| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00697/И |
| Дугаар | 131/ШШ2024/00661 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2024/00661
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: ******* ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: ******* ******* овогт *******ын ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 2,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Г.*******, Н.******* нарт 2,300,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Иймд нийт 2,770,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: М.*******ын нэхэмжилсэн 2,770,000 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 2,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.******* нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0206 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Г.Баасандагиныг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 2,770,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.*******, Г.******* нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,270 төгрөгийн тал хувь болох 29,635 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 29,635 төгрөг, хариуцагч Н.*******, Г.******* нараас 29,635 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 2,770,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,270 төгрөгийн тал хувь болох 29,635 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 29,635 төгрөг, хариуцагч Н.*******, Г.******* нараас 29,635 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА