Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Ц.Батбямба,

Хохирогч Ж.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Шагдаржав, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарчулууны Шагдаржавд холбогдох эрүүгийн 1734002510106 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 14-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Төв аймгийн Баян-Өнжүүл сум 1 дүгээр баг Бараат гэх газар оршин суух хаягтай, урьд ял, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Асуд овгийн Баатарчулууны Шагдаржав /Регистрийн дугаар:ЗЖ89052619/ гэв.

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Асуд овогтой Баатарчулууны Шагдаржав нь "2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14-15 цагийн хооронд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг "Тэрэгт" гэх газар өөрийн эзэмшлийн 84-05 УНК улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.1 а/ "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 2.3 б/ "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 9 бүлгийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч 3 настай, эмэгтэй Ш.Энхцэцэгийн амь насыг хохироосон"  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Шагдаржавын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: "...Ингээд шороон замаар явж байгаад замын тойруу хэсэг дээр машины хойд тал баруун гар талруугаа шарвахаар нь би жолоогоо баруун гар тал руугаа дархад машин зүүн гар талруугаа хажуугаараа ойчоод нэг бүтэн эргээд хажуугаараа тогтсон. Ингээд би урд цонхоо түлхээд гараад ирэхэд эхнэр маань босоод ирсэн хүүхэд маань машины кабин доор дарагдсан байсан. Ингээд хүмүүс ирээд машин өргөлцөж хүүхдийг маань гаргалцаад эмнэлэг цагдаад мэдэгдсэн...би жолоодох эрхийн үнэмлэхгүй...би гэм буруугаа ойлгож байна би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манайх нүүхээр болоод...бид гурав машиндаа суугаад хөдөлсөн...нөхөр маань айраг нилээд уусан байсан ингээд шороон замаар машинтайгаа явж байгаад гэнэт замын хажуу руу дугуйгаараа давж гараад нөхөр маань жолоогоо нөгөө тийшээ дараад тэгээд л онхолдчихсон. Машин нэг бүтэн эргээд дахиад хагас эргээд 4-н дугуйн дээрээ зогсох гэснээ эргээд хажуу тийшээгээ ойччихсон. Энэ үед охин бид  цонхоор шидэгдээд газарт машины доод талд уначихсан байсан ба би охиноо татаж авах гэтэл амжилгүй машины кабин охин дээрээс маань ойчоод кабинаараа дарчихсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 хуудас/.

Гэрч Б.Баасандашийн мөрдөн байцаалтад өгсөн:  "...гэрт ирээд байж байтал онхолдчихсон гээд ярихаар нь давхиад очтол хүүхэд нь нас барчихсан хүүхдээ тээвэрээд уйлаад сууж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

-  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 хуудас/.

 

  • Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны

өдрийн №142 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-28 хуудас/,

 

- Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхбатын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №104 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 50 хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээч, дэслэгч С.Мөнхдалайн 2017 оны 09 дүгээр сарын 29 ний өдрийн №4790 дугаар дүгнэлт хх-ийн 38-39 хуудас/,

 

  • Б.Шагдаржавын жолооны эрхийн лавлагаа /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Асуд овогтой Баатарчулууны Шагдаржав нь "2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14-15 цагийн хооронд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг "Тэрэгт" гэх газар өөрийн эзэмшлийн 84-05 УНК улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.1 а/ "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 2.3 б/ "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 9 бүлгийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №142 дугаар шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхбатын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №104, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээч, дэслэгч С.Мөнхдалайн 2017 оны 09 дүгээр сарын 29 ний өдрийн №4790 дугаартай дүгнэлтүүд болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Шагдаржавыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Шагдаржав ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Шагдаржавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх  талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Даваасүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Асуд овгийн Баатарчулууны Шагдаржавын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Б.Шагдаржавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Б.Шагдаржавд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Шагдаржавт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Б.Шагдаржавт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Шагдаржав нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

7.Энэ хэрэгт Б.Шагдаржав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Шагдаржавд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Ц.ОТГОНЖАРГАЛ