| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/02215/И |
| Дугаар | 181/ШШ2024/02134 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/02134
2024 05 22 181/ШШ2024/02134
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, Өөрийн байранд байрлах К ХК -ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч К ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.Н нь Капитрон банктай 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3023-2022/44 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай, 9,000,000.00 төгрөгийг, жилийн 20 хувийн хүүтэй авсан. Иргэн Н.Н нь зээлээ хугацаанд төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөлгүй, амьдран суудаг хаяг нь тодорхойгүй, олдохгүй байна. Зээл авах үеийн хаяг болох УБ хот Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 9-р гудамж, 363А тоотод бүртгэлтэй боловч амьдран суудаггүй болохыг тус хорооны засаг даргын 2024 оны 04-р сарын 09-ны өдрийн 214 тоот албан тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд зээлдэгч Н.Н гийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Н.Н г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Н.Н гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч К ХК нь Н.Н г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Цалингийн зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Налжирмаагийн Нэргүй нь хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд К ХК -ийн хүсэлттэй Н.Н г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.Н эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Н гийн оршин суугаа хаяг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч К ХК -д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ