Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

-улсын яллагч Б.Ганбулган,

 -Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурханч овогт Доржпүрэвийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1734000900041 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын 2 дугаар баг, Талын хайрхан 4-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Урьд 1996 онд 06 дугаар сарын 24-ний өдрийн Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2001 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, урьд 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 4 хоногийн ялыг нэмж, нийт 1 жил 4 сар 4 хоногийг хорих ялаар шийтгүүлсэн, 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурханч овогт Доржпүрэвийн Мөнх-Эрдэнэ, /регистрийн дугаар:НЩ80120597/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Мөнх-эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн нутагт хүүхдийн унадаг дугуйг шидэж, насанд хүрээгүй Б.Нандинсайханы толгойн тус газар онож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, улмаар иргэн Г.Батсайханы зүүн өвдөгний булчин хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Үүнд:

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: "Би 2017 оны 07-р  сарын 14-ны өдөр н.Ганбаа, н.Амараа нарын хамт Төв аймгийн Цээл сумын Тээл гэх газар Содоо гэх айлд өдөр 13 цагийн орчим очиход хөх өнгийн Х.портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн байсан ба би очоод байж байгаад гэрийн гадаа гараад авч очсон байсан 0.5 грамын “Ерөөл” нэртэй архиа задлаад тэр Х.портер маркийн зүс таних хүнийг дуудаад хамт сууж архи уу гэхэд тэр Х.портер машины жолооч Батсайхан гэх хүн ирэхгүй яах гээд байгаа юм муу сайн шоронгийн хулгайч нар гэх мэт юм яриад байхаар нь миний уур хүрээд чи муу юу гээд байгаа юм гээд гэрийн гадаа байсан нялх хүүхдийн түрдэг тэрэгний салж унасан байсан жижиг давхар дугуй аваад Батсайханруу шидсэн чинь Батсайханыг онолгүй цаана нь хүүхэд тэврээд зогсож байсан харааны нүдний шилтэй би танихгүй Нандинсайхан гэсэн охины нүүрэнд цохиж оноод баруун нүдний хажуугаас нь цус гараад уйлаад байсан Батсайхан 73-14 ТӨВ улсын дугаартай, хөх өнгийн Х.портер маркийн тээврийн хэрэгсэлдээ ороод суусан би машиных нь хажууд зогсож байсан тэгээд уурандаа машины хажууд нь байсан модыг аваад машиных нь урд салхины шилрүү 2 удаа цохиж авахад урд салхины шил нь хагараад бутарсан тэгээд тэд нар яваад өгсөн би үлдсэн юм..., "...Би Нандинсайхан гэж охины эмчилгээнд 200.000 төгрөг, Батсайхан гэж хүнд 100.000 төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Нандинсайхан мөрдөн байцаалтад өгсөн:  "...Тухайн үед зуны амралт болоод Цээл суманд хүргэн ах Г.Батсайханы гэрт очсон хэрэг болохын урьд өдөр Цээл сумын Тээлийн рашаан гэх газар Содоо гэх айлд хонож маргааш өдөр нь явах гэж байхад цагаан машинтай танихгүй хүмүүс ирээд нэг хүн нь Батсайхан ахыг архи уу гэсэн харин Батсайхан ах уухгүй гэсэн Мөнхгэрэл эгч Батсайхан ахыг салгаад портер машин дээр ирсэн би жоохон хүүхэд тэврээд Батсайхан ахын портер машины дэргэд зогсож байхад Батсайхан ахыг барьж аваад шилбэрүү нь өшиглөөд байсан өндөр шар ах Батсайхан ахын араас нь харааж үг хэлээр доромжилж байснаа Мөнхгэрэл эгчийн араас нь цэнхэр рамтай хүүхдийн унадаг дугуйны урд дугуй аваад шидэхэд нь Мөнхгэрэл эгчийн толгой дээгүүр нь даваад миний нүүрэн хэсэгт цохиж нүдний шил хагарч хагарсан шил нь баруун нүдний доод зовхи хэсэгт зоогдсон цус гарсан Мөнхгэрэл эгч хүүхдийн нүд сохолчихлоо гээд гээд орилсон чинь юм шидсэн ах надруу ирээд харснаа зүгээр л байна гээд гараараа намайг мангасдаж түлхсэн нүүрээ угаагаад шууд сумын төвийн эмнэлэг явсан ба нүүрээ угаахад хоёр шилний хагархай гарсан эмнэлэг дээр нэг шилний хагархай зүсэгдсэн хэсгээс гарсан юм..., "...Миний баруун нүдний зовхины баруун доод хэсэг шил хагарснаас үүдэн дотор талдаа нэг гадна талд нь гурван оёдол тавиулсан одоо нүдээ хөдөлгөхөд хатгуулж өвдөнө мөн толгой хааяа өвдөж байна..., "...Мөнх-Эрдэнэ гэх хүнээс эмчилгээний зардлаас 200.000 төгрөг л өгсөн..., "...Би зүгээр байж байгаад нүүрэндээ унадаг дугуйны дугуйгаар цохиулж гэмтсэндээ гомдолтой байна эмчилгээний зардал бусад зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/.

Хохирогч Г.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би гэр бүлийн хүмүүсийн хамт Төв аймаг Цээл сумын 5-р багийн Тээлийн Рашааны дэргэд Содоо гэдэг айлд хоноод буцах гэж байхад гэрийн гадаа нь цагаан машинтай дөрвөн залуу ирсэн тэр дунд таних хүмүүс нь ГанбааАмараа Мөнх-Эрдэнэ нар байсан 0,5 л хэмжээтэй ерөөл архи Ганбаа нь гаргаж ирээд намайг дуудсан очиход Д.Мөнх-Эрдэнэ миний өөдөөс шалтгаангүйгээр салаавч гарган зайл гээд элдэв үгээр доромжлоход манай эхнэр Т.Мөнхгэрэл араас ирээд Мөнх-Эрдэнийг чи яагаад хүн зүгээр байхад доромжилж байдаг юм гээд намайг машиндаа суу явъя гэсэн би машиндаа суусан тэгтэл Мөнх- Эрдэнэ гэрийн гадаа байсан хүүхдийн унадаг дугуйны дугуй аваад шидэхэд манай эхнэр гараараа хаасан машины дэргэд нялх хүүхэд тэврээд зогсож байсан Б.Нандинсайханы толгойд тэр дугуй нь онож нүдний шил хагаран баруун нүдний хажуу талаас цус гарсан хүүхдийн нүд сохолчихлоо гэтэл толгойгоор нь тэврээд зүгээр л байна гээд мангасдаадцашааявснаа банз авчраад машины урд салхины шил хагалсан би болиоч гээд очтол намайг цохиж байснаа банзаа хаяад миний зүүн хөлийн эрээн булчин хэсэгрүү өшиглөж танхайрсан эхнэр хурдан явъя гээд сумын эмнэлэг орсон..., "...Биеийн зүүн хөлийн эрээн булчин хэсэгт хөхөрч хавдсан одоо гайгүй болсон. Биеийн байдал зүгээр байна..., "...надад ямар нэгэн гомдол санал байхгүй эм тариа авсан мөн нааш цаашаа явсан зардал гээд 200,000 мянган төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч О.Цэцэгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Цээл сумын Хүйлэй Хаан 5-р багийн Содномдаржаагын гэрийн гадаа байхад Д.Мөнх-Эрдэнэ машинтай хүмүүстэй ирээд согтуу бууж ирээд тэнд байсан хүмүүсийг янхан банзал авгай нар гэх мэтээр элдэв муу үгээр доромжлоод байсан тэгснээ Батсайханыг заамдаж аваад том том дуугараад гараас зуураад тавихгүй байсан эхнэр Т.Мөнхгэрэл очиж салгаж аваад явсан чинь хүүхдийн дугуйны аваад Мөнхгэрэл, Батсайхан нарын араас шидсэн тэгтэл дугуй нь тэдгээр хүмүүсийн толгой дээгүүр нь даваад Портерийн хажууд хүүхэд тэврээд зогсож Б.Нандинсайханы толгой, нүүрэн хэсэгт нь онож нүдний шил хагаран нүдний хажуу талаас цус гарсан. Д.Мөнх-Эрдэнийг чи яаж байгаа юм хүүхдийн нүд сохолчихлоо гэсэн чинь цаанаас банз авчраад Т.Мөнхгэрэлийн унаж явсан ХюндайПортермаркийн тээврийн 73-14 төв улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд шилийг гурван удаа цохиж хагалсан. Машины цонх хагалчхаад Г.Батсайханыг дахин заамдаж аван зүүн хөлрүү өшиглөж та нарыг алан шүү муу пизда нар минь гээд орилж цуг явсан хүмүүс салгаад бид хэд бушуухан машиндаа сууж аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/.

 

Гэрч Т.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Д.Мөнх-Эрдэнэ Батсайханы гарыг мушгиад сонин зан гаргаад байхаар очтол аваад авах гэтэл намайг янхан банзал гичий авгай гэх мэтийн элдэв үгээр хэлсэн Батсайханыг явуулчхаад араас явж байхад хойноос хүн гүйх шиг болохоор нь эргээд хартал хүүхдийн дугуй урьд жижиг дугуй шүүрч аваад надруу шидсэн би гараараа хальт хаагаад миний дээгүүр дугуй нь давж машины наана зогсож байсан Б.Нандинсайханы нүүрэн хэсэгт нь цохисон Нандинсайханы нүдний шил хагарч баруун нүднээс цус гарахаар нь хүүхдийн нүд сохолчихлоо гээд Д.Мөнх-Эрдэнэ рүү хэлэхэд очиж үзсэнээ зүгээр л байна гээд мангасдаад цааш түлхсэн. Тэгсэнээ гэрийн мод барьж ирснээ манай машины урьд салхины шилийг гурван удаа цохиж хагалсан. Батсайхан болооч гэхэд банзаар цохих гэж байсан газар заамдаж аван зүүн хөлрүү нь өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/.

 

Гэрч Б.Содномдаржаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тухайн өдрийн урьд орой нь сумын төвөөс Батсайхан, эхнэр Т.Мөнхгэрэл, О.Цэцэгээ О.Амарсайхан нар хүүхдүүдтэйгээ ирж рашаанд суусан маргааш өдөр нь буцах гэж байхад гэрийн гадаа Д.Мөнх-Эрдэнэ н.Ганбаа, Д.Амарбаян нар машинтай ирэн надаас шөлний өгчих гэсэн би надад өгөх хонь алга байна хүний мал маллаж байгаа гэсэн тэгтэл Мөнх-Эрдэнэ Батсайханыг дуудаад чи хаанахын ямар пиздаа бэ гээд доромжлоодгарнаас зуурсан эхнэр Т.Мөнхгэрэл нь ирээд Мөнх-Эрдэнийг чи яагаад мөрөөрөө яваа хүнийг элдэв янзаар доромжилдог юм бэ гээд нөхрөө аваад явсан тэгтэл гэрийн гадаа эвдсэрсэн байсан хүүхдийн унадаг дугуйны урд дугуйг Батсайханы араас шидсэн тэгтэл машины наан зогсож байсан нүдний Нандиа гэх хүүхдийн толгой хэсэг оноод нүдний шил хагарч цус шанаа хэсгээс нь гарсан. Т.Мөнхгэрэл хүүхдийн нүд сохолчихлоо гэхэд Мөнх-Эрдэнэ ирж үзсэн зүгээр л байна юу нь сүртэй юм гээд түлхээд цаашаа явж банз авчран унаж явсан портермаркийн машины урд цохиж хагалан танхайрсан. Батсайхан, Мөнхгэрэл нар хүүхдээ аваад сумын төв явсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/.

 

Гэрч К.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тухайн өдрийн урьд орой нь сумын төвөөс Батсайхан, эхнэр Т.Мөнхгэрэл, О.Цэцэгээ О.Амарсайхан нар хүүхдүүдтэйгээ ирж рашаанд суусан маргааш өдөр нь буцах гэж байхад гэрийн гадаа Д.Мөнх-Эрдэнэ н.Ганбаа, Д.Амарбаян нар машинтай ирэн манай нөхрөөс хонь гуйсан тэгэхэд нь өгөхгүй гэсэн тэгтэл Мөнх-Эрдэнэ Батсайханыг дуудаад чи хаанахын ямар пиздаа бэ гээд хэл амаар доромжлоодгараас зуурсан эхнэр Т.Мөнхгэрэл нь ирээд Мөнх-Эрдэнийг чи яагаад мөрөөрөө яваа хүнийг элдэв янзаар доромжилдог юм бэ гээд нөхрөө аваад явсан тэгтэл гэрийн гадаа эвдэрсэн байсан хүүхдийн унадаг дугуйны урд дугуйг шидсэн тэгтэл машины наан зогсож байсан нүдний Нандиа гэх хүүхдийн толгой хэсэг оноод нүдний шил хагарч цус шанаа хэсгээс нь гарсан. Т.Мөнхгэрэл хүүхдийн нүд сохолчихлоо гэхэд Мөнх-Эрдэнэ ирж үзсэн зүгээр л байна юу нь сүртэй юм гээд нүүрлүү нь түлхэн мангасдан цаашаа явж банз авчран унаж явсан портермаркийн машины урд шилийг цохиж хагалан танхайрсан. Батсайхан, Мөнхгэрэл нар хүүхдээ аваад сумын төв явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/.

 

               Яллагдагч Д.Мөнх-Эрдэний гэмт үйлдлийн улмаас Насанд хүрээгүй
хохирогч Б.Нандинсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг
нотолсон Шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 395 дугаартай
дүгнэлтэд:

  • Б.Нандинсайханы биед баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун

зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун нүдний гадна хэсэг, дээд зовхинд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  • Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

нөлөөлөхгүй. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/.

 

               Яллагдагч Д.Мөнх-Эрдэний гэмт үйлдлийн улмаас хохирогч
Г.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг нотолсон Шүүх
эмнэлгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 396 дугаартай дүгнэлтэд:

  • Г.Батсайханы биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал

гэмтэл тогтоогдлоо.

  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхийг

үгүйсгэхгүй, туайн гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой.

  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд /хх-ийн 43-

44 дүгээр хуудас/.

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмлэглэл /хх-н 7-р хуудас/
  • Эд мөрийн баримтаар цэнхэр рамтай, гялгар обудтай, хоёр талдаа

нийлдэг хар өнгийн дөрөөтэй хүүхдийн унадаг дугуйны урд талын 1 ширхэг дугуйг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/.

  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р дүгээр хуудас/,
  • Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 сарын 05-ны

өдрийн 111 дугаартай лавлагаа /хх-ийн 55-р дугаар хуудас/,

  • хохирогчийн зардлын баримтууд  /хх-ийн 59-

60-р дугаар хуудас/,

               “Ашид билгүүн” ХХК-н автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-68-р дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн нутагт хүүхдийн унадаг дугуйг шидэж, насанд хүрээгүй Б.Нандинсайханы толгойн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, улмаар иргэн Г.Батсайханы зүүн өвдөгний булчин хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн “.. Л.Батсайхантай маргалдаад гэрийн гадаа байсан нялх хүүхдийн түрдэг тэрэгний салж унасан байсан жижиг давхар дугуй аваад Батсайханруу шидсэн чинь Батсайханыг онолгүй цаана нь хүүхэд тэврээд зогсож байсан харааны нүдний шилтэй би танихгүй Нандинсайхан гэсэн охины нүүрэнд цохиж оноод баруун нүдний хажуугаас нь цус гарсан. Батсайхан 73-14 ТӨВ улсын дугаартай, хөх өнгийн Х.портер маркийн тээврийн хэрэгсэлдээ ороод суусан би машиных нь хажууд зогсож байсан тэгээд уурандаа машины хажууд нь байсан модыг аваад машиных нь урд салхины шилрүү 2 удаа цохиж авахад урд салхины шил нь хагараад бутарсан тэгээд тэд нар яваад өгсөн би үлдсэн ..” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Нандинсайханы  “...  Би жоохон хүүхэд тэврээд Батсайхан ахын портер машины дэргэд зогсож байхад Л.Батсайхан ахыг барьж аваад шилбэрүү нь өшиглөөд байсан өндөр шар ах Л.Батсайхан ахын араас нь харааж үг хэлээр доромжилж байснаа н.Мөнхгэрэл эгчийн араас нь цэнхэр рамтай хүүхдийн унадаг дугуйны урд дугуй аваад шидэхэд нь н.Мөнхгэрэл эгчийн толгой дээгүүр нь даваад миний нүүрэн хэсэгт цохиж нүдний шил хагарч хагарсан ...” гэх мэдүүлэг,

               Шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн гаргасан 395, 396  дугаартай дүгнэлтүүд, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнийн үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мөнх-эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

 

Шүүх Д.Мөнх-эрдэний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаас дээшгүй цагаар нийт таван зуун цагаар тогтоолоо.

Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр рамтай, гялгар обудтай, хоёр талдаа нийлдэг хар өнгийн дөрөөтэй хүүхдийн унадаг дугуйны урд талын 1 ширхэг дугуйг устгах нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Бурханч овогт Доржпүрэвийн Мөнх-Эрдэнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 500 цаг нийтэд тустай ажлыг цалин хөлсгүйгээр хийлгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-оос доошгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Д.Мөнх-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цэнхэр рамтай, гялгар обудтай, хоёр талдаа нийлдэг хар өнгийн дөрөөтэй хүүхдийн унадаг дугуйны урд талын 1 ширхэг дугуйг устгахыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ