Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Ц.Батбямба,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатар,

шүүгдэгч Г.Гантөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбатын Гантөгсөд холбогдох эрүүгийн 1734002660115 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 14-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны 36-27 тоот оршин суух Чонос овгийн Ганбатын Гантөгс /Регистрийн дугаар:ГЖ90012709/ гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Ганбатын Гантөгс нь "2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Жирмийн цагаан нуур" буюу Чавганцын ар гэх газар өөрийн эзэмшлийн 73-66 УНЕ улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Энхжингийн амь насыг хохироосон" гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантөгс: “..Би нөхөр Ц.Сүхбаатар, 7 настай охин н.Анхжин, талийгаач 3 настай н.Энхжин нарын хамт амьдардаг байсан юм. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 03-ны би Булган аймаг орох гээд Улаанбаатар хотоос өглөөний 11 цаг өнгөрч байхад машинаа бариад гарсан. Тухайн үед талийгаач 3 настай н.Энхжингээ урдаа суулгаад 7 настай охин н.Анхжингаа хойд суудал дээрээ суулгаад өөрийн эзэмшпийн 73-66 УНЕ дугаартай "toyoto vitz” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Төв аймгийн Аргалант нутагт явж байсан чинь гэнэт жолооны хүрд маань тогтворгүй хоёр тийшээ бо машин маань мурилзаж байгаад замын хажуу руу унасан байгаа. Тэгээд 3 настай Энхжин маань газар дээрээ нас барсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатар: "...Би Энхжингийн төрсөн аав нь байгаа Манай охин 3 настайдаа зам тээврийн ослоор нас барсан юм. 2017 оны 09 сарын 03-ны өдөр манай эхнэр Гантөгс 7 настай охин Анхжин, 3 настай нарын хамтаар Улаанбаатар хотоос Булган аймаг орох замдаа Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн осолд орж 3 настай Энхжин охин маань барсан байсан. Би тухайн үед өөрөө байгаагүй учраас ослыг хараагүй би хотод байсан юм. Анхжин, Гантөгс нарын биеийн байдал нь сайн байгаа. Би Гантегстэй  гэр бүл болоод 8-9 жил болж байгаа бид хоёрын дундаас 2 охин гарсан юм хоёрт гэр бүл болсон албан ёсны баталгаа байхгүй байгаа. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна... Анхжингийн маань биеийн байдал одоо хэвэндээ орсон зүгээр байгаа. Надад Анхжингийн учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаар гомдол санал нэхэмжлэх үгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

мөн Эрүүгийн 1734002660115 дугаартай хэргээс:

мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн "...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ах дүү хамт Булган аймаг орохоор 3 машинтай гарсан манай машинд манай хоёр хүүхэд явсан. Гантөгсийн машинд Гантөгс өөрөө болон 7 настай, 3 настай 2 охины явсан нөгөө машинд ачаа ачаад манай Гансүх ах явж байсан. Тэгээд Төв Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар засмал зам дээр явж байсан би Гантегсил-машины ард ойролцоогоор 100 метр зайд явж байтал гэнэт Гантөгсийн машин эсрэг урсгалруу орж хөндлөн харснаа буцаж өөрийн эгнээрүү орж дугуйн дээрээ бүтэн нэг эргээд байсан шиг санаж байна, засмал дээр эргэсэн үү, шороон хөвөөь ~зэс эргэсэн үү аль нэгэн дээр нь эргэсэн замын хажууруу онхолдож замын хажууруу хөрвөөсөн байх тэгээд машинд зорчиж явсан 3 настай Энхжин охин гэмтлийн эмнэлэгт ирээд нас барсан. 7 настай Анхжин, Г.Гантөгс нарынг эмнэлэгт хэвтүүлсэн Гантөгсийн зовиур одоо илэрч байна толгой тархи нь өвдөөд шоконд орсон байгаа Энхжин, Анхжин хоёр Гантөгсийн 2 охин нь байгаа юм. Би 60 км цагийн хурдтай явж байсан манай хамгийн урд талын машин 78 км цагийн хурдтай явж байсан гэсэн тэгэхлээр Гантөгс 70 орчим км цагийн хурдтай л явж байсан байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,    

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11-12-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж  авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 8722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Гантөгс 27н/эм” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 8610 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Энхжингийн шингэн цус нь O/I/ бүлгийн харъяалалтай байна.

 

  • Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны

шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Талийгаач С.Энхжингийн биед Гавал тархины битүү гэмтэл: Ерөнхий биеийн доргилт, Их тархины баруун чамархай, бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, суурь хэсгийн эд, баруун, зүүн чамархайн эдэд няцрал, баруун чамархай яс, духны баруун хажуунаас дагз чигтэй гурвалжин хугарал үүсгэсэн, баруун чамархайгаас өнчин тархины хөлний хойгуур хөндлөн салж, зүүн чамархайд хугарал төгсөнө, хатуу хальсны урагдал, хуйх, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, дух, баруун хацар, уруул, зүүн өвдөг, баруун 'мөрөнд зулгаралт, дух, баруун хацар, хамар, зүүн зовхи, баруун, зүүн чих, баруун мөр, тохой, бугалга, алга, зүүн алга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач С.Энхжин нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байсан байна. /хх-ийн 35-37-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 4888 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг дугуй нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан дугуй нь К11МНО ЗОШЗ загварын шавар шавхай, ус цасанд зориулагдсан БНСАУ-д үйлдвэрлэгдсэн, 2 гэж дугаарласан дугуй нь ВRIDGESTONE BLIZZAK MZ-03 загварын шавар шавхай, ус цасанд зориулагдсан Япон улсад үйлдвэрлэгдсэн, 3 гэж дугаарласан дугуй нь 011М1.0Р ЗТ1Ю1.Е53 О8\/-01 загварын шавар шавхай, ус цасанд зориулагдсан Япон улсад үйлдвэрлэгдсэн байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан дугуйны нүүрэн талд резин дугуйны хэсэгт "К11МНО" гэсэн бичигнээс зүүн тийш 2,1 см зайд 14 мм урттай гэмтэлтэй, хийлэх хошууны харалдаа мөөрний ирмэг дагуу 12,2x0,9 см хэмжээтэй гадагш хунирсан гэмтэлтэй, уг гэмтлээс баруун тийш 14,6 см зайд мөөрний ирмэг дагуу 6,2x0,6 см хэмжээтэй гадагш хунирсан гэмтэлтэй, мөн резин дугуйны хэсэгт "ЗОШ8" гэсэн бичигнээс зүүн тийш 3 см зайд 6,5x4,5 см хэмжээтэй хавагнасан гэмтэлтэй байна. Шинжилж буй 2, 3 гэж дугаарласан дугуйнуудын гадна талд ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй байв. Шинжилж буй дугуйнуудыг хийлэхэд 1, 2 гэж дугаарласан дугуйнуудын резин дугуйны амсар болон обудны мөөрний ирмэг хэсгээс хий гарч байна. Харин шинжилж буй 3 гэж дугаарласан дугуйнаас хий гарахгүй байна.
  4. Шинжилж буй 1, 2 гэж дугаарласан дугуйнуудад байх гэмтэл, эвдрэл нь хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.
  5. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг дугуйны хий хэзээ гарсаныг тогтоох боломжгүй /хх-ийн 38-42-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 11933 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

 1. Анхжингийн биед зүүн нүдний дээд зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 11932 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

 1. Гантөгсийн биед зүүн гуя, баруун мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 46-р хуудас/,

  • Төв аймгийн дахь Замын Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2017

оны 10 сарын 05-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт:1 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хар өнгийн 73-66 УНЕ улсын дугаартай "Тоёота Витз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Гантөгс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хар өнгийн 73-66 УНЕ улсын дугаартай "Тоёота Витз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Гантөгс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн "9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв.

Хариулт:2 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

Хариулт:3 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дүрмийн "9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэж үзэв.

Хариулт:4 Шинжилгээний явцад асуултанд дурьдаагүй нөхцөл байдал илрээгүй гэж үзэв.  /хх-ийн 49-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Гантөгс нь "2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Жирмийн цагаан нуур" буюу Чавганцын ар гэх газар өөрийн эзэмшлийн 73-66 УНЕ улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Энхжингийн амь насыг хохироосон болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хэмжилтийн бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж  авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 8722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 11933 дугаартай, Төв аймгийн дахь Замын Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Гантөгсийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүхбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Гантөгс нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Гантөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх  талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Чонос овгийн Ганбатын Гантөгсийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Г.Гантөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Г.Гантөгсөд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Г.Гантөгсөд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа харъяа аймаг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Г.Гантөгсөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гантөгс нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

7.Энэ хэрэгт Г.Гантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гантөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ