О овогтой Б, А овогтой Б нар 2015 оноос хойш хамтран амьдарч, 2017 онд хүү Б.З төрүүлсэн. Тухайн үед амьдралын боломж тааруу байсан тул А.Б ээж Ц овогтой Б хүү З 2018 онд үрчлүүлсэн. 2018 онд О.Б, А.Б нар нь Бүгд найрамдах Солонгос улс руу явж одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Ц.Б 2018 онд хүү З Бүгд найрамдах Солонгос Улс руу авчран улмаар одоог хүртэл төрсөн эцэг О.Б, эх А.Б нартай хамт амьдарч байна. З хүү одоо 6 нас хүрч цаашид төрсөн эцэг эхийн хамт Бүгд найрамдах Солонгос улсад аж төрж сургуульд сурч боловсрол олохоор болсон. Мөн өргөж авсан төрсөн ээж А.Б эх Ц.Б нь нас өндөр болж цаашид хүү З асран хамгаалж боловсрол эзэмшүүлэх чадваргүй болсон тул тухайн үрчлэлтийг буцааж хүүхдийг төрсөн эцэг, эхийн асрамжид буцаах хүсэлтэй байгааг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож хүүхдийг сурч боловсрох аж амьдралыг тогтвортой хэвийн амьдрахад нь туслалцаа үзүүлж үрчлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... А.Б, О.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч би нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 2015 оноос хойш хамтран амьдарч, 2022 оны 10 сарын 11-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2017 оны 02 сарын 07-ны өдөр хүү Б.З төрсөн. Тухайн үед амьдралын боломжгүй, хадмындаа амьдарч байсан тул хүү Б.З хадам ээж Ц.Б 2018 оны 08 сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/314 дугаартай захирамжаар үрчлүүлсэн юм.

Үүний дараа 2018 онд Замилангийн ээж, аав нь Солонгос Улс руу ажиллаж, амьдрахаар явсан. Мөн Б, З нарыг Солонгос Улс руу авч явснаар 2018 оноос одоог хүртэл төрсөн аав Б, төрсөн ээж Бишрэлт нартай хамт амьдарч, өсөн торниж байгаа. З хүү одоо 6 нас хүрч, цаашид БНСУ-д амьдарч, сургуульд сурч боловсрол эзэмшихээр болсон.

Мөн үрчлэн авсан Ц.Б нь одоо 66 настай цаашид З хүүг асран хамгаалж боловсрол эзэмшүүлэх чадваргүй болсон тул тухайн үрчлэлтийг хүчингүй болгож, хүүхдээ төрсөн эцэг, эхийн асрамжид буцаах хүсэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А.Б, О.Б нараас Д.Одгэрэлд олгосон итгэмжлэл, Д.О иргэний үнэмлэхийн хуулбар, Б.З үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б.З төрсний бүртгэлийн лавлагаа, Б.З эрүүл мэндийн шинжилгээний хариу, Б.З төрсний гэрчилгээний хуулбар, О.Б, А.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, О.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, А.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, Б.Замилангийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/314 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Ц.Б гэрлэсний бүртгэлгүй лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Б А.Б олгосон итгэмжлэл, Б.З төрсний гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... . Ц.Б 2018 онд хүү З Бүгд найрамдах Солонгос Улс руу авчран улмаар одоог хүртэл төрсөн эцэг О.Б, эх А.Б нартай хамт амьдарч байна. З хүү одоо 6 нас хүрч цаашид төрсөн эцэг эхийн хамт Бүгд найрамдах Солонгос улсад аж төрж сургуульд сурч боловсрол олохоор болсон. Мөн өргөж авсан төрсөн ээж А.Б эх Ц.Б нь нас өндөр болж цаашид хүү З асран хамгаалж боловсрол эзэмшүүлэх чадваргүй болсон тул тухайн үрчлэлтийг буцааж хүүхдийг төрсөн эцэг, эхийн асрамжид буцаах хүсэлтэй байгааг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож хүүхдийг сурч боловсрох аж амьдралыг тогтвортой хэвийн амьдрахад нь туслалцаа үзүүлж үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Б.З нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод О.Б, А.Б нарын дундаас төрж, төрүүлсэн эцэг О.Б овоглон 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэгджээ.

 

6. О.Б, А.Б нар нь хүү Б.З 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б үрчлүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/314 дугаар захирамж, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна гэж тус тус заасан.

 

8. Хариуцагч Ц.Б хүү Б.За үрчлэн авахдаа ганц бие байсан талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарласан ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/314 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар М овгийн Б З Б овгийн Ц Б үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ганц бие хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус зохицуулсан.

 

10. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/314 дугаар захирамжаар Б.З ганц бие хүнд үрчлүүлсэн болох нь тогтоогдож байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.

 

11. Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.З нь төрүүлсэн эцэг О.Б, эх А.Б, А.Б төрсөн эх Ц.Б нарын хамт Бүгд Найрамдах Солонгос улсад эрүүл өсөж, бойжиж байгаа болох нь зохигчдын гаргасан тайлбар болон Эрүүл мэндийн шинжилгээний хуудсаар тогтоогдож байх бөгөөд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг үрчлэн авагч Ц.Б зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.З 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б үрчилснийг хүчингүйд тооцож, хүү Б.З асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эцэг, эх О.Б, А.Б нарт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б З /РД:УЦ17220739/-г 2018 оны 08 дүгээр сарын 02-ны өдөр Ц Б /РД:ХЙ58120308/-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б З /РД:УЦ17220739/-г асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эцэг О Б /РД:НУ89121619/, төрүүлсэн эх А Б /РД:УЦ91122221/ нарт шилжүүлсүгэй.

 

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.БАТХУЯГ