| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/01923/И |
| Дугаар | 181/ШШ2024/02246 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/02246
2024 06 07 181/ШШ2024/02246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны гудамж, Рояал тауэр, 901 тоот хаягт байрлах, БХХК /РД:6093639/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 60 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Т Б /РД:ГМ66121234/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 60 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, П Э /РД:ГМ66121234/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Н ш ш г г холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,
Гэрч О.Б, Н.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н ш ш г г холбогдуулан Ф ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон В ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-уудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Н ш ш г г 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4-184/7334 тоот албан бичгээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч нарын зүгээс эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаартай шүүхийн шийдвэрээр Б ХХК болон П.Э нараас 350,771,968 төгрөгийг Ж-д олгохоор шийдвэрлэсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Т.Б өмчлөлийн эрхийн улсын Ү-2205037913 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57.2м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Т.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 806 тоотод байрлах 46м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаартай 32 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Т.Б өмчлөлийн эрхийн улсын Ү-2205037913 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57.2м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 367,730,000 төгрөг байхаар үнэлгээний дүгнэлт гарсан байна. Тус үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээчин Н.Ц нь үл хөдлөх хөрөнгийг орлогын болон өртгийн аргаар огт үнэлээгүй буюу зөвхөн Үнэгүй.мн зар дээр тавигдсан өөрийн төсөөтэй гэж үзсэн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан зах зээлийн үнэлгээг нь гаргажээ.
Үүргийн гүйцэтгэл хангуулах үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байршилтай буюу Гранд плаза төвийн 6 давхарт байрладаг худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтой, төвийн цахилгаан, халаалт, цэвэр ус, бохир усны систем бүрэн холбогдсон, галын дохиолол, агааржуулалт, камерын системтэй гэсэн давуу талуудтай.
Үл хөдлөх хөрөнгийн эзэндээ буюу өмчлөгчдөө орлого авчрах чадвар нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүрэн эрхийн үнэ цэнийг тооцоолох чухал арга юм. Орлого гэдэгт эзэмших хугацааны үе бүрд олох орлого, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс олох орлого, хөрөнгийг ирээдүйд худалдсанаас олох орлогыг хамааруулна. Ашиглахад ямар ч хүндрэл, саад бэрхшээлгүй хотын төвд орших дээрх хөрөнгийг үнэлэхдээ орлогын арга буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээл ямар үнээр түрээслүүлэх боломжтойг, тэдгээрийн татварын дараах сарын дундаж цэвэр мөнгөн урсгалыг хэдэн төгрөг байхыг огт тооцоогүй байна.
Гэвч үнэлгээчин нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргахдаа дээрх аргыг огт ашиглалгүйгээр тайлан гаргасныг үнэн бодитоор үр дүнг гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Т.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 806 тоотод байрлах 46м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаартай 32 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 103,800,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг В ХХК нь үнэлэхдээ Сүхбаатар дүүрэг, 7 буудалд байрлах хашаа байшингуудтай харьцуулсан байна. Гэвч газрын зураг дээрээс харахад харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг дүүрэгт оршдог боловч үнэндээ автобусны буудлаас зайдуу, хашаандаа гараашгүй, м.кв талбай багатай байна.
Энэ нь үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулалтын аргаар ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулахдаа ердөө үнэгүй.мн хаягаас нэг дүүрэгт орших үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж Т.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна.
Бодитоор 87м.кв хэмжээтэй вакум цонхтой, төвлөрсөн цахилгаан, цэвэр, бохирын тутамд холбогдсон, нам даралтын халаалттай, 38м.кв гараашны зориулалттай 1 давхар цутгамал бетон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон, мөн 321 м.кв эрхийн доголдолгүй газрыг нийтэд нь 103,800,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Ф ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон В ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-уудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00071 дугаар тогтоолоор Б ХХК, Т.Б, П.Э нараас 350,771,968 төгрөгийг гаргуулж Ж-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч хуулийн этгээд болон П.Э нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Б өмчлөлийн эрхийн улсын Ү-2205037913 дугаартай Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57.2м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Мөн Т.Б өмчлөлийн эрхийн улсын Ү-2203015969, Г-2203002164 дугаартай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 806 тоотод байрлах хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжлэн, хураасан.
Төлбөр төлөгч хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд талууд тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн шинжээч Н.Ц, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/129 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн шинжээч О.Бнар тус тус үнэлгээ тогтоосон.
Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/7334, 4-184/7335 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний итгэмжлэл, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/7334 дугаар албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/129 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4-184/8153 дугаар Мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/58 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4-184/8155 дугаар Мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5-96 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дугаар тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/04800 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22280491 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлт, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/129 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Виннэр вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/7334 дугаар Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4-184/11586 дугаар Мэдэгдлийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мэдэгдлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбарыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... үнэлгээчин нь үл хөдлөх хөрөнгийг орлогын болон өртгийн аргаар огт үнэлээгүй, хөрөнгийн давуу талуудыг харгалзаагүй, хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоогоогүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр Б ХХК, П.Э нараас 348,869,669.44 төгрөгийг гаргуулж Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,234,186.56 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлалаар маргаан бүхий Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт бүртгэлтэй Т.Б өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Ханган 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46-р байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж,
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх59-84/
6. Хариуцагч нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-58, 85-87, 144-156/
7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчаас төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/302 тоот албан бичгээр ирүүлснээр хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр В ХХК-ийн үнэлгээчин О.Б, Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нарыг шинжээчээр тус тус томилон, тэдгээрт шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгчээ.
8. Шинжээч В ХХК-ийн үнэлгээчин О.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууцыг өртгийн хандлагын болон орлогын хандлагын аргыг хослуулан үнэ цэнийг 54,672,975 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Ханган 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан үнэ цэнийг 43,238,063 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
9. Шинжээч Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46-р байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэ цэнийг 367,730,000 төгрөгөөр тогтоосон байна.
10. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээчний тайланг нэхэмжлэгч нарт 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-184/7334 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 115-116/
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол шүүх хуралдаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар тогтоолоор Н.Ц шинжээчээр томилохдоо дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж ирүүлэхийг даалгасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүгнэлтийг ирүүлсэн, В ХХК нь хоёр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэг тайлангаар гаргасан нь хуульд нийцэхгүй гэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт бүртгэлтэй, Т.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46-р байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 367,730,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй гэж тус тус нэхэмжлэлийн талаар тайлбар гаргасан.
13. Шинжээч Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь үнэлгээний тайланг хугацаандаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлээгүй гэх үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй, тодруулбал, тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байх бөгөөд түүний дараагийн ажлын өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тайланг хүлээлцсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
14. Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 21-806 тоот хаягт буюу нэг хаягт байршилтай газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэг тайлангаар зах зээлийн үнэ цэнийг тус тусад нь тогтоосон нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэд нөлөөлөхгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
15. Шинжээч Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь шинжээч томилсон тогтоолд дурдаагүй хөрөнгө болох гараашийг үнэлсэн байгаа хэдий ч энэ нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
16. Үнэлгээчин О.Б, Н.Ц нар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн үнэлгээ хамгийн өндөр байх зах зээлийн болон өртгийн хандлагаарх тооцоололд илүү ач холбогдол өгч, үнэ цэнийг тогтоосон нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.
17. Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч дүгнэлтийг хугацаа хэтрүүлж гаргасан, нэг тайланд хоёр эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон гэсэн гомдлоор хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.
18. Иймд нэхэмжлэгч нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК, Т.Б, П.Э нарын хариуцагч Н ш ш г г холбогдуулан гаргасан ФХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон В ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-уудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК, Т.Б, П.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ