Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2024/00292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ багт оршин суух .......... нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г........., нэхэмжлэгч М..........., гэрч Б.............нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: М......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Би 1990 онд .......... аймгийн ............. мэргэжлээр төгсөж ирээд Завхан аймгийн .................1990 оны 07-р сарын 01-ний өдрийн ........... дугаартай тушаалаар тус сургуульд ............. томилогдон тасралтгүй 2006 он хүртэл ажиллаж байгаад 2006 оноос эхлэн бага ангийн сургалтын менежерээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тэтгэвэрт гарах нас дөхөөд бичиг баримтаа нийгмийн даатгалын байцаагчид үзүүлэхэд анх ажилд орсон тушаал архивт олдохгүй байна. Иймд миний 1990-1994 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн .............. ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Түүний ............ тоот хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ............. 1990 оны 11-р сарын 23-ны өдрийн ........... дугаартай хариуцлагатай эргүүл томилох тухай тушаал, 1992 оны 03-р сарын 30-ны өдрийн ........... дугаартай............ыг авч ажиллуулах тухай тушаал, 1993-1994 оны хичээлийн жилд ....... авч ажиллуулах тухай ........... тоот тушаал, 1994 оны 8-р сарын 25-ны өдрийн ............ тоот 1994-1995 оны хичээлийн жилд ......... нар томилж ажиллуулах тухай тушаал, .......... аймгийн ................дугаартай диплом, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан жилүүдийг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............ыг

1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ...............р ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ