Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2024/00351

 

 

 

 

 

 

 

 

                                                129/ШШ2024/00351

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн М.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Ж хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Би Т.Б-тай 2008 онд гэр бүл болж 2020 он хүртэл хамт амьдарсан. Т.Б нь ажил хийхээр 2020 онд Улаанбаатар хот руу явсан. 2020 оноос Т.Б-с тусдаа амьдарч байна. Т.Б явснаасаа хойш холбоо бариагүй учраас түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа. Би Т.Б-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хариуцагчийн хаяг шаардлагатай байгаа учраас Т.Б-н оршин суугаа газрын хаягийг тогтоох шаардлагатай болсон. Иймд Т.Б-г эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 361 тоот, 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 417 тоот тодорхойлолт

- Т.Б, М.Ж нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ

- Б.Т, Б.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс гаргасан лавлагаа/

- А аймгийн Э сумын .багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 36 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.Ж-н шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 361 тоот, 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 417 тоот тодорхойлолт, Т.Б, М.Ж нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Б.Т, Б.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 36 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч М.Ж нь Т.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа боловч Т.Б-н оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч М.Ж-н 2020 оноос Т.Б-с тусдаа амьдарч байна. Т.Б явснаасаа хойш холбоо бариагүй учраас түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа. Би Т.Б-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хариуцагчийн хаяг шаардлагатай байгаа учраас Т.Б-н оршин суугаа газрын хаягийг тогтоох шаардлагатай болсон. Иймд Т.Б-г эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү” гэсэн тайлбар, “О овгийн Т.Б байнга оршин суугаа газрын хаяг: А, Э сум . тоот” гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, “О овгийн Т.Б нь . тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягандаа оршин сууж амьдардаггүй нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн А аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 36 тоот тодорхойлолт зэргээр тогтоогддог.

 

            Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-г эрэн сурвалжилж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А аймгийн Э сумын . тоотод оршин суух хаягтай О овгийн Т.Б-г эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар Т.Б-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА