| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/03899/И |
| Дугаар | 181/ШШ2024/02496 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/02496
2024 06 20 181/ШШ2024/02496
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил, Хаан банк цамхагт байрлах, Х ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаантын 20 дугаар гудамж, 3б тоот хаягт оршин суух, Б овогт Г О /РД:УХ92030836/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, 504-116 тоот хаягт оршин суух, Б овогт Г На /РД:УХ90062531/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,423,593.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б ургийн овогт Г О, Б ургийн овогт Г Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х ХК-ийн Баянгол дүүрэг, Сонсголон тооцооны төвтэй №ЗГ201743200717 тоот Зээлийн гэрээ болон №БГ201743200717 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Уг зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан болно.
Зээлдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,113,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,934 төгрөг, нийт 19,120,295 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнүүдийн Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, Тавдугаар зүйлийн 5.1.5, 5.1.7, 5.1.10, Зургаадугаар зүйлийн 6.1.1, 6.5, Долоодугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөншйн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Г.Отгонхуяг, Г.Наранбаатар нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ201743200717 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,179,897.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 230,696.03 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 13,000 төгрөг, нийт 5,423,593.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... хариуцагч нар нь зээлийн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,423,593.19 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь Г.О, Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,423,593.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,423,593.19 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.О, Г.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,423,593.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Х ХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,727.49 төгрөгийн 50 хувь болох 50,865 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ