Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00267

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00267

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********************* оршин суух, Д.Э (Р**********),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00165/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 8 жилийн дунд сургуулийг 1980 онд 8 дугаар анги төгсөөд ЗХУлсад Барилгын техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж 1982 онд бетон армутарчин мэргэжил эзэмшсэн.

1982 онд сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Барилгын конторын Материалын үйлдвэрлэлд 1982 оны 7 дугаар сард бетон арматурчнаар ажилд ороод 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн.

Цэргээс ирээд өмнө нь ажиллаж байсан байгууллагадаа 7 дугаар сараас эхлэн бетон арматурчнаар ажилд ороод 1995 он хүртэл ажилласан.

Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон тушаал байгаа мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Би тасралтгүй нэг л байгууллагад Полигоны цехдээ нэг л ажлаа хийж байсан. Харин намайг ажиллаж байх хугацаанд байгууллагын нэршил Хөвсгөл аймгийн Барилгын угсралтын контор, Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХКомпани гэж өөрчлөгдөж байсан.  

Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн Барилга конторын Материалын үйлдвэрлэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр зэрэгт 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би Полигены цехэд ажиллаж байсан....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11/430 дугаартай албан бичиг, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай №19 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1982 онд ТМС төгсөгчдийн бүтээлийн нормыг бууруулж тарифт цалинг бүтэн олгох тухай №137 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №44 дугаар тушаалын архивын хуулбар, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба өөрчлөх тухай №61 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №50 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №7963 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №015112 дугаартай, Д.Эт 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №1700000367 дугаартай баталгаажилтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, №015112 дугаартай, Д.Э-т 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай №15 дугаар тушаалын архивын хуулбар, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай №27 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Улсын барилгын харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбарууд зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 4-15, 60, 71-101 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Э, Б.Н нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 61-64 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11/171 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба өөрчлөх тухай №61 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 37, 38 дугаар тал),

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 39 дүгээр тал),

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №181 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 40, 41 дүгээр тал),

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 42, 43 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/220 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 44-48 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1/236 дугаартай албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн маягтын хуулбарууд (хх-ийн 49-51 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №134 бүртгэлийн дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-ийн 52 дугаар тал),

Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар (хх-ийн 53 дугаар тал),

Д.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 54 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 1990-2000 онуудад ял шийтгэл эдэлж байсан эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалт гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар (хх-ийн 55 дугаар тал),

№015112 дугаартай, Д.Э-т 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны боловсон хүчний газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 56 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №936 дугаартай Архивын лавлагааны хуулбар (хх-ийн 57 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №132 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 58, 59 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон тушаал байгаа мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн Барилга конторын Материалын үйлдвэрлэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр зэрэгт 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Э өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Э нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн Барилга конторын Материалын үйлдвэрлэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр зэрэгт 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д.Э-т 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон “01. 1980 оны 08 сарын 15. Зөвлөлд барилгын техник мэргэжлийн сургуульд суралцуулав. Барилга. Барилгын материалын үйлдвэрийн яамны сайдын 1980 оны 09-р сарын 19-ний өдрийн 330 тоот тушаалаар. 02. 1982 оны 06 сарын 30. Зөвлөлд хол баар улсын барилгын техникийн мэргэжлийн сургууль болсон тул Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын мэдэлд шилжүүлэв. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдын 1982 оны 06 сарын 24-ний өдрийн 189 тоот тушаалаар. 03. 1982 оны 07 сарын 05. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын бетон арматурчнаар томилон ажиллуулав. Барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 19 тоот тушаал. 04. 1983 оны 06 сарын 25. Ардын цэргийн албанд явах болсон учир ажлаас нь чөлөөлж аймгийн цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлэв. Барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 44-р тушаалаар. 05. 1983 оны 06 сарын 25. Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоол. 06. 1986 оны 06 сарын 27. Цэргийн жинхэнэ хугацаат албаны хугацаа дуусгасан учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170-р тушаал. 07. 1986 оны 07 сарын 28. Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрийн бетон арматурчнаар томилон ажиллуулав. Барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 08-р сарын 01-ний өдрийн 61 тоот тушаалаар. 08. 1991 оны 01 сарын 01. Барилгын материалын үйлдвэрийн полион цехэд бетон арматурчнаар шилжүүлэн томилж ажиллуулав. Барилгын даргын 1991 оны 01 сарын 17-ны өдрийн 20 тоот тушаалаар. 09. 1994 оны 12 сарын 22. Б.М.Ү-ээс Бар-мат ББХКомпанийн полион цехийн ажилчнаар шилжүүлж томилж ажиллуулав. Бар-мат ББХКомпанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны 56-р тушаалаар. 10. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын шинэ хууль үйлчлэх болсон тул дэвтрийг хураав. Хаав. Компанийн захирлын 1995 оны 01 сарын 28-ны 04-р тушаалаар.” гэх бичилттэй №015112 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь (хх-ийн 71-95 дугаар тал),

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “...Тушаах нь: ...1. 1982 онд гадаад дотоодын барилгын ТМС төгсгөж ирсэн 11 хүнийг 1-р хавсралт ёсоор тус тусын мэргэжлийн ажилчнаар томилон ажиллуулсугай...” гэх бичиллтэй ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай №19 дугаар тушаалын архивын хуулбар, ...Материал үйлдвэрийн даргын 1982.2.05-ны өдрийн 19 дугаар тушаалын 1-р хавсралт... “Овог нэг гэх хэсэгт 4. Д.Э. Хаана ТМС төгссөн гэх хэсэгт ЗХУ. Эрэгтэй, эмэгтэй гэх хэсэгт Эр. Мэргэжил гэх хэсэгт Бетон арматурч. Зэрэг гэх хэсэгт 4. Ажилд томилогдсон сар, өдөр гэх хэсэгт 5/YII. Аль бригадад очсон гэх хэсэгт ЦСЭБ цех...” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 5 дугаар тал),

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “...Тушаах нь: 1. 1982 онд ТМС төгсгөж ирж ажиллаж байгаа ажилчдын бүрэлдэхүүн, бүтээлийн нормыг бууруулсан жагсаалтыг 1 дугаар хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй 1982 онд ТМС төгсөгчдийн бүтээлийн нормыг бууруулж тарифт цалинг бүтэн олгох тухай №137 дугаар тушаалын архивын хуулбар, “...38.Д.Э, бетон арматур, 31/YII, 8/Х, 15/ХXII...” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “...Тушаах нь: 1. 1983 онд цэргийн албанд нас бие тэнцэж явах болсон ажилчин Д.Э...нарыг 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь тус тус чөлөөлж цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №44 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11/171 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “...Тушаах нь: ...3. Д.Э-ыг 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бетон арматурчингаар... тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй Ажилд томилох ба өөрчлөх тухай №61 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 37, 38 дугаар тал),

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “...Тушаах нь: 1. 24 ажилтан, ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг нэгдүгээр хавсралтанд заасан ёсоор олгосугай...” гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, ...МҮ-ийн даргын 1987 оны 40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “... Д/Д гэх хэсэгт 2. Овог нэр гэх хэсэгт Д.Э. Аль бригад гэх хэсэгт Полигон. Ажил мэргэжил гэх хэсэгт Бетон арматур. Үндсэн амралт ажлын бүгд хоног гэх хэсэгт 22. Жинхэнэ амрах ажлын бүгд хоног гэх хэсэгт 22. Эхлэх сар, өдөр гэх хэсэгт 8-1...” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 39 дүгээр тал),

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “...Тушаах нь: 1. 1988 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу 60 ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар олгосугай...” гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №181 дугаар тушаалын архивын хуулбар, ...БУТ-ийн даргын 1988 оны тоот тушаалын хавсралт “... Д/Д гэх хэсэгт 47. Овог нэр гэх хэсэгт Д.Э. Бригад цех нэр гэх хэсэгт Полигон. Мэргэжил гэх хэсэгт Бет/арма. Амрах үндсэн ажлын хоног гэх хэсэгт 22. Амрах бүгд хоног гэх хэсэгт 22. Эхлэх, дуусах гэх хэсэгт 8-1...” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 40, 41 дүгээр тал),

БНМАУ Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “...Тушаах нь: БУТ-ийн цех, тасаг бригадууд, захиргааны инженер, техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт № 1-д зааснаар 191-01-01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, “...Полигон цех... 7. Д.Э...” гэх бичилттэй тус тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 42, 43 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/220 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Э-ын “Ажилладаг гэх хэсэгт Барилга угсралтын трест, ажилд орсон он гэх хэсэгт 1982, эрхэлдэг ажил гэх хэсэгт Арматурч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1982, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.17” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт баримтын архивын хуулбар (хх-ийн 44, 45 дугаар тал),

“Овог нэр гэх хэсэгт Д.Э, Хаана ямар ажилтай гэх хэсэгт Мөрөн хот Б.У.К. ЦСТ-ийн эдлэл бэлтгэх цех, 10.Хуудас бичсэн 1982 он 12 сар 11 өдөр”  гэх бичвэртэй Иргэний хаягийн хуудас №7 баримтын архивын хуулбар (хх-ийн 46 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №132 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Овог нэр гэх хэсэгт Д.Э. Цэргийн жинхэнэ албанд татагдахын хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт 1982 оноос Хөвсгөл Барилга угсралтын конторт бетон арматурчин. Хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1982 онд Барилгын ТМС төгссөн. Ямар мэргэжилтэй үнэмлэхийн дугаар гэх хэсэгт Бетон арматурчин...” гэх бичилттэй Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 58, 59 дүгээр тал),

гэрч Б.Э-гийн “...Д.Э нь 1983 оны зунаас 1995 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилгын материалын үйлдвэр, Бармат ББХК-д тус тус арматурчин гэсэн ажлыг хийж байсан юм. Тухайн цаг хугацаанд бид хоёр хамт тасралтгүй ажиллаж байсан юм. Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Сандаг, Барилгын материалын үйлдвэр Хүрэлбаатар, Бармат ББХК-ийн захирлаар мөн л Хүрэлбаатар байсан байна. Барилгын материалын үйлдвэр нь хувьчлагдаж Бармат ББХК болж байсан байна. Тухайн үед яг хэдэн онд хувьчлагдаж өөр өөр нэртэй болж байсан талаар санахгүй байна. Бид нарыг ажиллаж байх хугацаанд хавтан, дам нуруу, ялуу, хашааны хавтан, дээвэр, утасны шон, худгийн цооног гээд бетоноор хийгдэж байсан бүхий л барилгын материалыг бид нар хийж гүйцэтгэж байсан юм....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Н-ы “...Д.Э нь 1982 онд миний дараа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд арматурчнаар ажилд орж, 1983 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирээд буцаж ажилдаа орж байсан юм. Д.Эын хувьд 1995 он хүртэл ажилласан юм. Бид нарын хувьд ажилд томилсон тушаал байдаг мөртлөө бүгдэд нь ажлаас чөлөөлсөн тушаал байдаггүй юм. Тухайн үед Барилга угсралтын трест, Барилгын материалын үйлдвэр буюу Полигон цех, Бармат ББХК гэж болж байсан юм. Тухайн үед манай үйлдвэрийн даргаар Дашдорж, Цогзолмаа гэсэн хүмүүс ажиллаж байсан байна. Д.Эын хувьд надтай ижил арматурчин гэсэн ажлыг хийж байсан юм. Миний өмнө гэрчийн мэдүүлэг өгдөг Эрдэнэчимэг нь кранчин гэсэн ажлыг хийж байсан....” гэх мэдүүлэг, 

гэрч Б.Э-гийн ажиллаж байсан байдлыг нотолсон ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай №15 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Улсын барилгын харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, 

гэрч Б.Н-ны ажиллаж байсан байдлыг нотолсон ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай №27 дугаар тушаалын архивын хуулбар, БНМАУ Улсын барилгын харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 61-64, 96-101 дүгээр талзэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Д.Э-ын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн Барилга конторын Материалын үйлдвэрлэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр зэрэгт 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э нь 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1700000367 дугаартай баталгаажилтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 15 дугаар тал),

Д.Э-т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Тус аймгийн Бармат ББХК-ийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Д.Э-т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/430 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 4 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Э (Р*********)-ын  Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн Барилга конторын Материалын үйлдвэрлэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест, Барилга материалын үйлдвэр зэрэгт 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бетон арматурчнаар, Хөвсгөл аймгийн БАР-МАТ ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ