| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/01825/И |
| Дугаар | 181/ШШ2024/00946 |
| Огноо | 2024-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/00946
2024 03 07 181/ШШ2024/00946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 94 дүгээр байр, 119 тоот хаягт оршин суух А овогт В Л /РД:ПЮ79101713 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 17 давхарт байрлах А ББСБ ХХК /РД:5459567/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, С.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Л нь А ББСБ ХХК-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95мкв талбайтай 2 өрөө орон сууцны хувийн хэргээс нотлох баримт ирүүлсэнтэй холбогдуулан доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Гоеот-Уул ХХК, иргэн Ж Баярмаа нар нь А ББСБ ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус зээлж авсан.
Зээлийн барьцаанд миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 94 байр, 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалахаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г В.Л надтай байгуулсан. Зээлдэгчийн хувьд зээлийг төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас орон нутагт тээвэр хийх боломжгүй болж зээлийн төлбөрийг төлөх хугацаа удааширсан.
Зээлдэгч нарын зээлийн төлөлт хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүрэг гэрээнд заасан хугацаанд биелэгдэх боломжгүй болмогц А ББСБ ХХК-ийн зүгээс барьцааны зүйлийг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд манай өмчлөлд шилжүүлж өг хэмээн үргэлж шаардаж, дарамталсан бөгөөд аргагүйн эрхэд миний бие бусдын зээлийг төлж дуусах хүртэл өөрийн өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан аваах гэрээ-г байгуулж орон сууцны өмчлөх эрхийг А ББСБ ХХК шилжүүлэн авсан ба дараа нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надаар зээлийн төлбөрт өгүүлж байгаа мэтээр хүсэлт бичүүлж авсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нарын зээл төлөгдөж дуусаагүй ч зээлдүүлэгч А ББСБ ХХК нь манай өмчлөлийн орон сууцыг суллаж, түлхүүрийг өг хэмээн удаа дараа сүрдүүлж, цоожны голыг солино хэмээн дарамталж байна.
Талуудын хэн аль нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл сонирхол байгаагүй, худалдагч нь орон сууцны бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч нь үнийг төлөөгүй ба Тоёот-Уул ХХК, иргэн Ж.Баярмаа нарын зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээгээр байгуулсан.
Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч В.Л нь А ББСБ ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94-р байр, 119 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон байна. Хариуцагчийн зүгээс уг шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн зүгээс барьцааны зүйлийг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд манай өмчлөлд шилжүүлж өг хэмээн дарамталсан, аргагүйн эрхэнд үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээг байгуулж орон сууцны өмчлөх эрхийг А ББСБ ХК шилжүүлсэн авсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай байгууллагын зүгээс В.Л зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байсан тул харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 39 дугаар зүйл, 195 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээнд В.Лхагвадорж гарын үсэг зурсан байдлаар болон уг үл хөдлөх хөрөнгийг А ББСБ ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг бүрэн хүлээн зөвшөөрч хүсэлт бичиж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл В.Л уг нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг А ББСБ ХК-ийн нэр дээр шилжүүлсэн болно. Мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө Буцаан худалдах авах гэрээ нь тухайн хөрөнгийг харилцагч буцаан авахад орон сууцны үнэлгээ тогтоосон гэрээ юм. Уг гэрээг барьцааны гэрээ гэж үзэхгүй болно.
Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээ, А ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, В.Л А ББСБ ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орлогын ордер, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж, 94 дүгээр байр, 119 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрчилгээ гаргуулах тухай албан тоот, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, В.Лхагвадоржийн Ард кредит ББСБ ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, В.Лхагвадоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ард кредит ББСБ ХХК-иас Д.Золзаяад олгосон итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ард кредит ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, Ард кредит ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ард кредит ББСБ ХХК-ийн дүрэм зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... В.Л зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байсан тул харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 39 дугаар зүйл, 195 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээнд В.Лхагвадорж гарын үсэг зурсан байдлаар болон уг үл хөдлөх хөрөнгийг А ББСБ ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг бүрэн хүлээн зөвшөөрч хүсэлт бичиж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл В.Л уг нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч В.Л нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А ББСБ ХХК болон Гоёот-Уул ХХК /гүйцэтгэх захирал В.Л/, иргэн Ж Баярмаа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ110013000373 дугаартай 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/110013009696 дугаартай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/110013043179 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.
6. Нэхэмжлэгч В.Л нь дээрх хөрөнгөө хариуцагч А ББСБ ХК-ийн өмчлөлд 109,955,889.97 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах гэрээг тус тус байгуулжээ.
7. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ, 265 дугаар зүйлийн 265.1-д заасан эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээ тус тус байгуулагджээ.
9. Нэхэмжлэгч В.Л нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Гоёот-Уул ХХК, Ж.Баярмаа нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж А ББСБ ХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
10. Нэхэмжлэгчээс А ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
11. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байдаг.
12. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь, субьектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субьектийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, нотариатаар батлуулсан нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг тус тус хангасан байна.
13. Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.
14. Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.
15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
16. Зохигчийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч В.Л нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 109,955,889.97 төгрөгөөр үнэлэн хариуцагч А ББСБ ХК-д худалдахаар тохиролцсон байх ба гэрээний үнийг дараах байдлаар төлж барагдуулахаар тохиролцжээ. Үүнд:
16.1. Гэрээний 2.2.1-д А тал буюу В.Л Б тал буюу А ХК-тай 2018 оны 07 дугаар сарын 19-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу 30,795,217.61 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 2019 оны 03 дугаар сарын 29-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу 49,531,739.97 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 2019 оны 08 дугаар сарын 07-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу 27,391,178.25 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, Б талд төлөх үүрэгтэй бөгөөд Б тал нь энэхүү гэрээний дагуу шилжүүлж буй Үл хөдлөх хөрөнгийн төлбөрт тооцон зээлийн гэрээг дуусгавар болгон зээлийг хаана гэжээ.
16.2. Түүнчлэн В.Л нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж В овогтой Л миний бие өөрийн компани болох Ай өү би ди трейд Монголиа ХХК //-ийн нэр дээр бизнесийн зээл авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 94-119 тоот Ү-2206047087 улсын бүртгэлийн дугаартай орон сууц барьцаалсан. Уг орон сууцыг зээлийн төлбөрт тооцон А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.
17. Дээрх үйл баримтаас үзвэл талууд гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг дүгнэн, өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид худалдахаар харилцан тохиролцохдоо худалдах, худалдан авах гэрээний үнийг зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрөөр тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасантай нийцжээ.
18. Иймд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 119 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч А ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч В.Л нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч В.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ