Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 25

 

  

.
Г.*******д холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд 

Прокурор  Г.Хаш-Эрдэнэ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Отгонцэцэг 
    Шүүгдэгч Г.*******
    Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 195 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.*******д холбогдох эрүүгийн 182200*******1013******* тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хороо ******* гудамжны ******* тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, овогт ын *******.
Яллагдагч Г.******* нь 2018 оны 9 сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын жоншин дээр байх ээжийнхээ гэрт согтуугаар хойд эцэг  Ю.Баттөртэй маргалдаж  түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 195 дугаар шүүгчийн захирамжаар: 
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Г.*******д холбогдох эрүүгийн 182200*******1013******* дугаартай хэргийг прокурорт буцааж, 
2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр   шййдвэрлэжээ. 
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт цугларсан баримтуудаар Г.*******гийн үйлдэл нь тохиолдлын шинжтэй маргаанаас үүдэж гарсан. Энэ талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг.   Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан бол гэж заасан хэдий ч холбогдогч болон хохирогч нь гэр бүлийн харилцаатай л бол заавал тухайн зүйл хэсгээр зүйлчлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл байна уу, эсхүл тохиолдлын шинжтэй, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирол учруулсан эсэх зэргээс хамаарч хэргийг зүйлчлэх нь зайлшгүй юм. 
Хэрэгт цугларсан баримтуудаар Г.*******гийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй болох нь хангалттай тогтоогдсон ба тухайлбал насанд хүрсэн хүмүүсийн хүрээнд, тохиолдлын шинжтэй маргаанаас үүдэж гарсан түүнчлэн хохирогч нь Г.*******гийн биед халдсаны улмаас яллагдагчийн биед гэмтэл учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн, мөн тухайн асуудал юунаас болсон талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн зэргээр уг асуудлыг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх боломжгүй юм. Гэтэл шүүх захирамжиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй гэсэн нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэгт холбогдсон этгээдийг яллагдагчаар татах нь прокурорын чиг  үүрэг бөгөөд прокуророос хэрэг бүртгэлийн явцад цугларсан баримтуудад дүгнэлт хийж, тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа болно. 
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдол бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж шийдвэрлэхгүй талаар нэгэнт практик тогтсон байна. Тухайлбал Улсын Дээд Шүүхийн 2018.0*******.22-ны өдрийн *******2 дугаартай тогтоолд “...зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хөнгөн гэмтэл учруулсан шинжийг үндэслэн Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байна гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ” гэж дүгнэсэн байна. 
Г.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шилжүүлсэн байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Уг бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хоёр өөр хэлбэрийг хуульчилжээ. Тодруулбал хуулийн 17.1 дүгээр зүйлээс 17.4 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбяршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан  эсэхийг  хянан  үзэж, хэрвээ аль нэг  нь хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаахаар заажээ. 
Харин хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг буюу тус зүйлд шууд заасан 1******* төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр, хуулийн  байгууллагаас цаг хугацааны хувьд түргэн шуурхай шийдвэрлэхээр зохицуулснаас гадна дээрх хэргүүдийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гарах шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  9 дэх хэсэгт “шүүхийн  тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж тодорхой тусгасан  байна.  
Гэтэл Г.*******д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байхад гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн  нь Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...дараах үндэслэлээр...хэргийг прокурорт буцаана” мөн хуулийн  34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан  шатны журмаар хэргийг  хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг ханан шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчжээ. Иймд 195 дугаартай шүүгчийн  захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэв. 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Отгонцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.*******д маш их гомдолтой. Хэргийг нэмж шалгуулах саналыг дэмжиж байна гэв.

Яллагдагч Г.*******: Би хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан тул энэ зүйл хэсгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд бичсэн прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянасан болно. 

          Яллагдагч Г.*******д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ. 

Хохирогч Ю.Баттөр нь 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр гэртээ нас барсан байхад түүнийг хохирогчоор тогтоолгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  түүний төрсөн дүү Ю.Отгонцэцэгийг тогтоожээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж, мөн хуулийн  9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болох талаар хуульчилсан. 

Гэтэл ямар шалтгаанаар хохирогчийн эхнэрийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, хохирогчид эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байгаа эсэхийг шалгаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолтой танилцуулна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.  
   
          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, яллагдагч хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан эсэхийг  шалгах ажиллагаа явуулаагүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 195 дугаар Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй. 
2. Хэргийг прокурорт очтол Г.*******д авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай


        ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ
                                           ШҮҮГЧИД                      Ш.ТӨМӨРБААТАР
                                                             Т.БЯМБАЖАВ