Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 158/ШШ2024/0006

 

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,   

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд Н., Л.,

Гуравдагч этгээд Л.ын өмгөөлөгч М.******* нарын хоорондын “******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* цахимаар, хариуцагч ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга Н.*******, гуравдагч этгээд Л., түүний өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Д.******* нь ******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
  2. ******* аймгийн *******-******* сумын газрын даамал нь тус сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн *******--******* сумын 5 дугаар баг Дэнжийн 4 дүгээр гудамжинд байршилтай, нэгж талбарын 6311001048 дугаар бүхий 70м2 газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 000458925 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Д.*******т олгожээ.
  3. Харин мөн сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар иргэн Нямсүрэнгийн т тус сумын 5 дугаар баг Дэнжийн 4 дүгээр гудамж 402 тоотод байршилтай 837 мкв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  4. Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжаар өөрт эзэмшүүлсэн газрыг Н.т давхцуулан өмчлүүлсэн гэж маргав.
  5. Тэрээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “..........” гэжээ.
    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн *******д олгосон энэ 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлсэн захирамж нь ...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр ...зүйлийн 19.1 дэх заалт газар өмчлөн авах иргэн дараах эрхтэй. 19 дүгээр зүйлийн 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэн нь энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэнд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сумын Засаг даргад хүсэлт гаргаж үнэгүй өмчилж авна гэсэн заалтыг зөрчсөн. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбарууд иргэний шүүхэд гаргасан нотлох баримтуудаас харахад тухайн газар дээр 2002 оноос эхлүүлээд иргэн *******ын эхнэр Туяа газар эзэмшиж байсан гэдгийг гуравдагч этгээд Ууган газар худалдаж авахдаа мэдэж байсан байдаг. Орон сууц байшингаа нүүлгээрэй гэж яриад байдаг. Энэ бол иргэд хоорондын буруутай үйлдэл биш. Засаг дарга Монгол Улсад үйлчилж байгаа хуулийг мэдэх үүргээ биелүүлэлгүйгээр хүний эзэмшил ашиглалтад байгаа газар олгочихсон байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, удаа дараагийн хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар зэргээр нотлогдож байна. *******т 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар нэгж талбарын 6311001048 дугаарын газар нь иргэн Нямсүрэнгийн т олгогдохоос газраас *******т өмнө олгож байсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан материалаас тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гаргасан тайлбарт санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр хариуцагч тайлбар гаргахдаа *******ын өгсөн газар хугацаа нь дууссан. Хугацаа дууссан учраас нэхэмжлээд байх шаардлагагүй гэж ярьж байгаа нь төрийн албанд ажиллаад нэлээн хэдэн жил болсон хүмүүс ингэж ойлгоод яриад байхаар зэрэг гуравдагч этгээдээр орж байгаа Ууганы хувьд ямар ч буруу байхгүй байна. Засаг дарга нь буруу ойлгоод байдаг... Захиргааны шинэ ерөнхий хуулиар захиргааны илт хууль бус актын талаар гарсан цагаас эхлээд хэдийд ч гомдол гаргаж болохоор хуульчилсан тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх өнөөдөр шүүх дээр хамгаалагдах бололцоо нөхцөлтэй болоод байгаа юм. *******-******* сумын Засаг даргын Тамгын газар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхдээ хэргийг деспозитив зарчим зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд ярина. Захирамжийг хүчингүй болгосон акт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн гэр бүлийн байдал нь Монгол Улсын Улсын бүртгэлд бүртгэгдсэнээрээ 40-50 жил Цэрэндоржийн Туяа, *******гийн ******* 2 одоо хүртэл гэр бүл хэвээрээ байгаа. Тэгээд энэ талаарх хавтаст хэрэгт авагдсан. 1 сум орон нутагт байгаа, бүгдээрээ мэдэж байгаа, энэ хүмүүс энэ газрыг ******* эзэмшиж байсныг мэдэж байгаа. Гуравдагч этгээд Ууган... Та байшингаа нүүлгээрэй гээд хэлсэн байна. Байшин барьсан нь ашиглаж байсныг харуулж байна. Газрын гэрчилгээ нь эзэмшиж байсныг харуулж байна. Энэ эзэмших, ашиглалт нь юу гэж байна гэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөнийг харуулж байна. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт мөн болохыг тогтоож байна...гэв.
  6. Хариуцагч ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга /Н.*******/ шүүхэд ирүүсэн тайлбартаа: “...Сумын архивын нэгжид хадгалагдаж байгаа баримтуудаас дээрх баримтуудыг тодруулах шаардлагаар үзсэн боловч 2014 оноос өмнөх байнга хадгалах архивын нэгж баримтуудыг ******* аймгийн Төрийн архивт хүргүүлсэн тул 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийн баримт болон 2005 оны 34 дүгээр сумын Засаг даргын захирамжуудыг нотлох баримтаар авах боломжгүй байна. Иймд ******* аймгийн Төрийн архиваас дээрх баримтуудыг гаргуулан авах боломжтой байна. Нэхэмжлэлд дурьдагдсан 2003.04.21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 6311001048 дугаар бүхий газрын хувийн хэргийн материал мөн манай суманд байхгүй байна. Учир нь тус сумын газрын даамлаар ажиллаж байсан төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн тул газрын хувийн хэргүүдийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Отгонжаргалд хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгч Дэндэв овогтой *******гийн *******ын газар эзэмших эрх 2018 онд дууссан бөгөөд Газрын тухай хуулийн дагуу сунгуулах эрх иргэнд байдаг. Тиймээс сумын Архивт хадгалагдаж байгаа 2018 оны сумын Засаг даргын захирамжийн баримтуудаас нягтлан үзэхэд гэрээ сунгаж, эзэмшигчээр томилсон сумын Засаг даргын захирамж байхгүй байгаа бөгөөд Дэндэв овогтой *******гийн *******ын эзэмшсэн 6311001048 дугаар бүхий нэгж талбарын эзэмшил сунгагдаагүй буюу гэрээний хугацаа дуусгавар болсон байна” гэжээ.
    1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаж байгаа асуудлыг 2 янзаар ойлгоод байгаа. *******, Алтантуяа хоёрт олгогдсон өмчлөлийн газар, нөгөөдөх нь кадастрын зураг дээр хийгдсэн эзэмшлийн газрын асуудал. *******ын өмчилж авсан газрын хувьд асуудалгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бол тухайн дэлгүүрийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж байсан газрын тухай маргаж байгаа юм. Эзэмшлийн газрыг гэдэг иргэн өмчилж авсан. Үүнээс салгаж өгөөч ээ гэсэн нэхэмжлэл гэж ойлгож байгаа. Энэ талаар шүүгчийн захирамж, ******* аймгийн архив, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудад бид нар хүсэлт явуулсан байгаа. Эдгээр газраас нотлох баримт ирсэн байна. Алтантуяа гэдэг хүний хувьд 2001 онд эзэмшлийн гэрчилгээ авсан байгаа. Эзэмшлийн гэрчилгээ авахдаа ямар баримт бүрдүүлэн авсан бэ гэхээр Аймгийн архивын лавлагааг авахад сумын Засаг даргын захирамж гараагүй байна гэсэн ийм тайлбар ирсэн. *******ын өмчлөлийн газрын талаар тайлбар мэдээлэл авсан. 2001 онд авсан гэрчилгээгээр 15 жилийн хугацаагаар олгоё гээд өгсөн байна. 15 жилийн дараа өөрөө хүсвэл сунгах баримтаа өгнө. Хүсэхгүй бол баримтаа өгөхгүй. 2016 оны ирсэн өргөдлийг харахад сунгуулах хүсэлтээ өгөөгүй байсан. 2007 онд Улсын бүртгэлийн байцаагч хяналт хийсэн байгаа. Хяналтын актан дээр захирамжгүйгээр эзэмшлийн гэрчилгээ олгогдсон гэх үндэслэл үүссэн байна. Захирамжгүйгээр эзэмшлийн гэрчилгээ олгогдсон бол тухайн эзэмшлийн гэрчилгээ хууль бус хүчин төгөлдөр биш. *******ын эзэмшлийн гэрчилгээ өнөөдрийн байдлаар эрх зүйн актгүй. 2014 онд өмчлөлийн газраа салгуулсан захирамж байгаа. Гуравдагч этгээд 2023 оны 5 дугаар сард өмчлөлийн гэрчилгээ авахад кадастрын зураг дээр *******ын эзэмшиж байсан газрын асуудал байхгүй байгаа...” гэв.
  7. Гуравдагч этгээд Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.*******ын иргэний шүүхэд гаргасан өргөдлийн дагуу Н. миний бие 2023 оны 07.17-ны 16 цаг өнгөрч байхад шүүхийн туслах Аззаяад өөрийн биеэр очин мэдүүлэг өгсөн. 1996 онд эзэнгүй хоосон байсан газрыг сумын засаг даргын тамгын газар, газрын албанаас зөвшөөрөл авч гэрээ барин амьдарч эхэлсэн. ******* нь 1999 онд манай гэр бүлээс гуйж зөвшөөрөл аван байшин барьсан. Манайх анх 2005 онд газрын бичиг гэрчилгээг авсан. *******ынх 2014 онд газрын бичиг авсан гэж харуулж байсан боловч энэхүү нэхэмжлэх дээрээ 2003 он гэж худал бичсэн байна” гэжээ.
  8. Гуравдагч этгээд Л. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Анх 2009 онд гэдэг хүнээс би худалдаж авсан. Уг хашаанд жижигхэн хүрэн байшин гэдэг хүнийх ав гэсэн тохиолдолд авна гэж надад хэлсэн. Тэгээд бид 3 нүүрэлдсэн. ******* наймааны мөнгөө т өг би хүрэн байшингаа авч чөлөөлж өгнө гэж хэлсэн. 2014 он хүртэл удаа дараа хэлсэн авна гэж л хэлдэг. 2014 онд бас нэг хэлтэл ******* уг байшингийн сууриар би газраа авчихсан гэж надад хэлсэн. Тэгээд аргаа бараад 2023 он хүртэл явсан. 2023 оны 5 дугаар сарын 19 нд би өөрөө ээс өөр дээрээ шилжүүлж авсан. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
    1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2009 онд энэ газрыг худалдаж авсан. Газар худалдаж авахад байшин байсан. Энэ юун байшин бэ гэсэн чинь нүүлгэх юм байгаа юм хэлж байсан. ******* гуай Ууган чи мөнгөө өгчих чамайг ав гэхээр чинь авчихна гэсэн. Тэгээд мөнгөө т өгсөн. 2-3 сарын дараа байшингаа аваарай гэсэн авна гээд 2014 он хүртэл явсан. Энэ жил өөр дээр шилжүүлж аваад иргэний шүүхэд хандсан...” гэв.
    2. Гуравдагч этгээд Л.ын өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн гол үндэслэл бол *******-******* сумын Засаг даргын 2005 оны 39 тоот захирамжийн 31-д байгаа т холбогдуулан өмчлөлийн газрыг хүчингүй болгуулъя хууль зүйн үндэслэлгүй байна гэж яриад байгаа. *******ын эзэмшлийн гээд байгаа газрууд нь Газрын тухай хууль, Газар өмчлөх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газрыг эзэмшээгүй болох нь тодорхой эрх зүйн актаар нотлогдож байгаа. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас удаа дараа лавлагаа авсан. *******т олгосон газар нь захирамжгүй. Эзэмшлийн гэрээгээр олгогдсон гэх хариу ирсэн. *******т 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Нарантуяа гэдэг газрын даамал бичиж өгсөн. Эрх зүйн үндэслэл болгосон шийдвэрээ 2003 оны 4 сарын 21-ний 21 тоот захирамжаар 6311001048 нэгж талбарын дугаартай ийм газрыг 15 жилээр эзэмшүүллээ гээд бичсэн. 2003 оны 21 тоот захирамж нь болохоор 4 дүгээр сарын 3-ны өдрийн 21 тоот захирамж болоод энэ нь “Сахиул манаа ажиллуулах тухай” гэсэн захирамж байгаа. Энэ захирамжийг үндэслээд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа. Нэгж талбарын 6311001048 гэдэг дугаар нь өнөөдөр хавтаст хэрэгт ирсэн материалаар ын өмчлөлийн газрын гадна талд байгаа хэсэг газрын нэгж талбарын дугаар байгаа юм. Үүнээс харахаар ын өмчлөлийн газар дотор байгаа *******ын хөрөнгө болох байшин баригдсан хэсэг газрын эзэмшдэг гэдэг нотлох баримт байхгүй. ын хэлээд байгаа ******* гуай чамайг ав гэсэн үед чинь авчихна аа чи арилжаа наймаагаа хийчих гэдэг энэ тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа хуулийн дагуу явах ёстой. Хүний эзэмшил газар дээр давхцуулан олгосон шийдвэр илт хууль бус юм гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэж газар эзэмших, ашиглах асуудалтай гэрээ байгуулсан. Гэтэл ...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар энэ үндэслэлд заасан шийдвэргүйгээр гэрээ байгуулагдсан нь хууль бус байна. Энэ гэрээгээр газар эзэмших эрхтэй болсон юм гээд явж байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмших эрхгүй учраас ******* энэ тухайн газрыг эзэмших хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гээд заачихсан байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д газар эзэмших шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтантуяагийн эзэмших газрыг *******т шилжүүлэн авчихсан юм гэж яриад байгаа юм. Алтантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа 2001 онд олгосон. Энийг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Лавлагаагаар нь ч гарч ирээгүй. Хэрвээ энэ газрыг *******т шилжүүлж өгсөн юм бол шийдвэр гарах ёстой. Хэсэг газрыг 2014 онд өөр захирамж үндэслээд кадастрын өөр талбай дээр ...шийдвэр гаргачихсан нөхцөл байдлууд байна. Ямар ч холбогдох бичиг баримтууд байхгүй. Энэ газрыг эзэмшье ээ гэж хүсэлт гаргах шаардлагуудыг биелүүлэлгүйгээр газар эзэмших эрх олгосон гэрчилгээ гарчихсан. Энэ гэрчилгээ нь ямар ч эрхийн актгүй учраас 2005 оны 39 тоот захирамжид байгаа гэдэг хүнд өмчлөх эрх олгосон газар бол үндэслэлгүй юм гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэхээр Засаг дарга тухайн үед шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлсэн дараах иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд зориулж нэг удаа өмчлөлийн газар олгосугай гэж бичээд энэний 31 дээр ийн нэр байгаа. Холбогдох бичиг баримт нь байна. Энэ нь хуульд заасан үндэслэлээр өмчлүүлэх боломж бүрэн бүрдсэн байна гэдгийг нотолсон. Ийм шийдвэрийг бол гаргасан байна гэж үзэж байна. Газрын тухай хуульд холбогдох бичиг баримт бүрдүүлэх ажиллагааг 2 жилийн дотор хийх ёстой. Хэрвээ 2 жилийн дотор ямар нэг байдлаар энэ газрын бичиг баримтаа бүрдүүлээгүй ашиглаагүй тохиолдолд хүчингүй болгох үндэслэл байгаа учраас тухайн төрийн байгууллагад энэ газрыг хураах хугацаа сунгагдаагүй гэж хариуцагч ярьж байгаа. Энэ үндэслэл нөхцөл байдлууд байгаа учраас энэ нэхэмжлэл үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэл байна гэж харж байна. Энэ 2005 оны 39 дүгээр захирамжаар газрыг т өмчлүүлэхдээ гэр бүлийн гишүүдэд нь буюу 2 охинд нь өмчлүүлсэн байдаг. Энийг хуулийн дагуу өмчлөгч нар болох охидууд нь татгалзаад зөвхөн ээжийнхээ өмчлөлд шилжүүлсэн бичиг баримт ч энэ хүнд байдаг. Энэ нөхцөл байдлуудаас харахад хууль зүйн дагуу явагдсан ийм процессоор т ...худалдагдсан хувийн өмч юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Иргэн Д.******* нь анх “******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/-д холбогдуулан маргаан үүсгэсэн.
  2. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий захиргааны актын “Н.т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул тухайн өөрчилсөн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэв.
  3. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
  4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...эхнэр Ц.Алтантуяагаас шилжүүлэн авч эзэмшиж байсан нэгж талбарын 6311001048 дугаарын газартай Н.т өмчлөх эрх олгосон газар давхцсаны улмаас Д.*******ын газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна” гэх, хариуцагч болон гуравдагч этгээд Л., түүний өмгөөлөгч нар “...Д.*******д эзэмшүүлсэн газар нь Н.т өмчлүүлсэн газартай давхцаагүй” гэх агуулгаар тус тус маргав.
  5. Хэрэгт авагдсан баримтуудаар
    1. Нэхэмжлэгч *******гийн *******ын газар эзэмших эрхтэй холбогдох харилцааны хүрээнд:
      1. Засаг дарга нь иргэн Цэрэндоржийн Алтантуяад “...******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт 0.07 ам дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгов” гэх бичвэр бүхий 051600009 дугаартай “Газар эзэмших гэрчилгээ”-г 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр,
      2. *******-******* сумын газрын даамал /А.Сарантуяа/ нь иргэн *******гийн *******т Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 6311001048 дугаар бүхий 70м2 газрыг 15 жилийн хугацаатай, 2 дугаар хороо байршилд, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 0004589925 дугаарын гэрчилгээг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус олгосон байх ба Д.*******д олгосон гэрчилгээнд Ц.Алтантуяаг хамтран эзэмшигчээр бүртгэсэн,    
      3. улмаар Засаг даргын 2003 оны 21 дугаартай шийдвэрийг үндэслэн Д.*******, *******-******* сумын газрын даамал /А.Сарантуяа/ нар нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, мөн өдөр “газрын төлбөр” утгатай 392 төгрөгийг төлсөн болох нь нэгж талбарын 6311001048 дугаарын газрын хувийн хэрэгт авагдсан Төрийн банкны “Орлогын мэдүүлэг” баримт, дээрх дугаар бүхий гэрчилгээнүүд болон гэрээгээр, 
      4. Ц.Алтантуяа, Д.******* нар нь эхнэр, нөхөр болох нь 013 дугаартай гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
    2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н., Л. нарын газар өмчлөх эрхтэй холбогдох харилцааны хүрээнд:
      1. Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн маргаан бүхий хэсэг болох “31”-д “Н., 31х27*008 га, 2-р хороо” гэжээ.
      2. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын улсын бүртгэгч нь иргэн Н., Э.Долгорсүрэн, Э.Цэрэнханд нарын ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт байршилтай 051500239 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 837м2 газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-0414000154 дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000006054 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр,
      3. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.ийн мөн аймгийн *******-******* сумын 5 дугаар баг, Мааньт дэнж 4 гудамж 402 тоот хаягт байршилтай, 6311000150 нэгж талбарын дугаартай, 809 м2 талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-0414000154 дугаарт бүртгэн, 000789706 дугаартай гэрчилгээг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр,
      4. иргэн Н., Л. нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 0543 дугаартай гэрээ”-г 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулж,
      5. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх 6311000150 нэгж талбарын дугаартай, 809 м2 талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-0414000154 дугаарт бүртгэн, 000000655955 дугаартай гэрчилгээг Л.т 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус олгосон үйл баримтууд тогтоогдов
  6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-т “"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэж тайлбарласан.
  7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсэг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанөмчилж авахыг хүссэн газар нь иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд өмчлүүлэх шийдвэр гаргана” гэх зохицуулалтыг зөрчиж гаргасан тул гарсан цагаасаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль болсон” хэмээн мэтгэлцэж байна.
  8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ...сум...-ийн Засаг дарга гаргана”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна”,  25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус хуульчилсан.
  9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох баримтаар ирүүлсэн газар эзэмших эрхийн 000458925 дугаартай гэрчилгээ болон “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нь түүний ******* аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 6311001048 дугаар бүхий 70м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг,  
  10. гуравдагч этгээд Н.ийн өмчлөх эрхийг баталгаажуулсан 000006054 /2005 он/, 000789706 /2023 он/, Л.ын өмчлөх эрхийг баталгаажуулсан 000655955 дугаартай гэрчилгээнүүд нь тэдгээрийн мөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 6311000150 дугаар бүхий 809м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийг,
  11. гуравдагч этгээд Н., Л. нарт өмчлөх эрх олгосон газрын кадастрын зургаар нэгж талбарын 6311001048 болон 6311000150 дугаартай газрууд нь хил залгаа хөрш газрууд болох нь тус тус нотлогдож байна.
  12. Хэргийн оролцогчид газар эзэмших болон өмчлөх эрхийг баталгаажуулсан дээрх гэрчилгээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
  13. Мөн гуравдагч этгээд Н.т өмчлүүлсэн нэгж талбарын 6311000150 дугаартай газарт модон байшин байршиж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тус газрын кадастрын болон ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргагдсан гэрэл зургуудаар тус тус нотлогдож байх ба хэргийн оролцогчид тухайн байшин нь нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргав.
  14. Дээрх байдлаар гуравдагч этгээд нар /дамжуулан/-ын өмчилсөн гэх газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх хөрөнгө байршиж байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шууд дүгнэх боломжгүй.
  15. Нэхэмжлэгчийн гаргасан Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсгийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын хариуд гуравдагч этгээд Л. “...2009 онд энэ газрыг худалдаж ...авахад байшин байсан... ******* гуай Ууган чи мөнгөө өгчих чамайг ав гэхээр чинь авчихна гэсэн... 2014 онд ...хэлтэл ******* уг байшингийн сууриар би газраа авчихсан гэж надад хэлсэн...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн аль нь тухайн тайлбарыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
  16. Түүнчлэн тус шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу өөрийн санаачилагаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр эх хувь нотлох баримтад үзлэг хийх, төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримт шаардан гаргуулах ажиллагаануудыг явуулсан хэдий ч нэгж талбарын 6311000150 дугаартай 809м2 газар болон тус газарт байрших дүнзэн байшингийн доорх газрыг эзэмших эрхийг Д.*******т олгосон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
  17. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд гаргасан захиргааны акт нь илт хууль бус болохоор хуульчилсан.
  18. Нэхэмжлэгчийн эзэмшил, гуравдагч этгээд нарын өмчлөлд байгаа газрууд нь хоёр тусдаа нэгж талбарын дугаар бүхий газрууд бөгөөд тухайн газрууд нь бүхэлдээ болон тодорхой хэсгүүдээрээ давхцаагүй болох нь өмчлөх, эзэмших эрх олгосон гэрчилгээнүүдэд тусгагдсан уг газруудын нэгж талбарын дугаарууд, кадастрын зургаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийг 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай захирамжийн Н.т холбогдох хэсгийг “эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргасан гэж буруутгах боломжгүй байна.
  19. Тиймээс ******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1,  61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн иргэн Д.*******ын “******* аймгийн *******-******* сумын Засаг даргын 2005 оны 34 дүгээр захирамжийн Н.т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЧИМЭГ