Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2024/00290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: .....тоотод оршин суух ..........ы нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г........, нэхэмжлэгч Н.........., гэрч Я......., ...... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Н......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. 1988 онд 10-р ангиа төгсөөд 1988 оны 08.01-ний өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......сумын ........ нэгдлийн .......... малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний дээрх ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........р бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Завхан аймгийн .........даргын 1988 оны 08-р сарын 01-ний өдрийн 59 тоот тушаал, Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 03-р сарын 14-ний өдрийн .......... тоот лавлагаа, ..........ийн хэлтсээс гаргуулсан ХААТР маягтанд түүнийг Алдар нэгдэлд хоньчин гэж бичигдсэн болон, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний мал маллаж байсан жилүүдийг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Тэрээр Завхан аймгийн ........ даргын 1988 оны 08-р сарын 01-ний өдрийн 59 тоот 10-р анги төгсөж ирсэн хүмүүсийг ажилд хуваарьлах тухай тушаалаар 1-р бригадад хоньчноор томилогдож байсан, Завхан аймгийн ........ тасгийн 2022 оны 03-р сарын 14-ний өдрийн А/...... тоот лавлагаагаар түүний 1989 онд мал маллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт гарсан байна.

Иймд түүнийг 1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ....... бригадад мал маллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.....ыг

1988 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........ бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ