Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01916

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 09 181/ШШ2024/01916

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-204 тоот хаягт оршин суух, Х боржигон овогт Ч С /РД:ТЗ74052266/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н ш ш г г Б х з х а а холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Н ш ш г г Б х з х а а холбогдуулан Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг буюу Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 117-А дугаар шийдвэрээр Ц.Б  44,221,223 төгрөг, С.Э  442,680,627 төгрөгийг тус тус гаргуулж Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны нэр бухий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зусланд байрлах 97.5 хувийн гуйцэтгэлтэй зуслангийн сууцыг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна.

Тус зуслангийн сууцын тухайн үеийн бодит хэмжээ 84м2 байсан ба иргэн Ч.С миний эзэмшлийн 700м2 газрын зах хэсэг рүү орж баригдсан байхад Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Ч.С надад хэлж мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулж улмаар 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд явуулсан зуслангийн сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг дуудлага худалдааны ялагчид шинээр гаргуулах гэсэн утгатай 1/0662 тоот албан бичгээ 2012 оны 07 дугаар сарын 10-нд Ч.Саранцэцэгийн 700м2 газрыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхээр болгон өөрчилсөн 1/0739 тоотыг дахин илгээж хууль бус ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, 54 дүгээр зүйлийн 1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна., мөн 54 дүгээр зүйлийн 2-т Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ. гэж тус тус заасан байна.

Гэтэл иргэн Ч.С  миний эзэмшилд бүртгэлтэй, 18641328023672 нэгж талбарын дугаартай, 047664 тоот гэрчилгээтэй, 700м2 газрыг шүүхээс хурааж битүүмжилсэн тогтоол байхгүй, газар эзэмшигч намайг албадан дуудлага худалдаанд дуудаж оролцуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр бусдад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тэр дундаа дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85-р зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа, салшгүй бэхлэгдсэн хэсэг газар нь л уг үл хөдлөх эд хөрөнгөдөө хамаарах болохоос түүний бусад орчны хэсэг буюу 616м2 газар \700--84=616\ хамаарахгуй байхад Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 84м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшлийн 700м2 газрын хамт дуудлага худалдаагаар худалдсан мэтээр албан бичиг явуулсан нь Ч.С  миний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 79-р зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаас үзэхэд миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Энэхүү нэхэмжлэлийг гаргаснаар, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд уг эрхийг мөн зүйлд зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах, эдийн бус гэм хорыг арилгуулах, хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох, өөртөө туслах, хуулиар тогтоосон бусад аргаар хамгаалагдах юм гэж заасны дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас газрын албанд явуулсан иргэн Ч.С  миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн 1/0739 тоот албан бичигт дурдсан Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулсны дүнд иргэн Ч.Саранцэцэг миний газар эзэмших эрхийг зөрчихөөс өмнөх байдал сэргэж, учирсан хохирлоо арилгуулах эрх минь сэргэх юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 3-т зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох иргэн Ч.С  миний эзэмшлийн 18641328023672 нэгж талбарын дугаартай, 047664 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зусланд байрлах 700м2 талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117а дугаартай шийтгэх тогтоолоор С  Э, Ц  Б  нараас 486,901,858 төгрөг гаргуулж Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

Шийтгэх тогоолд худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууц, газрын хамт 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.С  нь дуудлага худалдааны ялагч О.А  холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, 0546335 тоот эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны эд хөрөнгийг хураах тухай тогтоолын хуулбар, шүүхийн гүйцэтгэх хуудас, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн албан тоот, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/14443 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2022/12431 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, 0546335 тоот эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, хөрөнгө битүүмжлэгдсэн тэмдэглэлийн хуулбар, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны эд хөрөнгийг хураах тогтоол, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн албан тоот, Чингэлтэй дүүргийн газрын албанаас Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хүргүүлсэн албан тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн албан тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн албан тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан тоот зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний эзэмшилд бүртгэлтэй, 18641328023672 нэгж талбарын дугаартай, 047664 тоот гэрчилгээтэй, 700м2 газрыг шүүхээс хурааж битүүмжилсэн тогтоол байхгүй, газар эзэмшигч намайг албадан дуудлага худалдаанд дуудаж оролцуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр бусдад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тэр дундаа дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Шийтгэх тогоолд худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууц, газрын хамт 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон байна. Нэхэмжлэгч Ч.Саранцэцэг нь дуудлага худалдааны ялагч О.Амарбатад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт гудамж, 18641328023672 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Ч.С  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Гүнтэд байрлах 700 м.кв газрыг /нэгж талбарын дугааргүй/ зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 0447664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. /хх 5-8/

 

6. Чингэлтэй дүүргийн Газрын алба нэхэмжлэгч Ч.С  дээрх 237 тоот захирамжийг үндэслэн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2011, 2014, 2016-2020 онуудад газрын төлбөрт нийт 171,920 төгрөг төлсөн болох нь 920200007 тоот Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Ч.С  нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 13-нд үйлдсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

7. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117-А дугаар Шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Э , С.Б , Ш.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 97,5 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар 97 м.кв талбай бүхий амины орон сууцыг хохирогч нарын хохирлыг барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжээ.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор зохион байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг О.А худалдан авсан байна.

 

9. Улмаар дуудлага худалдааны ялагч О.А нэр дээр амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг буюу Ч.С эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай албан бичгийг холбогдох байгууллагууд руу явуулжээ. /хх 100-102/

 

10. Нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н ш ш г г Б х з х а а  2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор түүний эзэмших эрх бүхий газрыг худалдан борлуулж, бусдад шилжүүлсэн нь түүний эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон боловч энэхүү үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

11. Тодруулбал, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, хурлын тэмдэглэл, Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл дуудлага худалдаагаар нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой дуудлага худалдаа явагдаагүй, зөвхөн Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан амины орон сууцтай холбоотой дуудлага худалдаа явагдсан байна.

 

12. Иймд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Ч.С хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

13. Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0209 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.С 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 0447664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаартай захирамжийг үндэслэн олгосон боловч уг захирамжийн хавсралтад Ч.С нэр бүртгэгдээгүй талаар хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15/142 тоот ... Иргэн Ч.С 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжаар 047664 дугаартай гэрчилгээтэй байгаа боловч захирамжид нэр байхгүй, хувийн хэрэг үүсээгүй байна гэсэн албан бичгийг үндэслэн Ч.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу Ч.С газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэн, түүнд олгогдсон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

14. Иймд Ч.С маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй байх тул эзэмшигчийн эрх зөрчигдсөн үндэслэлээр Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаар тогтоол буюу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/0230 дугаар тогтоол буюу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.С нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ