| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/01563/И |
| Дугаар | 181/ШШ2024/00310 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/00310
2024 01 23 181/ШШ2024/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парк Плейс оффис, 505 тоот хаягт байрлах, П ХХК /РД:5383927/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах, Н ш ш г г холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь Н ш ш г г холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд буцаасан захирамжид гомдол гаргаснаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдлыг хэлэлцэж, хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд дахин нэхэмжлэл гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00149 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр 65 тоот хаягт байрлах, Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв 4 өрөө орон сууцанд хийсэн Баянмодот ХХК-ийн ОСЗҮ-22/14 дугаар үнэлгээ,
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 1 дүгээр байр 31 тоот хаягт байрлах, Ү-2206000543 дугаар бүртгэлтэй, 46,88 м.кв 2 өрөө орон сууцанд хийсэн Баянмодот ХХК-ийн ОСЗҮ-22/14 дугаар үнэлгээтэй танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр гаргаж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан.
Гэтэл хөрөнгөд үнэлгээ хийсэн Баянмодот ХХК-ийн ОСЗҮ-22/14 дугаар, Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-422/4791 дугаар үнэлгээний тайлангууд нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг нь огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй болно. Ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд барьцааны хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй буюу хамаагүй бага үнэлсэн байна. Иймд дээрх үнэлгээний тайлангуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр 65 тоот хаягт байрлах, Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв 4 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн шинжээч Баянмодот ХХК-ийн ОСЗҮ-22/14 дугаар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 1 дүгээр байр 31 тоот хаягт байрлах, Ү-2206000543 дугаар бүртгэлтэй, 46,88 м.кв 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн шинжээч Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-422/4791 дугаар үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 149 дүгээр шийдвэрээр П ХХК-аас 173,790,605 төгрөгийг Петрохаан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.
Иймд төлбөр төлөгч П ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Бүбүбегимийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 1 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах 46.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, П.Эрболдын өмчлөлийн эрхийн улсын Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 65 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хамт битүүмжлэн, хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Ашид Билгүүн ХХК-ийг томилж үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 158,517,364 төгрөгөөр, хөндлөнгийн шинжээчээр Баян Модот ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 177,998,300 төгрөгөөр тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: П ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлөх төлбөрөө төлөхгүй гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориуд удаашруулж байна гэж үзэж байна. Учир нь П ХХК болон Петрохаан ХХК нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/19 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 03/19 тоот, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 04/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, 689,269,000 төгрөгийн үнэ бүхий 347,100 литр түлш авсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 262,144,025 төгрөг П ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснээс төлөгдөөгүй 113,612,695 төгрөг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00149 дугаар шүүгчийн захирамжаар П ХХК-иас гэрээний үүрэгт 173,208,409 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 582,196 төгрөг, нийт 287,403,300 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Гуравдагч этгээд Петрохаан ХХК нь Хаан банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авч газрын тосны бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирсэн байдаг болно. Гуравдагч этгээд бизнесийн зээлийн өндөр хүүг сар бүр банканд төлдөг учраас хугацаандаа төлөхгүй байгаа Петромакс ХХК-ийн үйл ажиллагаанаас хамаарч сар бүр их хэмжээний алдагдалд орж байгаа болно.
П ХХК нь зээлээр авсан бүтээгдэхүүнээ хүлээн авч зарж борлуулан ашиг олчхоод өөрийн ашиг сонирхолдоо зарцуулан, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, төлбөр төлөх хугацааг хойшлуулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулж, давхар давхар хохироож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
П ХХК нь Петрохаан ХХК-тай 01/19 болон 04/20 тоот барьцааны гэрээ байгуулахдаа Бүбүбегимийн өмчлөлийн Ү-2206000543 дугаарт бүртгэгдсэн Хан-уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 1 байр, 31 тоот хаягт байрлах 46.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг 45 сая төгрөгөөр үнэлж П.Эрболдын өмчлөлийн Ү-2201006141 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 65 тоот хаягт байрлалтай 48 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 80 сая төгрөгөөр үнэлж тохиролцож байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийсэн Ашид билгүүн ХХК дээрх тохиролцоо зах зээлийн үнэлгээний дагуу зөв хийгдсэнийг давхар баталж байх тул П ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг багаар тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/00149 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ГХ2022/00568 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/07997 дугаартай Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22280570 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Петромакс ХХК-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
5. Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ГХ2022/00568 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/07997 дугаартай Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22280570 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4-150/13298 дугаартай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1324 дугаартай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотын хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан тоотын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22280570/150-01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22280570/150-02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22280570/150-04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22280570/150-05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-180/18765 дугаартай албан тоот, Петромакс ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаартай албан тоот, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн П.Эрболдоос П.Наранчимэгт олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-1501/18763 тоот албан бичгийн хариу, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээ, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/312 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Петромакс ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2022 лны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
6. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянмодот ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлан, С.Цэвээнролом, Ч.Жамъян нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хөрөнгийн үнэлгээ хийсэн Баянмодот ХХК-ийн ОСЗҮ-22/14 дугаар, Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-422/4791 дугаар үнэлгээний тайлангууд үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг нь огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргаж, барьцааны хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй буюу хамаагүй бага үнэлсэн байна. Иймд дээрх үнэлгээний тайлангуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Ашид Билгүүн ХХК-ийг томилж үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 158,517,364 төгрөгөөр, хөндлөнгийн шинжээчээр Баян Модот ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 177,998,300 төгрөгөөр тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэжээ.
4. Гуравдагч этгээд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... П ХХК нь Петрохаан ХХК-тай 01/19 болон 04/20 тоот барьцааны гэрээ байгуулахдаа Бүбүбегимийн өмчлөлийн Ү-2206000543 дугаарт бүртгэгдсэн Хан-уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 1 байр, 31 тоот хаягт байрлах 46.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг 45 сая төгрөгөөр үнэлж, П.Эрболдын өмчлөлийн Ү-2201006141 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 65 тоот хаягт байрлалтай 48 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 80 сая төгрөгөөр үнэлж тохиролцож байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийсэн Ашид билгүүн ХХК дээрх тохиролцоо зах зээлийн үнэлгээний дагуу зөв хийгдсэнийг давхар баталж байх тул П ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг багаар тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00149 дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Петро хаан ХХК-ийн нэхэмжлэлтэй, П ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 192,314,100 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,104,700 төгрөгийг татгалзаж, үндсэн төлбөр 128,208,409 төгрөг болон алдангиас үлдэх 45,000,000 төгрөг, нийт 173,208,409 төгрөгийг хариуцагч Петромакс ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, хариуцагч уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Пэрлээгийн Эрболдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 хороолол 27 байр 65 тоот хаягт байрлах Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв, 4 өрөө орон сууц, Керей овгийн Бүбүбегимийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат 1 байр 31 тоот хаягт байрлах Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй, 46,88 м.кв, хоёр өрөө орон сууц, мөн түүний өмчлөлийн 0939 УБИ улсын дугаартай 2014/2017 онд үйлдвэрлэгдсэн, Toyota RX350 маркийн суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх 5/
7 Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/0797 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2022/00568 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсоноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22280570 дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх 8/
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох К.Бүбүбегимийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат 1 байр 31 тоот хаягт байрлах Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй, 46,88 м.кв, хоёр өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22280570/150-01 тогтоолоор, П.Эрболдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 хороолол 27 байр 65 тоот хаягт байрлах Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв, 4 өрөө орон сууцыг мөн өдрийн 22280570/150-02 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22280570/150-04, 22280570/150-05 дугаар тогтоолоор тус тус хураан авсан байна.
9. Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар талууд болон өмчлөгчөөс санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/313 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъяаныг, мөн өдрийн 10/312 дугаар тогтоолоор Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг тус тус шинжээчээр томилон, шинжилгээ хийхээс татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна. /хх 73-80/
10. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъяан нь К.Бүбүбегимийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат 1 байр 31 тоот хаягт байрлах Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй, 46,88 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 158,517,364 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг хавсралтын хамт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ.
11. Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь П.Эрболдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 хороолол 27 байр 65 тоот хаягт байрлах Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэ цэнийг 177,998,300 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг хавсралтын хамт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
12. Үнэлгээчин Ч.Жамъяан, С.Цэвээнролом нар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагаарх тооцоололд илүү ач холбогдол өгч, орон сууцны үнэ цэнийг тогтоосон нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй газар, орон сууцтай ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо 2-3 худалдахаар зарлагдаж байгаа орон сууцны үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.
13. Нэхэмжлэгч П ХХК нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Иймд нэхэмжлэгч Н ш ш г г холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч Н ш ш г гхолбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат 1 байр 31 тоот хаягт байрлах Ү-2206000543 дугаарт бүртгэлтэй, 46,88 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 158,517,364 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 1 хороолол 27 байр 65 тоот хаягт байрлах Ү-2201006141 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэ цэнийг 177,998,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ