Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0029

 

 

 

 

 

                2024         01           05                                     128/ШШ2024/0029

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С* а* ж**” ХХК, /РД:********/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.М

Хариуцагч:Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Б, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.А нарын хоорондын үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ц.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа:

1.1.“Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.Б, Б.Б нарын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн №НА-2***********дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Хариуцагч Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон 212251545 тоот томилолтоор нэхэмжлэгч компанид 2019-2021 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

2.2.Тус хяналт, шалгалтаар нэхэмжлэгч компанид 7,***,***,***.** төгрөгийн зөрчилд ***,***,***.** төгрөгийн зөрчилд ***,***,***.** төгрөгийн төлбөр ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор уг татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актад “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2.1, 47.3, 47.7- д заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 7,***,***,***.** төгрөгийн зөрчилд ***,***,***.**төгрөгийн нөхөн татвар, **,***,***,**төгрөгийн торгууль, **,***,***,** төгрөгийн алданги, нийт ***, ***, ***.**төгрөгийн төлбөр ногдуулснаас **,***,***.**төгрөгийн нөхөн татвар, *,***,***.**төгрөгийн торгууль, *,***,***.**төгрөгийн алданги, нийт **,***,***.**төгрөгийн төлбөрийг бууруулж, ***,***,***.**төгрөгийн нөхөн татвар, **,***,***.**төгрөгийн торгууль, **,***,***.**төгрөгийн алданги, нийт ***,***,***.**төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсүгэй” гэж өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ: “С* а* ж**" ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн дугаар 90*******, регистрийн дугаар ********, уул уурхайн хайгуул, судалгаа, зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас (цаашид ТТТГ гэх) манай " С* а* ж** " ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалтын тайлан, төлөлтөд татварын хяналт шалгалтын ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд явуулсан. Татварын улсын байцаагчид 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №НА-2***********дугаартай Нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ***,***,***.**төгрөгийн нөхөн татвар, **,***,***,**төгрөгийн торгууль, 31,852.479.01 төгрөгийн алданги, нийт ***,***,***.** төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэсэн хуулийн заалттай. Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №НА-21********** тоот Нөхөн ногдуулалтын актын татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай хэсэгт: Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн талаар дурджээ. Гэвч Татварын улсын байцаагч Ц.Б нь татварын хяналт шалгалт хийх талаар Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр батламжилсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолт бүхий хавсралтыг татварын хяналт шалгалт хийх тухай урьдчилсан сануулсан захидлын хамтаар цахимаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Лхагва гаригт 17 цаг 15 минутад "С* а* ж**" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Б-н n*********@gmail.com хаяг руу (Татварын албанд бүртгэлтэй албан ёсны цахим хаяг гэж үзэж болно) илгээсэн байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д зааснаар Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор татварын албанаас хэрэгжүүлэх дараах ажиллагаа энэ хуулийн 41.5-д хамаарахгүй гэж заасан боловч энэхүү ажиллагаанд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус, хэсэгчилсэн хяналт шалгалт хамаарахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т Хуульд үндэслэх, 4.2.6-д Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ёстой гэсэн зарчмуудыг хангаагүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Иймд Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хяналт шалгалтын талаар татвар төлөгчид хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчиж алдаатай захиргааны үйл ажиллагаа явуулсан, уг алдаатай үйл ажиллагааны үр дүнд үйлдэгдсэн татварын нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт болсон.

2. Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт Малтмалын Тухай Хууль (цаашид АМТХ гэх)-д, тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой 47 дугаар зүйлд 6 удаа нэмэлт өөрчлөлт орсны нэг нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт бөгөөд аж ахуйн нэгжүүдийг давхар татвараар хясан боогдуулж, давхар татвар ногдуулсан талаар нийгэмд багагүй маргаан дагуулсан. Энэхүү давхар татвартай холбоотой нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 04 тоот тогтоол гарч, уг нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байтал Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б-х нарын үйлдсэн 2022 он 6 дугаар сарын 30-ны өдрийн №НА-2***********тоот нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Манай "С* а* ж**" ХХК 2019 онд 16,500 тн орчим коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг Замын-Үүд-Эрээний боомтоор экспортод гаргасан бөгөөд нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй тул дотоодын худалдан авалтын үүрэг хүлээж тусгай зөвшөөрөлтэй "Б*******" ХХК, "Ш*********" ХХК, "Ф***** р****" ХХК зэрэг компаниудын уурхайнуудаас ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнээр уурхайн ам нөхцөлөөр гэрээ хийн худалдан авалт хийж, авто замын тээвэр, ачилт буулгалтын талбай, төмөр замын тээвэр, гаалийн хураамжууд гэх мэт зардлууд төлж DAF ******* нөхцөлөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдан авагчид хүлээлгэн өгөх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож, худалдсан, худалдахаар ачуулсан бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх зохицуулалттай байсан.

Манай компани уурхайн амнаас нүүрс худалдаж авахдаа ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр худалдаж авч байсан, харин нүүрс худалдсан тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь  бусдаар дамжуулан экспортод гаргасан нүүрсний борлуулалтын үнэлгээг Засгийн газраас баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын дагуу тооцож, төсөвт тайлагнадаг байсан. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч тусгайлсан журам нь батлагдаж гараагүй байхад бид дээрх зарчмаар ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр уурхайн амнаас нүүрс худалдан авч экспортолсон болно. Хэрэв бид Татварын  байцаагчийн нөхөн ногдуулсан татварыг хүлээн зөвшөөрч төлбөл нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр уурхайн амнаас худалдан авсан манай дотоодын компани Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуйн нэгжүүдээс (тэд НӨАТ-гүй авдаг) илүү үнээр авчихаад уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн байгаа ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар дээр нэмж давхардуулсан ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөх нь манай байгууллагын хувьд асар их алдагдалтай болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хууль, журамд хэд хэдэн өөрчлөлт ойр ойрхон орж ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч гэдгийг хууль тогтоогчид бодитойгоор тодорхойлж чадахгүй энэ цаг үед, ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын тайлан илгээх талаар  2019 онд нэг ч заавар зөвлөгөө Нийслэл, дүүргийн татварын газраас тусгай зөвшөөрөлгүй экспортлогч болох манай компанид мэдээлэл зөвлөгөө өгөөгүй болно. Үүний үндсэн шалтгаан нь тухайн үеийн татварын байгууллагын буруутай үйлдэл гэхээсээ илүүтэйгээр уг Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалттай журам нь байхгүй байсантай холбоотой.

Иймд манай компанийг 2019 оны 3 дугаар сараас хойших ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар дээр давхар татвар төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа нь судалгаагүй, хариуцлагагүй, төрийн албан хаагчийн байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор гаргасан дүгнэлтэд Үндсэн хуульд заасан төрөөс нийгэм, эдийн засгийн баталгаа хангах заалтыг зөрчин давхар татвар оногдуулж, олон компанийг эдийн засаг, татварын өрөнд оруулсан болохыг тогтоож энэхүү хуулийн заалтыг хүчингүй болгосон буюу шүүхээс нэгэнт давхар татвар гэдэг нь тогтоогдсон байхад Татварын улсын байцаагчид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д зааснаар нөхөн ногдуулалтын акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Татварын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 2.2-т 2021 оны 10 дугаар сард "Ц***** Э****** И***" ХХК-д 213,45 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг экспортолж **,***,***.**төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх журамд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг лаборторын шинжилгээний дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар тооцно гэж заасан. Иймд Татварын улсын байцаагчид манай компанийн гаргасан гаалийн мэдээний лабораторийн шинжилгээний дүнг анхаарч харсны дараа тайлагнасан дүнтэй тулгаж хяналт шалгалтаа хийгээгүй нь тодорхой байна. Манай компанийн хувьд 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны албан татварыг борлуулалтын үнийн дүнгээр тайлагнасан, нийт 213 тн (3 машин эрчим хүчний нүүрс) нүүрсний борлуулалтын дүн **,***,***.**төгрөгтэй тэнцэх үнийн дүнгээсээ нийт *,***,***.**төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар тайлагнаж түүнийгээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр төлсөн болно.

4.Манай компани Том татварын төлөгчийн газрын Татварын улсын байцаагчдын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №НА-2***********дугаартай Нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гардаж аваад Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо зохих журмын дагуу гаргасан. Татварын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар  Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №НА-2***********дугаартай Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг хангаагүй, процессын алдаатай захиргааны акт байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “С* а* ж**” ХХК нь өөрөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хуулийн этгээд. Энэ хүрээнд 2019 онд Ашигт малтмалын тайлангаа 0 төгрөг, 2020 онд 0 төгрөг, 2021 онд 2,511,284 төгрөгийн татварыг төлөхөөр тайлангийн мэдүүлэг гаргасан. Гэтэл хариуцагч байгууллагаас төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийж 2019, 2020, 2021 онд олголт хийгээд холбогдох маргаан бүхий актыг гаргасан. Тухайн актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд шинэчлэн найруулга орсон. Үүнтэй холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 30-нд Үндсэн хууль буюу Улсын Их Хурлаас өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын татвар төлөгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж заасан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын нэмэлт өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна экспортолсон этгээд болон алт экспортолсон этгээд гээд 3 субъектийг оруулсан байдаг. Гэтэл хариуцагч байгууллагаас Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг, хүчингүй болсон заалтыг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа.

“С* а* ж** ХХК” нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэггүй хуулийн этгээд 2019 онд манай компанийг нүүрс экспортолсон гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гээд 3 субъект оруулсан. Манай компани яг энэ 3 субъектийн алинд нь хамаарч байгаа юм. Худалдсан ачуулсан гэдэг үг л байгаа” гэв.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б бид Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон 2*********** тоот томилолтоор ******** регистрийн дугаартай "С* а* ж**" ХХК-ийн 2019-2021 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийж 7,***,***,***.** төгрөгийн зөрчилд ***,***,***.** төгрөгийн төлбөр ногдуулж 20** оны ** дугаар сарын **-ны өдөр НА-2***********тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татвар төлөгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан хүрээнд бид дараах тайлбарыг хийж байна.

Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2*********** тоот томилолт олгосон. Татварын ерөнхий хуулийн 41.5-д "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 сарын 24-ны өдрийн А/70 дугаартай тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 4.3.1-д Хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу татварын удирдлагын  нэгдсэн системд бүртгэлтэй n*********@gmail.com цахим шууданд 2022 оны 05 сарын 31-ны өдөр томилолтыг илгээж мэдэгдсэн. Үүний дагуу татвар төлөгчөөс 2022 оны сарын 31-ны  өдөр “томилолтыг хүлээн авлаа ирэх 7 хоногт шалгалтад ороход бэлэн" гэсэн хариу ирж 2022 оны 6 сарын 20-ны өдрөөс татвар төлөгчөөс баримт ирж эхэлсэн болно. Иймээс бид урьдчилан мэдэгдэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

“С* а* ж**” ХХК нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас 2015 оны 04 сарын 28-ний өдрийн Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй газарт 4735.24 гектар талбайг хамарсан XV-******тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, олборлолтын тусгай зөвшөөрөлгүй. “С* а* ж**” ХХК нь дотоодын зах зээлээс худалдан авч экспортод гаргасан 2019 онд 18,546.9 тонн, 2021 онд 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /маягт ТТ-15/-аар 2019-2020 онд үйл ажиллагаа явуулаагүй "Х" тайлан, 2021 онд 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргаж, **,***,***.**төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс *,***,***.**төгрөгийн үндсэн төлбөр, ***,***.**төгрөгийн нэмэлт төлбөр, нийт *,***,***.** төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тус тус тайлагнасан байсан.

"С* а* ж**" ХХК 2019 онд нийт 18,546.99 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг дотоодын зах зээлээс худалдан авч 2019 оны 02 дугаар сард 1,676.30 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргасанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулиар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалттай байсан. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн/ хуулийн дагуу "С* а* ж**" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сард экспортод гаргасан 16,870.69 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг хуулийн дагуу тооцож ногдуулахдаа тус компанийн төлбөл зохих нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс дотоодын зах зээлээс худалдан авсан гэрээний дүнгээр өмнөх шатанд төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасаж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн нөхөн татварыг ногдуулсан болно.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1-д зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашиглан борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж өөрчлөн найруулсан ба энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаснаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц Дунд болон Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хуулийн холбогдох зүйл хэсэг, заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоол гарсантай холбоотойгоор Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө, 1.2.Ашигт малтмал экспортолсон этгээд гэж заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарах хүртэл хучин төгөлдөр болохыг, уг тогтоол гарсан өдрөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тасралтгүй тооцох зохицуулалттай байна гэж үзсэн.

Дотоодын зах зээлээс 2021 онд 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны толбор ногдуулах борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасан, мөн Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн 7-д Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ ("http:*******l.com), 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож тайлагнах үүргээ биелүүлээгүй. Мөн дотоодын зах зээлээс худалдан авч экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно", 11."Боловсруулаагүй нүүрс” гэж заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг тайлагнаагүй байсан.

Татварын удирдлагын нэгдсэн системээс гаалийн мэдээ болон татвар төлөгчийн ирүүлсэн Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборторийн магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн 27011213 вткус код бүхий 213.45 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрийг 59 ам.доллар буюу тухайн зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнэ 223.36 ам/долларыг баримтлан зөрүү 164.36 ам. долларт ногдох **,***,***.**төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 47 дугаар зүйлийн 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд; 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна: 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" гэж заасан.

Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөн найруулсан/-ийн 47 дугаар зүйлийн "47.17. Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн Үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно; Боловсруулаагүй нүүрсэнд тн тутамд зах зээлийн үнийн түвшин /ам.доллароор/ 25-50 хүртэл-1.00, 50-75 хүртэл- 2.00, 75-100 хүртэл-3.00", байна гэж заасныг дагуу төлбөр ногдуулсан болно.

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болохыг үүгээр тайлбарлаж байна.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болсон хэсэг дээр хэлбэрийн хувьд адилхан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 3 удаа өөрчлөлт орсон байдаг. Өөрчлөлтүүд нь 03 дугаар сар, 11 дүгээр сард тус тус 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хуулийг барьж байгаа.

С* а* ж**” ХХК нь 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл экспортолсон. 03 дугаар сарын 26-ны өдрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдгийг хассанаараа бүх хуулийн этгээдэд хамаарч байгаа. Нэмэлт хуулиараа батална гээд 3 өөрчлөлт нь гурвуулаа байгаа Татварын улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.5.Хариуцагч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт татварын хяналт шалгалт процессын журам зөрчсөн эсэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/ ногдуулалтад хуулийг хэрхэн хэрэглэх буюу хууль хэрэглээний маргаан хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “С* а* ж**” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, уул уурхайн хайгуул, судалгаа, зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээд байна.

2.2.Нэхэмжлэгч “С* а* ж**” ХХК нь 2019 онд Ашигт малтмалын нөөц ашигласны тайлан /ТТ-15/-гаар 2019 онд үйл ажиллагаа явуулаагүй 0.0 төгрөг /ХХ-ийн 193 дахь тал/, 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй 0.0 төгрөгийн ногдол тайлагнаж, 2021 онд 213.45 тонн коксжих, чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг Монгол Улсын хилийн Замын-Үүд боомтоор экспортод гаргаж **,***,***.**төгрөгийн борлуулалтын  үнээс *,***,***.**төгрөгийн үндсэн төлбөр, ***,***.**төгрөгийн нэмэлт төлбөр, нийт *,***,***.**төгрөгийн /ХХ-ийн 197 дахь тал/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тайлагнасан болох эдгээр тайлангуудаар нотлогдож байна.

2.3.Харин татварын хяналт шалгалтын явцад “С* а* ж**” ХХК 2019 онд 16,870 тонн, 2021 онд 213.45 тонн коксжих, чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг Монгол Улсын хилийн Замын үүд боомтоор гаргаж худалдан борлуулсан, 2020 онд  нүүрс худалдан авч борлуулаагүй болох Гаалийн мэдээгээр /ХХ-ийн 196 дахь тал/ тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шүүхэд маргаагүй болно.

2.4.Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар Хяналт шалгалтын хамтарсан удирдамж баталж, уг удирдамжийг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Б нар /цаашид “Татварын байцаагч нар” гэх/ нь Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэсэгчилсэн хяналт шалгалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүн худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгч нарыг хамааруулж хяналт шалгалт явуулсан байна.

            2.5.Уг хяналт шалгалтын дүнд Татварын улсын байцаагчийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн НА-2***********дугаар Нөхөн ногдуулалтын актаар “** ** **” ХХК-д ***,***,***.**төгрөгийн нөхөн татвар, **,***,***,**төгрөгийн торгууль, **,***,***,** төгрөгийн алданги, нийт ***,***,***.** төгрөгийн төлбөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-1-н 12-20 дахь тал/

            2.6.Уг актаар:

                        2.6.1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайлангаар 2019 онд дотоодоос коксжих, чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “******* *******” компанид 10,132.00 тонн,  “С**** т****” ХХК-д 3,364.0 тонн, “А*****” ХХК-д 3,374.70 тонн,

                        2.6.2.2021 онд “Ц** э**** и****” компанид 213.45 тонн коксжих, чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг экспортод гарган борлуулахдаа 2019 оны 5, 6, 7, 9 сард нийт *,***,***,***.** төгрөгийн, 2021 онд **,***,***.**төгрөг, нийт *,***,***,***.**төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр  ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзжээ.

2.7.Нэхэмжлэгч нь уг актын эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын  дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байгаа бөгөөд уг Зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг өөрчилж, **,***,***.**төгрөгийн татвар, *,***,***.**төгрөгийн торгууль, *,***,***.**төгрөгийн алданги, нийт *,***,***,***.** төгрөгийн төлбөрийг бууруулж, ***,***,***.**төгрөгийн нөхөн татвар, **,***,***.**төгрөгийн торгууль, **,***,***.**төгрөгийн алданги, нийт ***,***,***.**төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээжээ. /ХХ-1-н 24-28 дахь тал/

2.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Татварын ерөнхий газрын  дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ч үүнд холбогдох тайлбар үндэслэлээ тусгайлан гаргаагүй, энэхүү тогтоолоор маргаан бүхий захиргааны актын  зарим хэсгийг хүчингүй болгосон байхад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.

2.9.Нэхэмжлэгч нь шүүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “С**** т****” ХХК-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ /ХХ-1-н 30-33 дахь тал/, Монгол Улсын хуулийн этгээд болох “Ц**** ш***” ХК-д нүүрс нийлүүлэх /худалдах/ зохицуулалттай Нүүрс худалдах-худалдан авах гэрээ /ХХ-1-н 34-35 дахь тал/-г ирүүлсэн байна.

2.10.Нэхэмжлэгчээс Татварын улсын байцаагч нарыг хяналт шалгалт явуулахдаа Хяналт шалгалт хийх тухай урьдчилан сануулаагүй, оролцоог хангаагүй, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтад хамаарахгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч Татварын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газын дарга нарын хамтран баталсан Хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу явуулсан хяналт шалгалт болох нь уг удирдамжаар тогтоогдож байна. /ХХ-н 67 дахь тал/

2.11.Хариуцагч Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг явуулахаас өмнө буюу 2022 оны 05 сарын 31-ны өдөр n*********@gmail.com цахим шуудангаар “2019-2022 оны татвар төлөлт, ногдуулалтын байдалд 2*********** тоот томилолтын дагуу, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамжаар “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтөд  хэсэгчилсэн шалгалт хийх тухайгаа мэдэгдсэн, B****** N****** гэх хаягаас “Хүлээн авлаа. Ирэх 7 хоногт шалгалтад ороход бэлэн” гэсэн хариуг хүргүүлсэн байна. /ХХ-н 77 дахь тал/

2.12.Энэхүү майл хаягт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх үзлэг хийхэд дээрх мэдээлэл зөрөөгүй, B****** N****** гэгчийг өөрт хамаагүй гэж маргаагүй зэргээс үзвэл Татварын улсын байцаагч нар нь “С* а* ж**” ХХК- хяналт шалгалтын талаар журамд зааснаар мэдэгдсэн болох нь нотлогдсон тул хариуцагч нар хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох журам зөрчөөгүй, хяналт шалгалтын явцад тус компанийн гүйцэтгэх удирдлагаас тайлбар, тодруулга авсан зэргээс үзвэл “С* а* ж**” ХХК-ийн оролцоог хангасан болох нь тогтоогдлоо.

2.13.Иймд нэхэмжлэгчийн “хяналт шалгалт явуулахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ёстой” гэх тайлбар нь үндэслэлгүй болох нь  нотлогдсон.

2.14.Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сард "Ц***** Э****** И***" ХХК-д 213,45 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг экспортолж **,***,***.**төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй, төлсөн гэж нэхэмжлэлдээ бичсэн ч энэ талаар шүүх хуралдаанд үндэслэлээ тайлбарлаагүй, мэтгэлцээгүй,  үүнийгээ нотлохоор аливаа нотлох баримтыг нэрлээгүй тул шүүх маргаагүй асуудал гэж үзээд дүгнэлт өгөхгүй.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Татварын Улсын байцаагчийн актаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн  зохицуулалтыг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэх үндэслэлийг хянавал:

3.1.1.Татварын ерөнхий хуулийн  /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”  татварын төрөлд хамаарна гэж, 12 дугаар зүйлийн 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж, Татварын ерөнхий хуулийн /2019 оны[1]/ 7 дугаар зүйлийн 7.2.6-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” нь татварын төрөл байхаар, мөн зүйлийн 7.3-т “Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж тус тус заасан тул энэхүү харилцаанд Ашигт малтмалын хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

3.1.2.Улсын Их Хурлаас 2011 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулжээ. 

3.1.3.Үүний дараа Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-г “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын оруулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн өөрчилсөн найруулгыг баталжээ.

3.1.4.Энэ хууль 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн   Төрийн мэдээлэл сэтгүүлийн 13 дугаарт нийтлэгдэж, уг хугацаанаас хойш 10 хоногийн дараа  буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байжээ.

3.1.5.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэж, хүчингүй болгосон.

3.1.6.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн  3 дахь заалтаар  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг, 02 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг баталсан байх бөгөөд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газраас тус маргаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгасан хэмээн дурдсан боловч тус тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

            3.1.7.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, 47.1-т “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” гээд мөн зүйлийн 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж, мөн зүйлийн 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж, мөн зүйлийн 47.1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж тус тус баталжээ.

   3.1.8.Энэ хууль өөрт нь зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

            3.2.Улсын Их Хурлын Тамгын газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д орсон өөрчлөлтийн зорилгыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр тусгалаа. Ингэснээр алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банкинд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчил арилах давуу талтай болж байгаа” гэж тайлбарлажээ. /Улсын Их Хурлын албан ёсны сайтаас/

3.3.Нэхэмжлэгч нь шүүхэд Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д өөрчлөлт оруулсан өдрөөс хойш Үндсэн хуулийн цэцийн  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн уг өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж  хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр уг заалтыг өөрчлөн найруулж, шинэ хуулийг батлах хүртэл хугацаанд  энэ хуулийн заалтын өөрчлөлтийг мөрдөхгүй 2011 онд мөрдөж байсан “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх зохицуулалтыг мөрдөнө” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласныг анхан шатны шүүх хүлээн аваагүй. 

3.4.Тодруулбал, хариуцагч Татварын улсын байцаагч нар нь  "С* а* ж**" ХХК-ийн 2019 онд нийт 18,546.99 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг дотоодын зах зээлээс худалдан авч, 2019 оны 02 дугаар сард экспортод гаргасан 1,676.30 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 5, 6, 7, 9  сард экспортод гаргасан 16,870.69 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт нөхөн төлбөрийг тооцож ногдуулсан болох нь тогтоогдсон.

3.5.Нэхэмжлэгч “** ** **” ХХК-ийн 2019 оны 5, 6, 7, 9  сард худалдан борлуулсан 16,870 тонн нүүрсийг тус компани “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш” учраас Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсний дагуу төлбөр ногдож төлөхгүй гэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6.Учир нь Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтдаа оруулсан өөрчлөлтийнхөө  үзэл санааг “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдүүд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/ төлөхөөс зайлсхийж, өөрийн олборлосон ашигт малтмалыг тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдүүдээр дамжуулан худалдан борлуулалт хийж байгааг таслан зогсоох зорилгоор оруулсан болох нь Улсын Их Хурлын цахим сайтдаа гаргасан албан ёсны тайлбар, танилцуулгаар тогтоогдож байна. /Энэ нь нийтэд илэрхий тавьсан хуулийн танилцуулга тул  нотлох шаардлагагүй болно/

3.7.Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоол гаргах 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр байсан, одоо ч хүчин төгөлдөр байна.

3.8.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон,  Улсын Их Хурлаас уг хуулийн заалт өөрчлөн найруулснаас үл хамааран  “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулах” зарчим хэвээр байсан тул нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэлээ болгож, “татварыг давхардуулан ногдуулсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

            3.9.Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долоодугаар зүйлд “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж, заасан байдаг.

3.10.Үндсэн хуулийн энэ заалтын үзэл санааг дэлгэрүүлж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг батлахдаа уг хуулийн 8 дугаар зүйлийн  6-д “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж зааснаас гадна мөн хуулийн  22 дугаар зүйлээр Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагаврыг зохицуулсан хуульчилжээ.

3.11.Тухайлбал, мөн зүйлийн 1-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү эрүүгийн болон захиргааны шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэж, мөн зүйлийн 2-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн улмаас улс, иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан буюу гэрээ байгуулж соёрхон баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

            3.12.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь өмнөх хуулийн үйлчлэл сэргээх, буцаан хэрэглэх зэрэг хууль зүйн үр дагавар авчрахгүй болно.

            3.13.Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарснаар Улсын Их Хурлын баталсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг өөрчлөн найруулсан хууль хүчингүй болох боловч, уг хугацаанаас өмнө хүчин төгөлдөр мөрдөж байсан уг хуулийн заалтыг хэрэглэхгүй байхыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хуульчлан тогтоогоогүй байна.

3.14.Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн   1 дэх заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол нь өөрөө  2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын учруулсан байж болох хор хохирлыг  шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй.

3.15.Харин уг хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу иргэн, хуулийн этгээдэд учирсан хор хохирол, бусад үр дагаврыг арилгах  шаардлагатай гэж үзвэл уг хуулийг баталсан байгууллага нь шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

3.16.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  22 дугаар зүйлийн 2 дахь заалтад зэрэгцээ зохицуулалт болгон “эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасан нь “шүүхийг баталсан, мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг баримтлан хор хохирол, үр дагаврыг арилгаж шийдвэрлэх” эрх хэмжээ тул шүүхээс хор хохирлыг хэрхэн арилгах талаар зохицуулсан  хууль тогтоомж батлагдсан байх шаардлагатай гэсэн ойлголт байна.

3.17.Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон “хуулийн учруулж байгаа хор хохирол”-ыг хэрхэн арилгах буюу өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон хуулиас өмнө мөрдөж байсан хуулийг сэргээн хэрэглэх эсэх талаар зохицуулалт байхгүй учраас шүүх   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.

3.18.Түүнчлэн энэхүү хэргийн маргааны зүйл болон үйл баримт нь хохирол учирсан болохыг тогтоолгох, хохирол арилгуулах, гаргуулах нэхэмжлэлийн шаардлага биш учраас  анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гадуур үйл баримтыг дүгнэх, шийдвэр гаргах эрх хэмжээгүй байна.

3.19.Эдгээрээс гадна Татварын улсын байцаагчийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн НА-2***********дугаар Нөхөн ногдуулалтын акт гаргаснаар “С* а* ж**” ХХК-ийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан, төлбөрийг давхар төлөх  үр дагавар үүсгэсэн үйл баримт нотлогдохгүй байна.

3.20.Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулж баталсан Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг одоо хэрэглэснээр  болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн  энэхүү заалтын хэрэглээнээс үзвэл тусгай зөвшөөрөл бүхий этгээд, экспортолсон этгээд, дотооддоо худалдан борлуулсан этгээдүүдээс давхардуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлүүлэх гэсэн үр дагавар үүсгэхгүй, энэ нь  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтаар хязгаарлагдах тул давхар төлбөр ногдуулсан гэх үйл баримт нотлогдоогүй болно.

3.21.Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгасны зэрэгцээ татвар давхар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.7 дахь хэсэгт бүрдүүлж өгсөн” гэх тайлбараар хууль тогтоогчийн хуулийн үзэл санааг тайлбарласан тайлбараар давхар нотлогдож байна гэж үзлээ.

3.22.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн  гаргасан “2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулж баталсан Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг хэрэглэснээр татвар төлөгчид нарт төлбөрийг давхардуулан ногдуулахгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл төлөхөөр зохицуулсан хуулийн заалтыг баримтлах ёстой” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн аваагүй болно.

3.23.Нэхэмжлэгчээс “... 2019 оны  11 дүгээр сарын 22-ны  өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  дагуу “С* а* ж**” ХХК-ийн 2019 оны 5-11 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хооронд худалдан борлуулсан нүүрсэнд татвар ногдож төлөхгүй гэх агуулгатай тайлбар нь уг хуульдаа нийцэхгүй байна.

3.24.Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө” гээд мөн зүйлийн 1.1-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж, мөн зүйлийн 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэж тус тус заасан байна.

3.25.Хуулийн энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс  хойш Улсын Их Хурлаас хуулийн дахин өөрчлөн найруулж батлах 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хооронд уг харилцаа хуулийн зохицуулалтгүй үлдэх үр дагаврыг арилгасан зохицуулалт болохоос бус 2011 онд мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг сэргээж байгаа зохицуулалт биш болно.

3.26.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “С* а* ж**” ХХК нь 2019 онд ашигт малтмалыг худалдан борлуулаагүй гэж тайлагнасан боловч 2019 оны 5, 6, 7, 9  сард 16,870 тонн нүүрс худалдан борлуулж, үүнд ногдох татвараа   тайлагнаагүй болох нотлогдсон бөгөөд уг  худалдан борлуулсан бүтээгдэхүүнд нь ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, дутуу тайлагнасан төлбөрт нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн зарчим, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчилсөн найруулга/, 47.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

3.27.Маргаан бүхий актаар тогтоосон төлбөр, нөхөн төлбөрийн тооцооллын хувьд нэхэмжлэгч  маргаагүй болно.

3.28.Татварын улсын байцаагч нарыг хяналт шалгалт явуулах процесс ажиллагаандаа хууль зөрчөөгүй талаар дээр дүгнэлтийг хийсэн болно.

            3.29.Эдгээр хууль зүйн дүгнэлтүүдийг өгч, Татварын улсын байцаагчийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн НА-2***********дугаар Нөхөн ногдуулалтын акт нь “С* а* ж**” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  давхардуулан ногдуулсан, давхар төлөх үр дагавар үүсгээгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “хуулиар ногдуулсан албан татварын төлөх” иргэний үндсэн үүргийг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт /Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/,  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1  дэх заалт /Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн  /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3.6-д 12 дугаар зүйлийн 12.2, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С* а* ж**” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-2***********дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

[1] Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тухайн хуульд заасан байна.