Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02364

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 181/ШШ2024/02364

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары

Хүсэлт гаргагч: С дүүрэг, тоот хаягт байрлах Г ХХК /РД:.. /-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:.. /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Хүсэлт гаргагч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г ХХК нь 2018 онд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Шаян сити гэх нэртэй 231 айлын 12 давхар 3 блок орон сууцын барилга барьж ашиглалтанд оруулсан. "Зоос дэлгэрэх импекс" ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Шаян сити хотхоны 534-р байрны 72, 77, 82, 100, 117, 122 тоот зээлээр худалдаж авахаар "Г ХХК -тай харилцан тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний 1.2-т "... А тал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 5%-ийг 2018.02.21-ний өдөр, 2018.02.28-ний өдөр мөн 5%-ийн төлбөрийг эхний ээлжинд төлж үлдэгдэл төлбөрийг 90%-ийг төлбөрийг төлнө" гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах болсон. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Шаян сити" хотхоны 534-р байрны 72, 77, 82, 100, 117, 122 тоот нийт 6 байрны төлбөр болох 96.409.750 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн, тус байруудыг хүлээлгэн өгсөн. Мөн гэрээний Хавсралт №1-ийн дагуу төлбөрийг төлж дуусгавар болгохоор тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 419 хоног хугацаанд дахин төлбөр төлөгдөөгүй. "Зоос дэлгэрэх импекс" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ний хавсралт 1-д заасны дагуу 316,677,750 төгрөг төлөгдөөгүй. "Хамтран ажиллах гэрээ"-ний 2.3-т "Хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх" гэж заасан. "Зоос дэлгэрэх импекс" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 244 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 386,346,855 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...." гэж заасан. Иймээс "Хамтран ажиллах гэрээ"-ний алдангид 158,338,875 төгрөгийг гэрээний үүргийн зөрчилд" Зоос дэлгэрэх импекс" ХХК нь төлөх үүрэг үүссэн. "Зоос дэлгэрэх импекс" ХХК, түүний хамаарал бүхий этгээд нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 419 хоногийн хугацаанд оршин сууж байсан. Оршин сууж байх хугацаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Шаян сити хотхоны 534 дүгээр байрны 82 тоот байрыг ашиглаж байх хугацаанд дахин зайлшгүй засварлах шаардлагатай болгосон байсан тул засвар хийсэн. Үүнд: "Г ХХК нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Шаян сити хотхоны 534 дүгээр байрны 82 тоотын Засварын ажлын урьдчилгаанд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр, "Г ХХК -ийн Хаан банкны данснаас Б.Бадамцэцэгийн Хаан банкны 5063106768 дугаартай данс руу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3.890.988 төгрөгийг нийт 6.890.988 төгрөг засварын ажлын хөлсөнд зарцуулсан. "Г ХХК нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Шаян сити хотхоны 534 дүгээр байрны 82 тоотын засварын ажлын материалд хамгаалалтын хаалга 1.000.000 төгрөг, дотор модон хаалга 1.000.000 төгрөг, паркетан шал 1.403.017 төгрөг, хананы обой 1.560.000 төгрөг, шалны плинтус 320.000 төгрөг, хананы плита 600,000 төгрөг, эмульс 50.000 төгрөг, будаг 36.000 төгрөг, радиатор 600.000 төгрөг, ванн 1.500.000 төгрөг, тосгуур 250.000, суултуур 350.000 төгрөг, ванны холигч 150.000 төгрөг, тосгуурын холигч 125.000 төгрөг, замаска 30.000 төгрөг нийт 9.109.017 төгрөгийг барилгын материалд зарцуулсан. Уг хугацаанд энэ этгээдүүд амьдрахдаа ийм хохиролыг учруулсан тул компанид учруулсан хохиролыг арилгаж төлөх нь зүйтэй юм. Зоос дэлгэрэх импекс" ХХК-иас алдангид 158,338,875 төгрөг, засварын ажлын хөлс 6.890.988 төгрөг, барилгын материал 9.109.017 төгрөг нийт 174,338,880 төгрөгийг гаргуулж "Г ХХК -д олгуулах шаардлагатай байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/Ш32024/07751 захирамжаар ".нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодруулсны эцэст харьяалах шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах, эсхүл өөрийн оршин суугаа газрын шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах нь зүйтэй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд "Зоос дэлгэрэх импекс" ХХК-ийн оршин суудаг хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07751 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Г ХХК нь З ХХК -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:.. / нь хаягандаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07751 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Г ХХК -ийн хүсэлттэй З ХХК -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 15-32 тоот хаягт бүртгэлтэй З ХХК /РД:.. /-ийг эрэн сурвалжилсугай.

2. З ХХК -ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. З ХХК -ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал /утас: 95050345/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ