| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03181/И |
| Дугаар | 181/ШШ2024/02609 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/02609
2024 06 27 181/ШШ2024/02609
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух, Б овогт Н.О /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух, Б овогт О.Д /РД:*/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний төрсөн охин О.Д, нөхөр Н.Б-н хамт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надаас 2,700,000 төгрөгийг Таньд гэр авч өгнө гэж хэлж, Хаан банкны * тоот дансанд шилжүүлэн авсан боловч 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэр авч өгөөгүй. Би гэрийн мөнгөө авъя гэж удаа, дараа хэлсэн боловч гэрээ авч өгөөгүйгээс гадна намайг дарамталж, үг хэлээр доромжилсон бөгөөд Цагдаа, шүүхэд хандаад ав. Би өгч чадахгүй. гэж хэлсэн тул хариуцагч О.Д-гээс 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие О.Д нь Н.О-гийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу бүрэн төлж барагдуулна.
2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 450,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дээрх хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч О.Д-д холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.О-гийн нэхэмжлэлтэй, О.Д-д холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, О.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ