| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00253/И |
| Дугаар | 140/ШШ2024/00291 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2024/00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... багт оршин суух........... нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г........, гэрч Ц......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Д........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1968 онд төрсөн. Би 1983 онд .........сумын 8 жилийн сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч............... бригадад ээж ..........хамт мал маллаж байгаад 1987-1989 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн бригаддаа үргэлжлүүлэн 1994 оныг дуустал мал малласан.
Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас лавлагаа хүсэхэд зарим онууд ээжийн нэрээр, зарим онууд лавлагаа гарах боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд намайг 1983 оны 06-р сарын 10-ны өдрөөс 1987 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10-р сарын 16-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 23-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............ бригадад мал маллаж байснаар, 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1994 оны 05-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн .........ХК-нд мал маллаж байснаар тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1983 оны 06-р сарын 10-ны өдрөөс 1987 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10-р сарын 16-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 23-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ................ бригадад мал маллаж байснаар, 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1994 оны 05-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн .............ХК-нд мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.
Завхан аймгийн ........... тасгийн 2024 оны 01-р сарын 03-ний өдрийн ........... тоот лавлагаа, 2 ширхэг фото зураг, .......... хэлтсээс гаргуулсан ХААТР маягтад түүнийг малчин гэж бичсэн байгаа, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр түүний мал маллаж байсан жилүүдийг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн .. тасгийн 2024 оны 01-р сарын 03-ний өдрийн ...... тоот лавлагаагаар түүний 1983, 1984 онуудын цалингийн тодорхойлолт гарсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүнийг мал маллаж байснаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ...........ийг
1983 оны 06-р сарын 10-ны өдрөөс 1987 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10-р сарын 16-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 23-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ...........бригадад мал маллаж байснаар, 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1994 оны 05-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ........ХК-нд мал маллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ