| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03313/И |
| Дугаар | 181/ШШ2024/02661 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02661
2024 07 02 181/ШШ2024/02661
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Астра төв 1144 тоот хаягт байрлах А ХХК /РД:5982987/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э -ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А ХХК нь У.Э 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ0200220228 тоот "Зээлийн гэрээ"-ээр 790,000 төгрөгийг сарын 0 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ0200220228 тоот "Зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдрөөр дуусгавар болгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн тул түүнд холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 184/ШЗ2024/06540 тоот захирамжаар Уранчимэг овогтой Эрдэнэбат (РД:ЙЮ99100519)-г Сонгинохайрхан дүүргийн, 35 дугаар хороо, Орбит 80 гудамж, 326 тоот хаягт оршин суудаггүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь нэхэмжлэгчид зөвхөн нэг хувь байгаа бөгөөд нотариатууд гэрээнд хуулбар үнэн дарж өгөхгүй байгаагаас шалтгаалж эрэн сурвалжлах нэхэмжлэлдээ гэрээний эх хувийг хавсаргаагүй болохыг эрхэм шүүгч харгалзан үзнэ гэдэгт итгэж, найдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Уранчимэг овогтой Эрдэнэбат /РД:ЙЮ99100519/-г шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2024/06540 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүчгийн захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А ХХК нь У.Э -ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э -ын оршин суух хаяг нь тус хороонд байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2024/06540 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүчгийн захирамж, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд А ХХК-ийн хүсэлттэй У.Э -ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн, 35 дугаар хороо, Орбит 80 гудамж, 326 тоотод оршин суух У.Э -ыг эрэн сурвалжилсугай.
2. У.Э -ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. У.Э -ын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал /утас:91008233/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ