Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж

-улсын яллагч Ю.Батсүх,

-Хохирогч Ч.Намжилмаа,

-Шүүгдэгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Бүжийнэнгийн Батгэрэлд холбогдох эрүүгийн 1734000000078 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 5 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 8-р хороо Хөгжил хотхоны 2-1-604 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт Бүжийнэнгийн Батгэрэл, /РД:АЮ88051313/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2017 оны 9 сарын 06-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Эрчим хүчний байгууллагатай залгаа байрлах буудлын байранд байх төрсөн эгчийн гэрт байхдаа эхнэр Ч.Намжилмааг цохиж хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Үүнд: Шүүгдэгч Б.Батгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний залгаа байдаг буудлын байранд эгчийнхээ гэрт Ч.Намжилмаа бид хоёр хүүхэдтэйгээ ирсэн юм Тэгээд тэнд байж байгаад маргааш орой нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед Ч.Намжилмаа бид хоёр манай найзын гэрт нь очоод хоол хийж идчихэээд 2 шил архи хувааж уусан юм 0,75 гр-ийн 1 шил архи, мөн 0,5 граммийн нэг шил архи 4 лүү хувааж уусан тэгээд эхнэр Ч.Намжилмаа бид хоёр буудлын байранд ирсэн юм гэрт ирээд байж байтал Ч.Намжилмаа утсаараа оролдоод мессеж бичээд Фээсбүүкээр чатлаад байхаар нь би хэнтэй яагаад байгаа юм утсаа өг харья гэсэн чинь утсаа өгөхгүй байсан тэгэхээр нь би утсыг нь булааж аваад утсыг нь үзсэн чинь эхнэр нэг эрэгтэй хүнтэй харилцсан байсан тэгээд Ч.Намжилмаа бид хоёр хэрэлдсэн тэгээд би охиноо аваад гэрээс гарлаа гэхэд Ч.Намжилмаа намайг гаргахгүй гээд миний араас тэвэрч хориглохоор нь би гараа хойшоо савлаад угзарч татаад гэрээс гараад явсан юм тэгээд би охиноо аваад гэрээсээ гараад талбай дээр сууж байгаад гэрлүүгээ ороод ирсэн хоёр Цагдаа ирчихсэн байсан тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон. Би маргааш өдөр нь эрүүлжүүлэхээс гарах үед эхнэр ирж намайг ирэхээр авах үед харсан чинь Ч.Намжилмаагийн уруул нь хавдчихсан байсан би яасан юу болсон юм гэсэн чинь чи гарахдаа тохойгоороо цохичихсон шүү дээ гэж хэлсэн тэгээд Ч.Намжилмааг шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргасан. Одоо Ч.Намжилмаа бид хоёр нэг дор хамтдаа амьдарч байгаа. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй Ч.Намжилмаа бид хоёр хэрүүл маргаан болохоос 3 цагийн өмнө 2 найзтайгаа найзынхаа гэрт нь очиж 4-лээ хоёр шил архи уусан хэрүүл маргаан болох үед бол архи бараг гарчихсан шахуу ухаан санаа болж   байгаа   үйл   явдалыг   ойлгох   чадвартай байсан. Ч.Намжилмаа   бас нь   архинаас уусан ч гэсэн согтсон нь гайгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

  Хохирогч Ч.Намжилмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний залгаа байдаг буудлын байранд эгчийнхээ гэрт Б.Батгэрэл бид хоёр хүүхэдтэйгээ ирсэн юм Тэгээд тэнд байж байгаад маргааш орой бид хоёр Б.Батгэрэлийн найзын гэрт нь очоод хоол хийж идчихэээд 2 шил архи хувааж уусан юм 0,75 гр-ийн 1 шил архи, мөн .0,5 гр-ийн нэг шил архи 4 лүү хувааж уусан. Тэгээд Б.Батгэрэл бид хоёр гэртээ ирээд ороо засаад байж байтал чи дандаа н.Гантугатай чатлаж байдаг гээд нөхөр уурласан. Намайг Б.Батгэрэл зоддоггүй, Б.Батгэрэл тэр өдөр хүүхэд авч явах гэхээр нь би уурлаад хүүхэд аваад ир гэж нөхрийнхөө хойноос хэлтэл “яах гээд байгаа юм” гээд гараараа цохих шиг болсон. Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй Б.Батгэрэл хоёр хамтдаа амьдарч байгаа ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

 Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

- Ч.Намжилмаагийн биед дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун бугалга, зүүн эгэмэнд цус хуралт, зүүн эгэмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 12-13 хуудас/,

        - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-н 1-р хуудас/,

         - Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 1247 дугаартай лавлагаа / хх-24-р хуудас/ зэрэг болно.

 

  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:.

Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2017 оны 9 сарын 06-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Эрчим хүчний байгууллагатай залгаа байрлах буудлын байранд байх төрсөн эгчийн гэрт байхдаа эхнэр Ч.Намжилмаагийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай  болох нь:

Шүүгдэгч Б.Батгэрэлийн “Ч.Намжилмаатай маргалдаад гэрээс гарах гэтэл Ч.Намжилмаа намайг гаргахгүй гээд миний араас тэвэрч хориглохоор нь би гараа хойшоо савлаад угзарч татсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Хохирогч Ч.Намжилмаагийн “Бид маргалдаад Б.Батгэрэл хүүхдээ аваад гарах гэхээр нь би хүүхдээ авах гээд зууралдтал Б.Батгэрэлийн гарын тохой миний уруул руу цохигдсон. Өөрөөр айхтар зодоон болоогүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

Шүүх шинжилгээний албаны “Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 12-13 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Батгэрэлийн үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Намжилмаа нь шүүгдэгч Б.Батгэрэлээс төлбөр нэхэмжлээгүй, “бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Б.Батгэрэл нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Б.Батгэрэлийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй  байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Батгэрэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 Шүүгдэгч Б.Батгэрэлийн торгох ялыг 2018 оны 6 сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хянан шийдвэрлэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Баатад овогт Бүжийнэнгийн Батгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлийг 452 /дөрвөн зуун тавин хоёр /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 452 000 /дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Батгэрэлийн торгох ялыг  2018 оны 6 сарын 1-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Батгэрэл нь торгох ялыг энэ тогтоолын 3-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг  тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батгэрэлд хувийн батлагаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүхийн шийтгэх  тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ