Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02610

 

 

 

 

 

 

 

2024 06 27 181/ШШ2024/02610

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу, * оршин байх, Д ББСБ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух, Б овогт Д.Э /РД:*/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,009,028.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д овогтой Э нь "Д ББСБ" ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ2123532Х тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,499,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл: 1,420,440.36 төгрөг, төлөх ёстой хүү 1,417,747.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,040.58 төгрөг, нотариатын зардал 7,800 төгрөг, нийт 3,009,028.12 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Д овогтой Э нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 889 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Д.Э нь Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,009,028.12 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу бүрэн төлж барагдуулна.

2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 609,028.12 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,009,028.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,009,028.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 609,028.12 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,009,028.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлага болох 3,009,028.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 609,028.12 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Д.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,100 төгрөгөөс 31,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 31,550 төгрөгийг, хариуцагч Д.Э-оос 31,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ