Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02360

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 181/ШШ2024/02360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ТБ-ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд А ХХК -ийн нэхэмжлэлтэй Ц.Э эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч этгээд болох Т.Мөнхсүлд нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А ХХК камер, компьютер болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 09-р хороо, "Компьютер малл" оффис төвийн 13-р давхарт 1303 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Ц.Э өөрийн 90909102 дугаараас захиалга өгч 2022 оны 05 сарын 06-ны өдөр "Ай ти кэйр "ХХК-ийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 09-р хороо, "Компьютер малл" оффис төвийн 13-р давхарын оффисоос 3,900,000 төгрөгийн барааг захиалгаар авсан. Ц.Э барааны үнийг төлөлгүй удаж явсаар 1,360,000 төгрөгийн үлдэгдлийг А ХХК -нд төлөлгүй хохироож байгаа бөгөөд тухайн барааны үнийг удаахгүй төлнө" гэдэг. Ц.Э барааг хуурч залилан мэхлэж авсан асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан бөгөөд СБД-ийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 160 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Ц.Э оршин суугаа хаягийн талаар тодорхой мэдээлэл А ХХК -нд байхгүйн улмаас иргэний журмаар шүүхэд хандах боломжгүй байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Э эрэн сурвалжлуулах/эрэн сурвалжлуулахад ач холбогдолтой Ц.Э холбогдож байсан утасны дугаар 90909102/-аар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч А ХХК -ийн хүсэлттэй Ц.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Э ын 90909102 дугаарын утас руу залгахад Би Ц.Э мөн байна. Миний оршин суух хаяг Увс аймагт шүү дээ яагаад намайг эрэн сурвалжлуулах гээд байгааг би ойлгохгүй байна. Би зугтаж, оргон зайлсан зүйл байхгүй шүү дээ гэсэн утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул Ц.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э эрэн сурвалжилах тухай А ХХК -ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахт хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ