Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

улсын яллагч Б.Эрхэмбаяр

хохирогч Л.Эрдэнэтогтох, М.Азжаргал

шүүгдэгч Э.Энхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энхжаргалд холбогдох 1734002110056 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горькийн 17-421 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Үлэмж овгийн Энхтөрийн Энхжаргал /РД:УШ94112369/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Энхжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөн улирал" амралтын газрын ажилчдын байрнаас 119 ширхэг 100-тын юань, бэлнээр 8.768.000 төгрөг, Самсунг Эс-4 маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхгийг хулгайлж, М.Азжаргалд 8.768.000 төгрөг, 11.900 юанийн, Л.Эрдэнэтогтоход 250.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт

 

 

 

 холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад:

 Шүүгдэгч Э.Энхжаргал "2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөн улирал" амралтын газрын ажилчдын байрнаас 119 ширхэг 100-тын юань, бэлнээр 8.768.000 төгрөг, Самсунг Эс-4 маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэгийг хулгайлж, М.Азжаргалд 8.768.000 төгрөг, 11.900 юан, Л.Эрдэнэтогтоход 250.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай

 

 

 

 болох нь:

 Шүүгдэгч Э.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт: " Би 2017 оны 08 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөн улирал" нэртэй амралтын газарт туслах ажилчнаар орж ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой манай захирлууд яваад бидний цалин буусан байсан болохоор оройн 21 цагийн үед эрт ажил тараад караокед орж пиво ууцгаасан. Өдөр Л.Эрдэнэтогтох мөнгө тоолж байсан нь бодогдоод байсан тэгээд 23 цагийн үед караокеноос бүгдээрээ
гарцгаагаад би ажилчдын амралтын өрөөнд ороход Эрдэнэтогтох эгч
охинтойгоо унтаж байсан. Ороод өлгүүрэн дээр юмаа өлгөчхөөд н.Эрдэнэтогтох эгчийн цүнх рүү харсан чинь дотор нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр их хэмжээний мөнгө харагдаж байсан. Тэгээд мөнгийг нь харчихаад хэвтсэн чинь тухайн цүнх дотор байсан мөнгийг нь авчихмаар санагдаад болохгүй болохоор нь н.Эрдэнэтогтох эгч рүү харсан чинь унтаж байсан болохоор цүнхийг нь аваад 00 өрөө рүү ороод бие засчихаад амралтын газраас гараад хулгайлсан цүнхээ аваад нэг дэлгүүртэй газар очоод доошоо зам дагаж явсаар нэг мотоцикльтой хүнтэй таараад, намайг хот оруулаад өгөөч гээд Улаанбаатар хот руу ороод такси бариад Сансар ороход нилээн шөнө болсон байсан. Тэгээд нэг газар ороод ганцаараа архи ууж байгаад хүмүүстэй нийлж уугаад буудалд орж унтсан. Өглөө нь сэрээд цүнхэн дотор хэдэн төгрөг байгааг нь харсан чинь нэлээн их дандаа 20.000 төгрөгөөр, мөн хятад мөнгө бас нэлээн их байсан. Хоёр хуваагдсан байсан. Тэгээд тэр буудлаасаа гарч дэлгүүр орж юм авч, архи ууж хувцсаа сольж, тэр мөнгийг нь замбараагүй үрж хэд хоносон. Цүнхэнд багцаагаар 8000000 монгол мөнгө байх шиг байсан. Утаснууд байсныг мэдээгүй, тэхдээ ихэнх үедээ ирэн иртлээ согтуу байсан болохоор утсыг хаячихсан байхаа.

 

Би ээж, хүү, эмээ, хойд аавтайгаа амьдардаг. Хүү 3 ой 5 сартай, аав нь салсан. Холбоогүй байдаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо 6 сарын дотор төлнө. Хотоос Налайх орох зам дээр миний нэр дээр газар байдаг. Түүний зарах ч юм уу ямар нэгэн байдлаар хохирлоо төлнө. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Азжаргалын:“...н.Эрдэнэтогтох гэдэг хүүхний өрөөнөөс Э.Энхжаргал цүнхтэй мөнгийг нь даавуугаар бүтээгээд авч гарч байгаа бичлэг байсан...Монгол мөнгөөр 8.768.000 төгрөг бэлнээр, Хятад юань 11.900 бэлнээр тус тус алдагдсан, мөн н.Эрдэнэтогтохын “Самсунг Эс-4”, “Ай фонэ 7” маркийн гар утас, цүнх тус тус алдагдсан. 5700 юань  буюу Монгол мөнгөөр 560000 төгрөг буцааж өгсөн.  Өөрөө гэмшиж байгаа гэж уучлалт гуйсан. Хохирлоо төлүүлмээр байна. Адилхан эмэгтэй хүнд хорих ял өгүүлж явуулмааргүй байна. Хохирлоо төлүүлж авмаар байна...." гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Эрдэнэтогтохын: “ 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 53 минутад сэрсэн тэгтэл манай өрөөнд байсан тооцооны мөнгө алга болчихсон байсан. Би Энхжаргалыг хайсан боловч байхгүй байсан. Энхжаргал манай өрөөнөөс мөнгөтэй цүнхийг аваад дээгүүүрээ алчуур тавиад 00-н өрөө ороод 2 минут орчим болоод коридороор явж гэрэл унтраагаад үүдний довжооны орчим алчуураа орхиод цүнхийг авч явсан бичлэг байсан...би өөрийнхөө эд зүйлийг бүртгэж үзтэл цүнх, Самсунг Эс-4 гар утас тус тус алдагдсан байсан...цүнх шинэ 50.000, гар утас хуучин 200.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо төлчихвөл заавал хорих шаардлагагүй” гэх мэдүүлэг,

 

          Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Энхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Л.Эрдэнэтогтохын өрөөнөөс цүнхтэй орлогын мөнгөнүүд мөн гар утаснууд алдагдсан байсан тэгээд камер шүүж үзэхэд манайд ажиллаж байсан Э.Энхжаргал гэдэг эмэгтэй цүнхтэй мөнгө авч гарч байгаа бичлэг байсан.”  гэх мэдүүлэг /хх-н 39-40-р хуудас/

 

  • Хохирогч Л.Эрдэнэтогтохын тооцооны хуулбар / хх 5-25-р хуудас/
  • Төв аймгийн Эрдэнэ сумын үнэлгээний комиссын 2017 оны 09 сарын

06-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээ”

                Гар утас: Samsung galaxy s-4 Маркийн хуучин гар утас хохирогчийн үнэлгээ 200.000 төгрөг, комиссын үнэлгээ 200 000 төгрөг,

                Солонгос улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн үүргэвч: Хохирогчийн үнэлгээ 50 000 төгрөг, комиссын үнэлгээ 50 000 төгрөг /хх 42-р хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-н 49-р хуудас/,

- Төв аймгийн Авто тээврийн газрын 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 305 дугаартай лавлагаа / хх-54-р хуудас/

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 сарын 19-ны өдрийн 1156 дугаартай лавлагаа / хх-56-р хуудас/,

- Нийслэлийн Баянгол дүүргийн 21-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-58 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

       

  Иймд шүүгдэгч Э.Энхжаргалыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      

 Шүүгдэгч Э.Энхжаргал холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дах хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

        

         Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч хорих оногдуулах талаар улсын яллагч дүгнэлт гаргасан боловч хохирогч М.Азжаргал, Л.Эрдэнэтогтох, шүүгдэгчийн нар нь хорих ялаас өөр ял оногдуулах талаар хүсэлт, дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харъяа Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт /байгууллагад/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэсэн болно.

          

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлоо 6 сарын дотроо бүрэн төлж барагдуулахаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.Энхжаргалаас 250000 төгрөг гаргуулан хохирогч Л.Эрдэнэтогтоход,  10587360 төгрөгийг гаргуулан хохирогч М.Азжаргалд тус тус олгох нь зүйтэй байна.

 

         Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Энхжаргалыг хохирогч Л.Эрдэнэтогтоход учирсан 250000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 сарын 1-ний өдрийн дотор, хохирогч М.Азжаргалд учирсан 10587360 төгрөгийн хохирлыг 2018 оны 6 сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоолоо.

 

Шүүгдэгч Э.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Үлэмж овгийн Энхтөрийн Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхжаргалд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхжаргалыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа  өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхжаргалаас  250000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эрдэнэтогтоход, 10587360 төгрөгийг гаргуулан хохирогч М.Азжаргалд тус тус олгосугай.

 

          5.Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхжаргалыг хохирогч Л.Эрдэнэтогтоход учруулсан 250000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 сарын 1-ний өдрийн дотор, хохирогч М.Азжаргалд учруулсан 10587360 төгрөгийн хохирлыг 2018 оны 6 сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Энхжаргал нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч Э.Энхжрагал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Э.Энхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ