Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар   128/ШШ2024/0071

 

 

                            

                     

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******д холбогдох захиргааны хэрэгт бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотой үүсэх эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******д холбогдуулан “Улсын бүртгэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ******* дүүрэг, *** дүгээр хороонд байрлах *******3, *******4 дүгээр үйлчилгээтэй орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******д холбогдох “Улсын бүртгэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ******* дүүрэг, ** дүгээр хороонд байрлах *******3, *******4 дүгээр үйлчилгээтэй орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэнд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН