| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03117/И |
| Дугаар | 181/ШШ2024/02366 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02366
2024 06 12 181/ШШ2024/02366
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары
Хүсэлт гаргагч: С дҮҮрэг, хаягт хаягт оршин суух А.Б -ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б -ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Б 2024 оны 2 сарын 20-ны өдөр уулзахад Б.Болдбаатар нь Банк бус байгууллагаас сарын 4.5% хүүтэй, 30 сая төгрөгийн зээл авсан ба одоо тэрийг яаралтай хаах байна, надад 31 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацааны эцэст 1,000,000 төгрөгийн хүүг өгье гэж аман байдлаар тохирч, зээлийн гэрээг амаар байгуулсан. Би мөн өдрөө М банкны аппликешнээр 31,000,000 төгрөгийг, сарын 1.1 хувийн хүүтэйгээ зээл авч, Б.Болдбаатарын 8000000518 тоот дансанд шилжүүлж гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн.Б.Болдбаатар нь уг зээл, зээлийн хүүг 3 сарын хугацаанд төлж барагдуулах ба өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байрлах үүрэн холбооны цамхагийн түрээсийн төлбөрөөс хоцроолгүй төлнө гэж тохирсон. Гэвч зээлийн төлбөрийг 3 дугаар сарын 12-ны өдөр болон 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус бүр 1,220,000 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар 29,760,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн өр төлбөрийг төлөөгүй ба, гэрээний хугацаа 2024 оны 5 сарын 20-ны өдөр дуусгавар болж, зээлийг төлөхийг сануулж, тухай бүр утсаар болон сошиал сувгаар холбогдох зээлээ төлөхийг шаардсан боловч зээлийг төлөөгүй хэвээр байна. Хариуцагчийн Улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, 1-р хороолол, 22а байр, 12 тоот ба уг хаягаар уулзахаар очсон боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, шилжүүлгийн баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Б нь Б.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б нь Хур төрийн мэдээлэл солилцооны системийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, 1-р хороолол, 22а байр, 12 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон ба хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд А.Б ын хүсэлттэй Б.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, 1-р хороолол, 22а байр, 12 тоотод оршин суух, Б.Б -ыг эрэн сурвалжилсугай.
2. Б.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Б.Болдбаатарын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгч А.Б ын /утас: 86015269/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ