Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2024/00293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .........багт оршин суух .......... нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ........, гэрч Л............нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: ...........шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986,1987,1988 онуудад Завхан аймгийн ............. бригадад ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Би энэ хугацаагаа хөдөлмөрийн дэвтэр дээрээ бичүүлсэн боловч .......... сумын архив шатаж устсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1986 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ................ бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Завхан аймгийн ........ тасгийн 2022 оны 08-р сарын 02-ны өдрийн А/........ тоот лавлагаанд 1986-1988 онд ............. бригадад мал маллаж байсан ......... нарын цалингийн тодорхойлолтыг олгов 1986 онд 1-12 сар, 1987 онд 1-12 сар, 1988 онд 1-12 сар гэжээ.

Түүний дээрх байдлаар мал маллаж байсан болох нь түүний ........... байгууллагад 2013 онд нөхөн даатгалд хамрагдахаар гаргасан өргөдөлд өөрийнхөө талаар бичсэн тодорхойлолт, ...........архивын 2024.07.09-ний өдрийн .......... тоот лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............

1986 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ................ бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ