Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар   128/ШШ2024/0009

 

                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л, Г.,

Маргааны төрөл: “” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нь үндэслэлтэй эсэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “хариу хүргүүлэх тухай” буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт м.кв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ******* м.кв хэмжээтэй, үйлчилгээний зориулалт бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

3. Нэхэмжлэгчээс 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар албан бичгээр газрын талбай залруулж, баталгаажуулах тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасныг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар “” ХХК-д үйлчилгээний зориулалттай м.кв газрын хэмжээг өөрчлөн баталгаажуулсан байна.

4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл” –ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу “” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн м.кв хасаж, нэгж талбарыг м.кв, м.кв хэмжээтэйгээр 2 хэсэг болгон хуваасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

5. Үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, 4 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол тус захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

6. Харин нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах тухай хүсэлт гаргасныг тус албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичигт “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул танай компанийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

7. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

8. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6052 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

9. Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн Дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт м.кв хэмжээ бүхий талбайтай газрыг эзэмшиж ирсэн.

Дээрх газар эзэмших эрх нь нийт 15 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд манай компанийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусмагц Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “...Эрхийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаж байсан боловч Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсхүл татгалзсан шийдвэрийг гаргахгүй байсан

Бид газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах талаар Газрын тухай хуульд заасны дагуу зохих хүсэлтийг гаргаж байх үедээ Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4801 дугаар захирамжаар манай эзэмших эрх бүхий газрын хэмжээ манай компанид мэдэгдэлгүйгээр м.кв, м.кв хэмжээгээр тус бүр хувааж, нийт м.кв хэмжээгээр багасгасан байсныг олж мэдсэн.

Уг шийдвэртэй холбоотойгоор манай компанийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн /ШІ2022/ дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн

Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: “... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмж, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж...”, 2 дахь заалтаар: “... шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг тогтоосугай...” гэж тус тус шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр нь хучин төгөлдөр шүүхийн эцсийн шийдвэр болсон

Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинээр акт гаргаагүй тул 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн манай компанид холбогдох хэсэг шүүхийн шийдвэрт заасны дагуу хүчингүй болсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн манай компанид холбогдох хэсэн хүчинтэй хэвээр үлдсэн

Дээрх шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу захирамж хэвээр үлдсэн тул газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариут өгсөн бөгөөд дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад хуульд заасан хугацаанд гомдол, хүсэлтээ гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг өгсөн.

            Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хугацааг сунгах буюу нэгэнт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн захирамжид заагдсан газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газрыг зориулалтын дагуу ашиглах, газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, өөрийн үйл ажиллагааг явуулах холбогдох тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг нөхцөл боломжийг шууд хязгаарласан нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

      Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд хариуцагч нь тус шүүхийн шийдвэрт заасан хугацаанд тухайн асуудлаар шинээр акт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн манай компанид холбогдох хэсэг хэвээр үлдэж байгаа учир газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

            Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах м2 эзэмших эрх бүхий газрыг 2007 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн. 2007 оны 4 сард Нийслэлийн Засаг даргын А/ дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгогдсон. 2019 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч компанийн м2 газрыг хэрхэн, яаж хуваасан нь тодорхойгүй 2 хуваах тухай захирамж гарсан. Тодруулбал м2, м2 болгон хувааж м2 газрыг хассан байсан. Хүсэлт гаргах явцдаа энэ талаар мэдсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан. 3 жил үргэлжилсний эцэст шийдвэрлэгдсэн.

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрээр газар эзэмших эрхийн хэмжээг өөрчилсөн А дугаартай захирамжийг 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шинээр акт гаргах асуудлыг шийдвэрлэсэн байдаг. А дугаар захирамжийг түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд шинэ акт гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт шинээр акт гаргахгүй бол А захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг заасан.  Манай компани газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагааг явуулдаг. Улс орны хэмжээнд дизель түлш, бензиний хомсдол үүсээд байгаа энэ нөхцөл байдалд гол үүрэгтэй оролцдог. Импортын болон агуулахаа ажиллуулах тусгай зөвшөөрөл нь зөвхөн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа асуудлаас болоод сунгагдахгүй байгаа юм. Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ гэж заасан байдаг. хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бол заавал биелэх ёстой. Газрын хэмжээг багасгаж 2 хуваасан А дугаартай захирамжийн “” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон учраас 2007 онд 15 жилийн хугацаатай авч байсан А/ дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөл байдалтай байна. Тиймээс хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлдөг, ямар нэгэн зөрчилгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах ёстой. Газар эзэмших эрхийн хугацааг ямар учраас, яагаад сунгахгүй байгаа талаар үндэслэл бүхий хариу өгдөггүй. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны газрын талбай хэмжээ өөрчлөх тухай дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1/******* нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 30-ний А дүгээр захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны газрын талбайн хэмжээ өөрчлөгдөх А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1*******1 нэгж талбарын дугаар бүхий м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай бол эзэмших эрхийн гэрчилгээг бол сунгаж бол шийдвэрлэсэн Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 30-ны А дүгээр захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан газар Барилгын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших талбайн хэмжээ өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжийн газар эзэмших талбайн хэмжээ өөрчлөх “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах захирамжийн төслийг бэлтгэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү?” гэжээ.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.”Газар эзэмшигч дараахь эрхтэй: … 35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”, 37 дугаар зүйл 37.1.”Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.2.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэж заажээ.
  2. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжаар “” ХХК-ийн м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн м.кв газрыг хасаж /--= м.кв/, талбайн нэгж талбарыг м.кв, м.кв хэмжээтэйгээр 2 хэсэг болгон хуваасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн ба 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрээр дээрх захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол тус захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

  1. Тус шийдвэрт “...6. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамж /1-р хавтаст хэргийн 226-228 дахь талд/-аар гуравдагч этгээд Э ХХК-д Төмөр замын аюулгүйн зурвас газрын зориулалтаар 4 нэгж талбар бүхий хавсралтын 8 дугаарт м.кв, 9 дүгээрт м.кв, 10 дугаарт м.кв, 11 дүгээрт ******* м.кв газрыг тус тус Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг үндэслэл болгон олгосон байна. Нэхэмжлэгчээс уг акттай холбогдуулан маргаагүй. ... 8. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь гуравдагч этгээдийн өмчлөл бүхий төмөр зам, түүний зурвас газрын эзэмших эрхийг баталгаажуулах хэмжээг тогтоох, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнд ямар байдлаар өөрчлөлт оруулах, хэдэн хэсэгт хуваах, төмөр замын зурвас газрыг стандарт болон хууль, журамд заасны дагуу хэмжээг нь тогтоох ажиллагаануудыг дутуу хийсэн болох нь … тогтоогдож байна. … 9. Тодруулбал, газрын мэдээллийн сангийн зурган баримт, нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар дээгүүр гуравдагч этгээдийн өмчлөл бүхий нийтдээ 2 салаа төмөр зам /ертөнцийн зүгээр хойд талаас урагш чиглэсэн/ 1 дэх нь шулуун байдалтай дахиж салаалаагүй байдалтайгаар нэхэмжлэгчийн газар дээгүүр дайран өнгөрсөн төмөр зам, 2 дах төмөр зам нь 2 салаа болон газраар нь дайрч тус тусдаа зориулалтын төмөр хаалгаар хашаанаас /баруун урд зүг рүү/ гарсан байдал тогтоогдож байгаа бөгөөд нэгж талбарын хувьд төмөр замын зурвас газрыг зохих хэмжээгээр нь хасан нэхэмжлэгчийн эзэмшил газрын нэгж талбар өөрчлөгдөх тохиолдолд бодит байдалд түүнд үлдэх газар нь 3 хэсэг болон хуваагдахаар байхад маргаан бүхий захирамжид 2 нэгж талбарт хуваан хэмжээг тогтоосон, хэрэгт авагдсан баримтаас гуравдах хэсэг болж хуваагдах газар нь захирамжид хуваасан 2 нэгж талбарын аль газрын хэмжээнд нь хамаарч байгаа эсэх, бодитоор нэгж талбар нь 3 болж хуваагдахаар байхад хариуцагчаас үүнийг яагаад хийгээгүй нь тодорхойгүй үүнээс үүдэж шүүхийн үзлэгээр тогтоогдсон шинээр баригдсан агуулахын барилга, түүний доорх газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарч байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. … 13. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь гуравдагч этгээдийн төмөр зам өмчлөх эрх, хуулийн дагуу зурвас газрыг нь тогтоож олгох үйл ажиллагааг хийхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр газрын хэмжээг тодорхойлж, ямар өөрчлөлт орж байгааг ойлгомжтойгоор тодорхойлж, нэхэмжлэгчид хэдэн хэсэг бүхий, ямар хэмжээтэй газар бодитоор түүний эзэмшилд үлдэж байгааг тодорхойлж, мэдээллийн санд оруулах, гуравдагчийн өмчлөл бүхий төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, аюулгүй байдалд нь ямар хэмжээтэйгээр зурвас газрыг нь тодорхойлж олгох, нэхэмжлэгчтэй зөвшилцсөн байдлаар төмөр замын зурвас газрыг тогтоох ажиллагаануудыг хийгээгүй байх тул өөрийн чиг үүрэгт хамаарах зайлшгүй тогтоох нөхцөл байдлуудыг тогтоож хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа эдгээр асуудлуудыг анхаарах нь зүйтэй байна. …” гэж дүгнэжээ.
  2. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрх сунгуулахаар гаргасан өргөдөлд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. … дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул танай компанийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэж хариуг өгсөн үндэслэлгүй байна.
  3. Учир нь шүүхийн дээрх шийдвэрт заасан асуудлыг нэмж тодруулан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газрын хэмжээг тогтоож, захирамжийг дахин шинээр гаргаагүйгээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамж хүчингүйд тооцогдсон тул Газрын тухай хуульд заасан эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байх тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
  4. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.”Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгасан хариуцагчийн үйлдлийг буруутгаагүй ба харин багасган шийдвэрлэхдээ хэмжээг нь тогтоох ажиллагаануудыг дутуу хийсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр газрын хэмжээг тодорхойлж, ямар өөрчлөлт орж байгааг ойлгомжтойгоор тодорхойлж, нэхэмжлэгчид хэдэн хэсэг бүхий, ямар хэмжээтэй газар бодитоор түүний эзэмшилд үлдэж байгааг тодорхойлж, мэдээллийн санд оруулах зэрэг ажиллагааг хийх талаар дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн газрын хэмжээг м.кв талбайгаар сунгахыг даалгах боломжгүй байна.
  5. Иймд “” ХХК-ийн газрын хэмжээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрт заасны дагуу тогтоож газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйл 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “” ХХК-ийн газрын хэмжээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрт заасны дагуу тогтоож газар эзэмших эрхийг сунгахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН