Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02367

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 22 181/ШШ2024/02367

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары

Хүсэлт гаргагч: С дүүрэг, цогцолборт байрлах Т ХХК -ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Хүсэлт гаргагч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "Сайн Интернэшнл" ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Н.Б нь "Huawei nova11" загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй "Зээлийн гэрээ" байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдөр "Барьцааны гэрээ" байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт "Зээлийн төлбөрийг "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх" гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт "Зээлийн жилийн хүү: 42%", 3.1.4 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа: 12 сар", 3.1.5 дахь хэсэгт "Нэмэгдүүлсэн хүү: Төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20/хорин/ хувь байна" гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16- ны өдөр хүртэл 94 хоногт үндсэн зээл 2,614,929 төгрөг, зээлийн хүү 308,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,022 төгрөг нийт 2,953,682 төгрөгийг төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон "Сайн Интернэшнл" ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу "Сайн интернэшнл" ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2,614,929 төгрөг, зээлийн хүү 308,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,022 төгрөг нийт 2,953,682 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Гэтэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 184/Ш32024/07172 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга би хариуцагч Н.Болор- Эрдэнэ /РД: ЧГ86082806/ /Сонгинохайрхан дүүрэг, 26 хороо, мандал овоо 33 гудамж 1 тоот/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, бараа хүлээлгэн өгсөн акт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/07172 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Т ХХК нь Н.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б нь хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/07172 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Т ХХК -ийн хүсэлттэй Н.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 26 хороо, мандал овоо 33 гудамж 1 тоотод оршин суух, Н.Б -г эрэн сурвалжилсугай.

2. Н.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Тера анлимитед ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Н.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга /утас: 80067086/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ